Урд шөнө “Евро 2012” тэмцээний 1/4 шигшээн хамгийн сүүлийн
тоглолт болох “Англи”, “Итал” -ийн шигшээ багуудын тулаан явагдаж Италийн
шигшээ баг өрсөлдөгчөө пеналтын цохилтоор буулган авч хагас шигшээд шалгарлаа.
Тоглолт Украйны “Kiev” хотын “Olympic” цэнгэлдэхэд явагдсан бөгөөд тоглолтын хувьд 120 минутын туршид 2 баг ганц ч гоолыг оруулаагүй юм. Ингээд хоёр баг пиналтын цохиолт цохих болоход “Англи” -ийн шигшээ баг хоёр цохиолт алдан мөнхийн азгүй баг хэвээр үлдлээ. Английн багаас Ashly Young болон Ashly Cole нар пиналт алдан, Италчууд пиналтыд сайн байж 4:2 харьцаатайгаар хожисон юм аа. Английн баг хаалга руу чиглэсэн 9 цохилт хийсэн боловч ердөө 4 нь байндаа тусчээ. Энэ өдөр илүү баг нь яах аргагүй Италийн шигшээ байлаа. Тэд тоглолтын турш хаалга руу нийт 35 цохисоны 20 нь хаалга руу чиглэсэн цохилт байжээ. Италчууд шөвгийн дөрөвт хүчирхэг Германы шигшээ багтай тоглох болно.