Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Японд хоёр гэмт хэрэгтнийг дүүжилж цаазаллаа


Японы шүүхээс  цаазаар авах ял хүлээсэн хоёр гэмт хэрэгтнийг Хуульзүйн сайд Мицухидэ Ивакийн тушаалаар дүүжилж хороолоо хэмээн NHK телевиз мэдээлжээ.
Гэмт хэрэгтэн Сатоси Цуда нь 2009 онд нэгэн гэр бүлийн гурван хүнийг алсан бол хоёр дахь этгээд нь 2006 онд дээрэм хийх үедээ хоёр хүний аминд хүрсэн гэмт хэрэгтэн байжээ.

Япон хамгийн сүүлд өнгөрсөн оны арван хоёрдугаар сард цаазын ял гүйцэтгэсэн бол одоо 120 орчим гэмт хэрэгтэн шүүхээс цаазаар авхуулах ял сонсоод энэ шийдвэрийг гүйцэтгэхийг хүлээж байгаа юм байна. Шүүхээс ял сонсгоод хэдэн жилийг өнгөрүүлдэг ч цаазаар авхуулах хүнд ял гүйцэтгэх өдрийн өглөө л энэ тухай мэдэгддэг гэнэ.

Синзо Абэг Японы ерөнхий сайд болсноос хойш нийтдээ 14 гэмт хэрэгтний  цаазаар авах ялыг гүйцэтгэсэн юм байна.
Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын гишүүд Японыг цаазаар авах ялаа болиулахыг уриалдаг ч тус улсын хүн амын 85 хувь нь хуулийн дээд хэмжээ энэ ялыг хэвээр байлгахыг дэмждэг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан