Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоккейчид дөрөв дэх хүрэл медалиа хүртэв

Хоккейн “Asian challenge Cup-2016” олон улсын тэмцээн АНЭУ-д боллоо. Тус тэмцээн таван улс оролцсоноос Монгол Улсын шигшээ баг дөрөв дэх хүрэл медалиа хүртэв. Манай залуус эхний тоглолтод Сингапурыг 11:0-ээр хожиж, гараагаа тун сайн эхэлсэн ч АНЭУ-д 5:1, Тайваньд 18:2-оор дийлдсэн. Улмаар хүрэл медалийн төлөөх тоглолтод Тайландыг 7:3-аар хожлоо. Ийнхүү манай хоккейчид сүүлийн дөрвөн жил дараалан хүрэл медаль хүртээд байна. Алт, мөнгөн медалийг Тайвань, АНЭУ-ын тамирчид хүртлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан