Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Жаргалсайхан: “Энержи Ресурс” гэдэг компани толгойноосоо томдсон тоглоом тоглож байгаа юм

Н.ТҮВШИН

БНН-ын дарга Б.Жаргалсайхан “15 раунд” нэвтрүүлэгт оролцохдоо “Эм Си Эс” компанийн талаар ийн ярьжээ.

Ер нь, хууль бүх хүнд ижил тэгш үйлчилдэг байх хэрэгтэй. Бидний харж байгаагаар сүүлийн 20 жил улстөрчдийн ойворгүй хариуцлагагүй байдал энэ улс орныг мөхөөхөд хүргээд байна. Яг ийм замаар явсаар Африк тив бүхэлдээ үгүй боллоо.

“Энержи Ресурс” гэдэг компани толгойноосоо томдсон тоглоом тоглож байгаа юм. Тэр нь Тавантолгойг аваад хэдэн миллиардыг аваад, хэдхээн гэр бүл өөрсдийгөө тэрбумтан болгоод, жигтжэйхэн гоё болчихно гэж мөрөөдөж байсанд байгаа юм. Тийм юм байхгүй шүү дээ. Энэ том ордуудыг Монголын төр концессын гэрээ хийгээд 40-50 жилийн хугацаатайгаар Япон Солонгос улстай гэрээлж, тэндээс орж ирсэн орлогыг  Монголын 3 сая хүнийг ажилтай амьдралтай, сайн сайхан амьдрахад зарах ёстой юм. Тэгээгүй. “Энержи Ресурс” гэдэг компани одоо баларчихаад байна шүү дээ. Асар их өртэй. Тэр өрөө Монголын төр дээр бичих гэж байна. Тэгээд Тавантолгойг авна, хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж өрөө хаана гэж бодож байсан ч тэр нь зогссон. Одоо өрөө Монголын төр рүү түлхэж байна. Хажуугаар нь төмөр зам гээд нэг асуудал гараад ирлээ. Худлаа үнэнийг нь мэдэхгүй. Гэхдээ хэрвээ үнэхээр тийм хариуцлагагүй их мөнгийг үрэн таран хийсэн бол хуулийн өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй. Хэрвээ үгүй бол албан ёсоор шалгаснаа хууль хяналтынхан гаргах хэрэгтэй. Баахан сүржигнэж, сүржигнэчихээд “өө ийм юм байгаагүй юм шиг байна. Бид буруу бодож байсан байна” гэвэл хэцүү еэ. Хууль хянатын өөрсдөө ажиллах л хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан