Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ганболд: 32 мянган га талбай гэх тоог хаанаас гаргаад ирэв

О.САЙХАН

ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан Д.Ганболдоос Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор барих газарт хийсэн үнэлгээний талбай болон хэдэн төгрөгийн гэрээ хийж байсан талаар тодруулав.

-Их хэмжээний талбайд байгаль орчны үнэлгээ хийх нэрийдлээр мөнгө угаасан гэх худал мэдээллийг тараасан гээд байгаа?
-Би тогтоолыг нь харсан. Засгийн газрын 76 дугаар тогтоолоор тогтоосон 32 мянган га талбайд үнэлгээ хийх ёстой байсныг 3400 га гэж багасган үнэлгээ хийж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж бичсэн байна. Дээрх 32 мянган га талбай гэх тоог хаанаас гаргаад ирэв гэдгийг би мэдэхгүй. Үүнийг би санаанаасаа зохиосон тоо гэж үзэж байна. Тухайн үед би ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан. Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 2-нд гаргасан тогтоолд үнэлгээ хийх нийт талбайн хэмжээний талаар юу ч тусгаагүй. Зөвхан Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ажлыг эхлүүлэх, төрийн хувь хэмжээг тогтоож, зөвлөх үйлчилгээний тендерүүдийг хариуцахыг Х.Баттулга сайдад даалгасан тогтоол байдаг юм.

-Ажил гүйцэтгэх гэрээнд хэдэн га талбайд үнэлгээ хийнэ гэж тусгасан байсан бэ?
-3400 га талбай гэдэг бол Засгийн газар эрх хэмжээнийхээ дагуу Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барихаар орон нутгаас авсан газар юм. Дээрх талбайд судалгаа хийж барилгажилт явуулах боломжгүйг тогтоосон. Бараг 180 метр өрөмдөж үзэхэд маш их шавар, усархаг хөрстэй байсан нь томоохон барилга барих боломжгүйд хүрсэн. Нутгийн иргэд хуучин цэргийн ангийн хогийг булдаг байсан учраас маш их ус хуримтлагддаг газар гэх мэдээллийг өгсөн. Иймээс Төмөр замын удирдах газар, Барилга хот байгуулалтын яам, ҮХААЯ зэрэг байгууллагуудаас комисс бүрдүүлж шинээр 15 мянган га талбайд судалгаа хийсэн. Өмнөх газрын үнэлгээтэй нийлбэл 20 гаруй мянган га талбай болж байгаа юм. Дээрээс нь гүний усны судалгааны талбай болох 90-ээд мянган га талбай нэмэгдэнэ. Үндсэндээ бүс нутгийн хооронд ус дамжуулах системийг нэмж судлах ёстой болсон. Ингээд тооцохоор нийт 100 гаруй мянган га талбайд судалгаа хийсэн. Намайг ажлаа өгөхөд үнэлгээний мөнгийг бүрэн авч дуусаагүй Аж үйлдвэрийн яам руу шилжүүлсэн. Тухайн үнэлгээ хийсэн компани мөнгөө олж авсан эсэхийг би мэдэхгүй байна.

Эх сурвалж: http://www.zaluu.com/

0 Сэтгэгдэл
Яахаараа ийм нөхөр гэмгүй царайлаад байгаад байдаг юм. Сайншандын 32000 га бол байгаль орчны үнлэгээ хийх газар нутгийн хэмжээ, 3500 бол үйлдвэр барих газрын хэмжээ, энэ нөхөр мэдэхгүй байгаа бол ажлаа мэдэхгүй байна. Эсвэл мэдэн будилж байна.
До.Ганболд бол хувийн ашиг сонирхолоо дээдэлдэг. Мөнгөний төлөө Монгол улсыг бүхэлд нь худалдаад явчихаж чадах нөхөр дөө. Худалч,хулгайч, ***** даа
До.Ганболд бол хувийн ашиг сонирхолоо дээдэлдэг. Мөнгөний төлөө Монгол улсыг бүхэлд нь худалдаад явчихаж чадах нөхөр дөө. Худалч,хулгайч, ***** даа
Монгол төрийн ялзр*****
Энэ хууль хүчнийхэн юун түрүүнд барьж хорьдог , хүч хэргэлдгээ болиосой. Хаана амьдраад байгаагаа ч ойлгохоо байлаа
Энэ нөхөр Баттулгын гар болж Сайншандад ажилласан компаниудаас хахууль авах гэж зовоосон, ажлыг нь одоо хүртэл зогсоож байгаа, нэгдүгээрт шалгах ёстой этгээд. Дандаа худлаа ярина. Түвшинжаргалтай бол маш их хуйвалдсан нөхөр.
Хамгийн их уншсан