Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Х.Баттулга:Монгол цагдаа нар хөхүүл эмэгтэйчүүдэд хэрхэн хүчээ гаргадгийг гамин цэргийг ялсан өдөр харъя

-Та нар мэдэж байгаа, Б.Батзаяаг таван сар мөрдөнд суулган тамласан. Мөн надтай хамт ажиллаж байсан дөрвөн залуу одоо эх орондоо ирж чадахгүй, интерполоор эрэн сурвалжлуулж байна. Эрчүүдийг нь нугалж чадахгүй болохоор хөхүүл эмэгтэйчүүдийг хорьж эхэллээ.
Эрх мэдэлгүй, туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнээс юу гарах юм бэ? Ингэж сэтгэл санаа руу нь дайрч байна. Хамгийн гол нь Тавантолгойн ордыг 60, цаашлаад 100 жилээр нэг компанид өгөх гэсэн оролдлогыг илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна. Би энэ талаар удаа дараа хэлсэн” гэлээ.
Мөн тэрээр таван сар шалгаад надаас юу ч гарахгүй болохоор ингэж миний эргэн тойрны хүмүүсийг шалгаж байна, тэр бүү хэл зарим тохиолдолд би хувиасаа хөрөнгө гаргасан гэсэн юм.
-Сайншандад байгаль орчны үнэлгээ хийсэн компанийн ажилчдыг мөн хорьсон байсан?
-Тэр компанийг сонгон шалгаруулах ажлыг би биш, яамны Төрийн нарийн бичгийн дарга хариуцсан. Тэр компани мөнгөө ч бүрэн аваагүй юм билээ. Гэтэл захирлуудыг нь орилж, хашгичуулан баривчилж байна.
-Төмөр замын төсөл дээр голдуу гадны команиуд ажилласан. Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг?
-Юу гэж дээ. Хуурамч бичиг баримт гэдэг ойлголт миний ой сэтгэхүйд байхгүй. Монгол улсыг олон жилээр хүчгүйдүүлэн, хараат бус болгон, тамирдуулсны дараа хүссэн зүйлээ хийнэ. Энэ бол улс төрийн хэрэг.
-Тэгвэл хэн үүнийг хийж байгаа юм бэ?
-Нүүрстэй нам гэж би байнга хэлдэг. Тэд намууд руу шургалчихсан. Цаашид би илүү ихийг илчилнэ. Шүүх хурал хэрхэн өндөрлөхийг харж л байя. Монгол цагдаа нар хөхүүл эмэгтэйчүүдэд хэрхэн хүчээ гаргадгийг гамин цэргийг ялсан өдөр харъя гэв.
Мөн энэхүү шүүх хуралд Г.Түвшинжаргалын нөхөр Н.Мөнхбаатар хоёр хүүхдийн хамт ирсэн билээ. Тэрээр хэлэхдээ “Би юу болоод байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Ар гэрийнхэн маань ч юу болоод байгааг мэдэхгүй байгаа. Уржигдар хүмүүс манай гэрт хоёр цаг орчим нэгжлэг хийгээд хоёр Ipod аваад явсан. Тэгээд ч манай эхнэр хөрөнгө мөнгийг шийддэг хүн биш. Бичиг цаасны л ажил хийдэг хүн. Мэдүүлэг авна хэмээн авч яваад шууд хорьчихлоо. Найман сартай нялх хүүхэд нь хоёр хоног уйллаа” гэв. Шүүх хурал хэвлэлийнхэнд хаалттай онлайнаар үргэлжилж байна.
Шившиг, арай л дэндуу муухай юмаа. Манайхан.
yamar ulsad amidraad bnaa
ЗӨВ ШҮҮ
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг цагдаа нар энэ сарын 16-нд , өмнө нь Х.Баттулгын нарийн бичгээр ажиллаж байсан, “Түмэн хишигтэн” компанийн захирал Ш.Эрдэнэтуяаг урд шөнө 04.00 цагт гэрээс нь баривчилсан.
Хоёр хоногийн өмнө баривчлагдсан Г.Түвшинжаргалыг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өнөөдөр 10.00 цагт товлогдсон бөгөөд шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцохоор очсон талаар бид мэдээлсэн.
Г.Түвшинжаргал нь Х.Баттулгын ХХАА-н сайд байхад туслахаар нь ажиллаж байсан. Харин Ш.Эрдэнэтуяа Х.Баттулгатай 10 гаруй жил хамтарч ажилласан. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй гэрээс нь шөнө баривчилсанд Х.Баттулга ихэд бухимдаж байгаа аж. Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа УИХ-ын гишүүн дараахь мэдэгдлийг хийжээ.
-Та нар мэдэж байгаа, Б.Батзаяаг таван сар мөрдөнд суулган тамласан. Мөн надтай хамт ажиллаж байсан дөрвөн залуу одоо эх орондоо ирж чадахгүй, интерполоор эрэн сурвалжлуулж байна. Эрчүүдийг нь нугалж чадахгүй болохоор хөхүүл эмэгтэйчүүдийг хорьж эхэллээ.
Эрх мэдэлгүй, туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнээс юу гарах юм бэ? Ингэж сэтгэл санаа руу нь дайрч байна. Хамгийн гол нь Тавантолгойн ордыг 60, цаашлаад 100 жилээр нэг компанид өгөх гэсэн оролдлогыг илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна. Би энэ талаар удаа дараа хэлсэн” гэлээ.
Мөн тэрээр таван сар шалгаад надаас юу ч гарахгүй болохоор ингэж миний эргэн тойрны хүмүүсийг шалгаж байна, тэр бүү хэл зарим тохиолдолд би хувиасаа хөрөнгө гаргасан гэсэн юм.
-Сайншандад байгаль орчны үнэлгээ хийсэн компанийн ажилчдыг мөн хорьсон байсан?
-Тэр компанийг сонгон шалгаруулах ажлыг би биш, яамны Төрийн нарийн бичгийн дарга хариуцсан. Тэр компани мөнгөө ч бүрэн аваагүй юм билээ. Гэтэл захирлуудыг нь орилж, хашгичуулан баривчилж байна.
-Төмөр замын төсөл дээр голдуу гадны команиуд ажилласан. Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг?
-Юу гэж дээ. Хуурамч бичиг баримт гэдэг ойлголт миний ой сэтгэхүйд байхгүй. Монгол улсыг олон жилээр хүчгүйдүүлэн, хараат бус болгон, тамирдуулсны дараа хүссэн зүйлээ хийнэ. Энэ бол улс төрийн хэрэг.
-Тэгвэл хэн үүнийг хийж байгаа юм бэ?
-Нүүрстэй нам гэж би байнга хэлдэг. Тэд намууд руу шургалчихсан. Цаашид би илүү ихийг илчилнэ. Шүүх хурал хэрхэн өндөрлөхийг харж л байя. Монгол цагдаа нар хөхүүл эмэгтэйчүүдэд хэрхэн хүчээ гаргадгийг гамин цэргийг ялсан өдөр харъя гэв.
Мөн энэхүү шүүх хуралд Г.Түвшинжаргалын нөхөр Н.Мөнхбаатар хоёр хүүхдийн хамт ирсэн билээ. Тэрээр хэлэхдээ “Би юу болоод байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Ар гэрийнхэн маань ч юу болоод байгааг мэдэхгүй байгаа. Уржигдар хүмүүс манай гэрт хоёр цаг орчим нэгжлэг хийгээд хоёр Ipod аваад явсан. Тэгээд ч манай эхнэр хөрөнгө мөнгийг шийддэг хүн биш. Бичиг цаасны л ажил хийдэг хүн. Мэдүүлэг авна хэмээн авч яваад шууд хорьчихлоо. Найман сартай нялх хүүхэд нь хоёр хоног уйллаа” гэв. Шүүх хурал хэвлэлийнхэнд хаалттай онлайнаар үргэлжилж байна.
0 Сэтгэгдэл
Зочин
Байгаль орчны, Инженер геологийн ажлыг Төрийн нарийн бичгийн дарга Золжаргал, сАЙНШАНДЫН ЗӨВЛӨХ БаттөмөрИЙН хамт хийсэн байдаг. Тэднийг шалгаад тогтоох хэрэгтэй. Золжаргал бол хуйвалдахдаа мэргэжлийн нөхөр. Баттулга зОЛЖАРГАЛЫГ АЖЛАА ӨГ ГЭЭД нөгөөдөх нь чөлөө аваад хэдэн сар алаг болсон. Баттулга ажлаа өгсөний дараа тэр Золжаргал хүрээд л ирсэн. Бас л хор найруулга хийсэн дээ. Яаж ажил явах вэ.
2016.03.20
2016.03.20
2016.03.18
2016.03.18