Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Дамдинсүрэнгийн хувь уран бүтээл, удахгүй тайзнаа амилах нь


-Сайн байна уу. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцах болсонд баярлалаа.

-Баярлалаа

-Өөрийгөө манай уншигчдад  танилцуулахгүй юу. Та аль нутгийн хүн бэ?
-Би Баянхонгор аймагт 1980 төрсөн.
Адуу нь хонгор
Нутаг нь хонгор
Итгэл нь хонгор
Хүүхэн нь хонгор

Би хонгор бид бүгдээрэй хонгор........... нутгийнхан гэдгээрээ би омгошдог. Баянхонгор нутаг минь говь, хангай хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой, хүнийг эдгээх увидастай дэлхийд байхгүй гайхалтай рашаантай (Шаргалжуут) нутагдаа.

-Хүүхэд насныхаа дурсамжаас бид бүхэнтэй хуваалцаач?
 Би багадаа их сахилгагүй хүүхэд байсан. Ээж маань онгоц уналаа гэж зүүдлээд тэр тухайгаа аавд ярьж байгааг нь сонсоод, манай нутаг их хулганатай тэрэнд хор цацдаг ногоон онгоц нисэхээр нь энэ онгоц яг унах гэж байна гээд байшингийнхаа дээвэр дээр  хүүхдүүдтэй гүйлдээд аав ээждээ загнуулдаг байсан.  Тэр үед манай байшин маань хар цаасан дээвэртэй байсан болохоор цоороод дусаал гоожчихдог  байсан. Хоёрдугаар ангидаа нэрээ голдог байлаа, яагаад гэхээр журнал дээрээс миний нэрийг “Дамдинсүрэн” гэж дуудахаар хүүхдүүд хөгшин нэртэй гээд шоолдог, тэгэхээр гэртээ очоод, би айлын бага хүүхэд нэрээ солино гэж уйлаад Отгонбаяр гэж нэр өг гээд Даймаа гэхээр харахгүй Отгонбаяраа гэхээр хардаг байж билээ. Дөрөвдүгээр ангидаа ороод уран зохиолын хичээлээр Цэндийн Дамдинсүрэн, Билэгийн Дамдинсүрэн, Манлай баатар Дамдинсүрэн,  Дамдины Сүхбаатар гэсэн алдартнуудын нэрийг сонсоод Дамдинсүрэн гэдэг нэрээ авья гээд гэрийнхэндээ энэ нэрээрээ дуудуулж билээ.

 Анхны юм бүхэн мартагдашгүй сайхан дурсамж үлдээдэг. Та анх ямар  уран бүтээл хийж байсан бэ?
Таны асуултанд хоёр асуулт байна гэж би бодож байна. Нэгдүгээрт нь би КУДС-ийг 2003 онд төгссөн, Б.Ренчингийн “Нууцыг задруулсан захидал” богино хэмжээний кинонд төгсөх курстээ Манжийн ноёны дүрийг бүтээж байсан нь миний хамгийн анхны сэтгэлд үлдсэн, мартагдашгүй сайхан дурсамж, дүр байсан.

            Анхны уран бүтээлийн тал дээр 2007 онд “Амьдрал” жүжгээ бичээд УДЭТ-т найруулагч Б.Мөнхдорж (АЖ,МУУГЗ), жүжигчнээр А.Очирбат (АЖ), П.Цэрэндагва (АЖ), Д.Мэндбаяр (АЖ), Б.Жаргалсайхан(МУГЖ), Г.Уранчимэг(МУГЖ), Б.Отгонбат(МУСТА), Г.Агааноров(МУСТА), Т.Хулан(МУСТА), Ө.Нямсүрэн (МУСТА) мөн миний бие тоглож байсан. “Амьдрал” жүжгийн маань дууг МУГЖ С.Жавхлан дуулсан. “Ай амьдрал минь ээ” дууг та бүхэн мэдэх байх аа....

 -Та өөрөө жүжгийн зохиол бичдэг хүн, тэгвэл та шүлэг бичдэг үү?
Шүлэг бичдэггүй хүн гэж байдаггүй байх. Би шүлэг оролдноо оролдоно.

            Зүүдэлгүй хөх тэнгэрийн дор таныгаа бодож алхая

            Зүрхнийхээ хүрэн ховдолдоо дандаа таныгаа нандигнаж                                                                                            явья, ээжээ

            Өглөө бүхий гарах улаан наранд цайныхаа дээжийг өргөж

            Үдэш бүхий гарах долоон бурханд сүүнийхээ дээжийг                                                                                                  өргөж

            Ижий таныгаа хүү тань хайрлаж явья аа.............

Би өөрийгөө зохиолч гэж бодохгүй байна.... Жүжгийн зохиол оролддог.....

 -Таны  “Бие Сэтгэл” монодрам ГЭГЭЭН МУЗА-д өрсөлдөх гэж байгаа гэсэн энэ талаар...
Тиймээ. Олон Улсын Театрын Их наадам болох “Гэгээн Муза 13”-д өөрийн бүтээлээр оролцох гэж байгаа. “Бие Сэтгэл” жүжиг маань Улсын Драмын Эрдийн Театрт “Дэлхийн театрын өдрүүдээр” тоглогдох гэж байна. Жүжгийн уран бүтээлчидээр

            Найруулагч Б.Мөнхдорж (АЖ, МУУГЗ),

            П.Цэрэндагва (АЖ)

            Хөгжмийн зохиолч С.Соронзонболд (Төрийн соёрхолт)

            Зураач Т.Аянга (МУСТА)

            Жүжгийн дууг Х.Лхагвасүрэн (МУСТА)

            Жүжигчин Б.Дамдинсүрэн (МУСТА)

            Нүүр хувиргагч Г.Хос-Эрдэнэ гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Би энэ жүжгийнхээ зохиолыг 2013 онд бичсэн, 3 жилийн дараагаар энэхүү “Бие Сэтгэл” жүжгээ тайзнаа амьдруулах гэж байгаадаа туйлын их баяртай байна. “Бие Сэтгэл” жүжгийн маань дууг ижил нэртэйгээр МУГЖ Х.Лхагвсүрэн ах амьлуулж байгаа. Удахүй та бүхэнд хүрнэ.


-Бие сэтгэл гэж юу вэ?
СЭТГЭЛ ГЭЖ БАРИГДАХГҮЙ
ХҮСЭЛ ГЭЖ ХАНАХГҮЙ....
ХҮН ГЭДЭГ
БИЕ СЭТГЭЛЭЭС БҮТНЭ....
Та бүхэн энэ талаар миний жүжгийг үзээд тунгаах байх аа...

-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье
Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан