Цаг агаар дулаарч гол мөрний мөс, уулын цас хайлж байгаатай холбогдуулан уулын жалга, суваг, шуудуу, голын сав газар буусан айл өрх усанд ойр нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.
Мөн хаврын улиралд хуурайшилт үүсч салхи шуурга дэгдэн гал түймрийн аюул гарч болзошгүй тул иргэд тамхины иш, чүдэнзээ ил хаяхгүй, гэр орондоо зул хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.
Түүнчлэн шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй, гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй болон бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулсан байна.