Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сайншанд”-ын 32.000 га талбай нь Засгийн газрын тогтоол дээр алга

Т.ЦЭЛМЭГ

Сүүлийн хэдэн өдрийн турш олны анхаарлын төвд байгаа “Сайншанд”-ын гэж нэрлээд буй хэрэг гэж үнэндээ юу болсон юм бэ, хаанаас тэр баримт нь гараад ирэв гээд судлаад үзэхээр бариад авчих баримт гарч ирэхгүй, зөрүүтэй байна. Тэгэхээр Засгийн газрын тогтоолд байгаагүй зүйлийг Цагдаагийнхан үндэслэл болгон хэрэг үүсгэсэн үү гэх хардлага өөрийн эрхгүй төрнө. Учир нь, ямар нэг тогтоол шийдвэрт огт дурдаагүй ч 32 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийсэн болж таарч байх шиг. 

2013 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр дотоодын “Натур Фрэйндли” болон гадаадын түншлэлийн “Мотт Макдоналдс” компанийн түншлэл Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас зарласан байгаль орчны үнэлгээ хийх тендерт шалгарч, ажил гүйцэтгэх гэрээг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын А/407 тушаалын дагуу гэрээ байгуулж.

Уг гэрээний дагуу “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүс нутгийн байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгааны ажлыг хийхээр болсон байна.

Харин Цагдаагийн газраас Г.Түвшинжаргалыг шалгаж буй үндэслэлдээ Монгол Улсын Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 76 дугаар тогтоолоор “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээг 32.000 га талбайд 1 жилийн хугацаанд 6 тэрбум төгрөгөөр хийхээр батлагдсан төсвийн үндэслэлийг 3.516.7 га талбайд 6 тэрбум төгрөгөөр хийхээр болон өөрчлөн ажлын даалгавар боловсруулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж буй.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн энэхүү 76 дугаар тогтоолд яг юу бичсэнийг сонирхоё. Тогтоолын 2-т дурдсанаар ““Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 2013 онд шаардагдах 14.170.8 /арван дөрвөн тэрбум нэг зуун далан сая найман зуун мянган/ төгрөгийг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /Б.Шинэбаатар/-д зөвшөөрсүгэй” гэж тусгажээ.

Тогтоолд “32.000 га талбайд 1 жилийн хугацаанд 6 тэрбум төгрөгөөр хийх” гэсэн үг өгүүлбэр алга. Цагдаагийнхан хаанаас энэ га газрын хэмжээг олоод уншаад байгаа нь хачирхалтай. Энэ тогтоол legalinfo.mn сайтад бүрэн эхээр байгаа. Огт байхгүй үгийг оруулж, түүгээрээ хэрэг зохиож буй юм биш үү гэх хардлага ийм л үндэслэлтэй. Тогтоолыг хэрэгжүүлэн ажилласан ҮХХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын дарга асан Д.Ганболд ч гэсэн энэ тоог анх удаа сонсч байгаагаа хэлсэн.   
Цагдаагийн газраас мэдээлэл өгнө гэсэн мөртлөө “Цагдаагийн бай­гууллага хэрэг бүртгэл, мөр­дөн байцаалтын мэдээллийг ний­тэд прокурорын зөвшөөрсөн хэм­жээгээр мэдээлнэ” гэсэн байдаг гэж тайлбарлах. Тэгвэл яах гэж хэвлэлийнхнийг цуглуулж, мэдээлэл өгнө гэж зар тараасан байхав. Өөрс­дийнхөө үл ойлгогдох аргаа зөвтгөх гэсэн үү эсвэл өөр зорилготой байв уу.    


0 Сэтгэгдэл
Baigali orchnii unelgee hiih ajliin jishig ni 1 ga-d yamar bdag uym ve.3516 ga-d hiilgeed 6 terbum tugrug ugsun bol 1 ga-g 1800 000 tugrug bolj bna.32000 ga-d 6 terbum tugrug uguh bsan bol 1 ga-d 187500 tugrug bolj bna.1 ga-giin jishig unelgee hamgiin gol ni shdee.Naad huuhen chini 1 ga-giin unelgeen deer ni ajillasan bna daa.Niit tusuv ni hetreegui ch gesen.
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан