Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орчноо тохижуулахгүй бол зөвшөөрлийг нь хураах хүртэл арга хэмжээ авна

С.ЭНХ-ҮЖИН

АСЕМ-ын чуулга уулзалтын эхний арга хэмжээнүүд ирэх сараас эхэлнэ. Тиймээс  гадаадын зочдоо өнгөтэй угтах, нөгөө талаар урин дулаан болж хот тохижуулах ажил ид эхэлж байгаатай холбогдуулан Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн Ерөнхий инженер бөгөөд шуурхай удирдлагын төвийн дарга С.Баяр-Өлзийтэй ярилцлаа.

-Дулаарч, тохижилт үйл­чилгээ, засварын аж­­лууд ч эхлэх нь. Энэ жил  нийслэлд АСЕМ-ын чуул­га уулзалт гээд олон ул­сын томоохон арга хэмжээ бол­но. Хамгийн түрүүнд хаа­на ямар газрыг тохи­жуулахаар төлөвлөөд байна?
-АСЕМ-ын бэлтгэл ажил бараг өнгөрсөн оноос эхэл­сэн. Юун түрүүнд гадаадын төлөөлөгчдийн байрлах газар, арга хэмжээ зохиогдох 13 гудамж талбайн тохижилтонд анхаарал тавьж байна. Энэ нь Чингисийн өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Их Монгол гудамж, Зайсан-Их Монголыг холбосон гудамж, ХААИС-ийн гудамж, Олимпын гудамж, Чингис-Олимпыг холбосон Гэндэнгийн гудамж, Жамъяан гүний  гудамж, Их сургуулийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их хүрээний гудамж, Намъянжугийн гудамж, Их тойруугийн гудамж юм.
Мөн Зайсан чигтэй нисэх онгоцны буудлаас ирэх зам дагуу гудамж тал­байг  тохижуулна. Ерөнхий төлөвлөгөөний газар, гудамж төсөл хоёр нэг нь зургаа, нөгөө нь долоон гудамж хуваарилан авч зураг гарган хэрэгтэй төсөвөө гаргасан. Гэхдээ улсын төсөв болон хотын төсөвт АСЕМ-ын бэлтгэл ажилд зориулсан мөнгө гэж тусдаа байхгүй учраас нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа бүх ажлыг 21 бүсэд хуваагаад штабын зохион байгуулалтад  оруулан ажиллаж байна.
Хамгийн гол нь бид хийх ажлаа хийнэ, одоо байгуул­лага, аж ахуйн нэгжүүдэд шаард­лага санал хүргүүлж байгаа.

-Энэ л хамгийн чухал ажил болоод байна. Танай байгууллага ажлаа хийгээд гудамж талбайгаа засаад тохижуулаад явна. Гэтэл тухайн гудамж орчмын байгууллага, ААН-үүдээр  юу хийлгэж, ямар шаардлага тавьж байна вэ?
 -Ерөнхий ажлын зураг гарсан. Тухайн зурганд ор­сон орчны байгууллага, хувь хүнтэй хамтарч ажил­лах хүсэлт тавина. Хүлээн зөвшөөрөөд хамтарч ажиллавал  сайн байна. Ха­рин ингэж ажиллахгүй бол  мэргэжлийн хяналтын бай­гуул­­лагаар шаардлага хүргүүлнэ. Айлаар авч үзэхэд тухайн айл шаардлага биелүүлэхгүй бол хүчээр буулгаж нүүлгэнэ. Тиймээс байгууллага, ААН-ийн хувьд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хураах ч юм уу арга хэмжээ авна. Нэгэнт хууль зөрчөөд дураараа газар ашигласан, барилга байшин барьсан бол буулгана.

-Шинээр орон сууц, хороолол  олноор бариг­даж байгаа ч орчныг нь  тохижуулдаггүй хог, шавар­таа хутгалдсан харагддаг. Энэ бүхнийг хэрхэн засах вэ, ямар шаардлага тавьж байна?
-Улаанбаатарын гудамж бол нийтийн эзэмшил. Нийтийн эзэмшлийн гудамж талбай нэг хэсэг эзэнгүй байсан. Харин өнөөдөр нийтийн эзэмшлийн газруудыг эзэнтэй болгоод ирэхээр зөрчил багагүй гарч байна. Өөрөөр хэлбэл байгууллага аж ахуйн нэгжийн эзэмшил, харьяаны газар тохижилтоос сугарч үлддэг. Барилгын компаниас бол орчны тохижилт хийгээгүй барилгыг ашиглалтанд хүлээн авдаггүй.  Гэхдээ манайхан сүүлийн үед гайгүй болж л байна. Ганц асуудал нь элдэв  шаардлага дүрэм журмаа  ил болгож ард түмэнд ойлгуулалгүй орхидог. Тэгэхээр  хэн ч юу ч хийж болох юм байна гээд ойлгочихдог. Ер нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 61, 63 дугаар тогтоол гэж бий. Бид үүний дагуу л  шаардлага тавиад ажилладаг.

-Нийслэлийн гудамж талбайгаар л нэг эмх замбараагүй, том жижиг  реклам, сурталчилгааны сам­бар.  Энэ бүхэн хотын өнгө үзэмжинд нөлөөлж бай­гаа, үүнийг хэрхэн цэгцлэх вэ?
-Тэгэлгүй яахав, энэ замбараагүй хаяг, суртал­чилгааны самбаруудыг ч цэгцэлнэ. Шаардлага стандарт гэж байдаг ч мэддэггүй, мэд­сэн ч мөрддөггүй, хэрэг­жүүлдэггүйн  харгайгаар ийм юм болж байгаа юм. Одоо гудамжуудад элдэв зар сурталчилгаа хаяг байрлуул­сан байгууллагад шаардлага хүргүүлж байна.  Хэрэв шаард­лага биелүүлэхгүй бол хуулийн дагуу тусгай  зөвшөөрөл буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь хураах хүртэл  арга хэмжээ авна.

-Нийслэлийн зарим гудам­­жийг гадаадын хо­тууд нэрэмжит болгон тохи­жуулж өгсөн. Одоо түрүүчээс нь  хуучирч, зас­варлах, сайжруулах ажил ч эхлэх нь. Тэгэхээр энэ  гудамж орчныг   дахин засч сайжруулах уу?
-Ер нь бидэнд байгаа урсгал зардлын мөнгө маань энэ бүхнийг засварлахад хаана нь ч  хүрдэггүй. Тэгэхээр нийслэлийн удирдлагууд сүүлийн үед урсгал зардлаар шинэчилнэ, тохижуулна гэж төлөвлөхөө больсон.  Харин 12 сарынхаа турш хоггүй байлгах, цэцэг ногоог нь ургуулах, арчлах, нэг хоёр хайс унасан байвал тэрийг шинэчлэх гэх мэтийн  явцын дунд гараад байгаа хүндрэлүүдийг засдаг урсгал зардлаа  төсөвлөдөг. Гудамжаар нь засна гэхээр ихээхэн хөрөнгө хэрэгтэй болохоор жилийн төсөв  төлөвлөгөөнд тусгаж иргэдийн хурлаар хэлэлцэж байж шийддэг.  Ер нь аж ахуй нэгжүүд гаднах талбайгаа өөрсдөө хариуцах ёстой. Гэвч гаднах талбайгаа тохижуул гэхээр манайх биш нийтийнх гэдэг зөрчил үүсээд байдаг. Гудамж гэдэг бол нийслэлийн өмч. Гадаадын орнуудад иргэд нь гудамж талбайгаа миний амьдрах орчин гэж ханддаг бол манайхан нийтийнх гэж боддогт л учир шалтгаан байгаа юм.

-Гэрэлтүүлгийн хувьд юу хэлэх вэ. Төв зам дагуу болж байна гэж бодоход хотын захаар хомсхон байх шиг ?
-Гэрэлтүүлгийн хувьд төв гудамжны ашиглалтыг манайх хариуцдаг.  340 км зам байна. Ашиглалт гэдэг маань асааж, унтраахаас эхлээд шатсаныг нь янзлах, өнгө үзэмжийг тордох ажил. Харин шинээр гэрэлтүүлэг тавих асуудал бол хөрөнгө оруулалтаар тусдаа хийнэ. Яахав, хотын алсын замуудын гэрэлтүүлгийг хөрөнгө оруулалтаар шийдээд л засварлаж, шинэчилж байгаа. Жишээ нь, Яармагийн зам, Баянхошууны зам, Дүнжингаравын зам ч гэдэг юм уу том том замын гэрэлтүүлэг. Гэр хороолол түүний доторх гэрэлтүүлгүүдийг дүүрэг хариуцдаг.  Ер нь нэг үеэ бодвол сайжирч байна. Гэхдээ иргэдээс ирсэн хүсэлт бүрийг биелүүлэх боломж алга. Мөнгө нь байдаг бол бүгдийг л засчихна. Сүүлийн жилүүдэд аль болох байр орон сууц барья түүндээ ард түмнээ оруулдаг байя гэсэн төлөв төр засгаас барьж байгаа юм.
        
Хот тохижуулах ажлыг зургадугаар сарын 10 гэхэд дуусгана

 Мөн энэ жилийн хот тохижилтын ажилд зарцуулах төсвийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн албаны хот тохижуулах газрын ахлах мэргэжилтэн О.Оджаргалтай ярилцлаа.
 
-Энэ жил хотын өнгө үзэмжийг засах олон ажил хийгдэх юм байна. Тиймээс эдгээр ажлуудыг хийхэд хичнээн төгрөг төсөвлөгдөөд байгаа вэ?
-Тусгайлан улсаас санхүүжилт өгөөгүй. Иймд төлөвлөсөн ажлаа хийхийн тулд жил болгон нийслэлийн төсөв дэх урсгал зардлаасаа л хийнэ дээ. Мөн хот тохижилтын ажлыг хэсэгчлэн хувааж 4-5 байгууллага хийх учраас одоогоор урсгал зардлын нийт дүн гараагүй. Зун болохоор л овоолттой шороо байдгийг энэ жил давтахгүйг бодож ирэх сарын 1-нээс ажлаа эхэлж  зургадугаар сарын 10 гэхэд дуусгахаар төлөвлөсөн.

-Танай байгууллагаас олон ажлыг хийж байгаа харагддаг. Харин хувь хүн аж ахуй нэгжүүдээр юу хийлгэж ямар шаардлага тавьж байна вэ?
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Өмчийн харилцааны газраас хүмүүс татан оруулж хяналтын 22 хэсэг байгуулж байна. Энэ хүмүүс хариуцаж авсан аж ахуйн нэгж байгууллагынхаа гадна өнгө үзэмжинд мэргэжлийн заавар зөвлөгөө өгч шаардлага биелүүлэхгүй байгаа газруудад газар чөлөөлөлтийн албаны хэлтсээс тухайн барилгын хашааг кадастрын дагуу татуулах, өнгө үзэмжийг нь сэргээлгэх  зэрэг ажлыг зохион байгуулна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 63 ба 61 тогтоолд аж ахуй нэгжүүд ойр орчмын 50м талбайн тохижилтонд анхаарахгүй бол газрын эрхийг цуцална гэж заасан байдгийн дагуу л  хариуцлага тооцно.
Өнгөрсөн жилээс  “Цэмцгэр аж ахуй нэгж” шалгаруулж эхэлснээ энэ жил дахиад зохион байгуулна. Уг уралдааныг 700 орчим сая төгрөгөөр зо­хион байгуулсан бол  бай­гуул­­­­лага аж ахуй нэгжүүд маань хот, байгууллага орч­ноо тохижуулах ажилд 45 тэрбум төгрөгийн хөрөнгө зар­­цуулсан байдаг. Үүнээс бид  “Бага чулуугаар их чулууг хө­­дөлгөж чадсан”  гэж хэлж болно.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан