Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Монгол коммент”-ын хөтлөгч Батбилэгт туслах хандивын аян өрнүүлж байна

TV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг хөтлөн үзэгч олонд танигдсан сэтгүүлч, редактор М.Батбилэг хэсэг хугацаанд ажлаасаа чөлөө авч эхнэрээ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Өнөө цагт тулгамдаж буй олон чухал асуудал, цаг үеийн мэдээллүүдийг үзэгчдэдээ хүргэж, оновчтой дүгнэлт хийж чаддаг эл залуугийн нэвтрүүлэг ч багагүй хүрээг хамардаг.

 

Салбарынхаа удирдлагуудаас “Шилдгийн шилдэг” өргөмжлөл гардаж явсан М.Батбилэг өнгөрсөн аравдугаар сарын билэгт сайн өдөр хурим найраа хийж, гал голомтоо бадрааж байсан нэгэн. Гэвч шинэ оны дараахан эхнэрийнх нь бие эрс муудсан тул арга буюу эмнэлэг бараадаж, эрүүл мэндэд нь санаа тавихаар ажлаасаа чөлөө авчээ. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд хийлгэсэн эмчилгээ нь үр дүн муутай байсан уу, эхнэрийнх нь бие тэгтлээ сайжраагүй бололтой.


Мөд ажилдаа орохгүй гэдгийг нь мэдсэн салбарын найз нөхөд, ажлын хамт олных нь зүгээс “Сэтгүүлч М.Батбилэгт туслах хандивын аян”-ыг өрнүүлэхээр шийджээ. Энэ тухай албан ёсны мэдээллийг “Шилэн” Цогоо анхлан дэлгэж, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэлээ.

 

Хандивын данс: Хаан банк 5007 453 924. М.Батбилэг


0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Setgeliin tenheetei baigaarai edgene shyy dee byh yum saihan bolnoo bygdeeree tusaltsgaaya
Yneniig yarij baisan bolohoos hudlaa yarij baigaagyi yum dor setgegdel bichsen nyhyd luibarchdiin neg baih todorhoi
Sds chi ortsondoo gertee orohdoo bolgoomjtoi baigaarai chamaig olnoo amarhan shyy dee hohi chin bolh bii
мөн ч их хүн муулсан да,зарим үед хүний захиалгаар муулж байгаа нь мэдэгддэг байсан.Сонгуулийн сурталчилгаанд хуртэл нэвтрүүлгээ ашиглаж оролцож байсан.Нүгэл нь нүдээрээ гарна гэдэг болсон. Хөөрхий эхнэрийг өрөвдөж байна.Гэхдээ залуу хүн эдгэх байх. Нөхрийнхөө хийсэн нүглийг л үүрчих шиг боллоо доо.Би буруу бодож байгаасай
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ Батбилэг гэх залуу Монголын ард түмний хайртай хүү, Жинхэнэ Монгол эрийн жишиг болсон Дархан Аварга Батэрдэнийг олон нийтийн ТВ-гээр "муу хөгийн новш" гэж ямар ч үндэслэлгүйгээр, эрээ цээргүйгээр Хараан Зүхэж байсан нь ард түмний сэтгэлд тод үлдсэн юм. Энэ залуу өчүүхэн мөнгөний төлөө итгэл үнэмшил ёс суртахуун, жудаг журмаа гээж Монголын ард түмний үнэт зүйл рүү НУЛИМСАН юм. Батбилэг дооо тэгэж эрээ цээргүй загнаж ард түмний хайр энэрэл, үнэт зүйлийг гутаан доромжилсныхоо горыг өөрөө амсах ёстой! Сайхан эхнэр, хүний алаг үр, хүний хог адгийн шаартай учирч түүний золиос болж байна уу???? Батбилэг гэх хүний хог!!!!
Хамгийн их уншсан