Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөтийнхөн маргааш ирнэ

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид удахгүй болох зуны 30 дугаар буюу Лондонгийн олимпод эрэгтэйчүүдийн 55 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар, 74 кг-д ОУХМ П.Өнөрбат, 84 кг-д О.Үйтүмэн, 120 кг-д Ж.Чулуунбат эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ дэлхийн аваргын мөнгөн медальт Т.Отгонцэцэг, 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн, 72 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа нар олимпын эрхээ хүртээд буй. Харин тэдний жинд хэн гэгч тамирчин илгээх нь чөлөөт бөхийн холбооны сонгон шалгаруулалтын эцсийн дүнгээс хамаарна. Шигшээ багийн тамирчид Болгар улсад далайн түвшнээс 2000 гаруй метр өндөр газарт сар гаруйн хугацаанд хамтарсан бэлтгэл хийсэн бөгөөд маргааш эх орондоо ирэх юм. Тэд цаашлаад  олимпын өмнөх сэргэлтийн бэлтгэлээ “Найрамдал” зусланд хийх аж.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан