Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах байсан эмэгтэйг баривчилжээ
Б.ШИРНЭН
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтанг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Тэднийг улсаас таван тэрбум төгрөг шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчилжээ.

Бидэнд олдсон мэдээллээр Г.Түвшинжаргалын гэрт энэ сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагынхан нэгжлэг хийсэн бөгөөд тухайн өдрийнхөө 19.00 цагт баривчилсан байна. Өчигдөр түүнд таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээ авахаар Баянзүрх дүүргийн шүүхээр оруулах гэсэн ч өмгөөлөгч нь тус шүүхэд “өмгөөлөгчийг мэтгэлзэх зарчмаар хангаж өгөх” хүсэлт гаргасан байна. Харин Баянзүрх дүүргийн шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авснаар Г.Түвшинжаргал нарыг цагдан хорих асуудлыг өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.
ТЭДНИЙГ ЯМАР ХЭРЭГТ БУРУУТГАВ?
Г.Түвшинжаргал нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед Хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтэнээр ажиллаж байжээ. Тухайн үед үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга ажлаасаа гарсан тул Г.Түвшинжаргалыг Үйлдвэр хөдөө аж ахуйн Нарийн бичгийн дарга асан Х.Золжаргалын тушаалаар тус яамны Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилсон байна. Учир нь, түүнд худалдан авах ажиллагаанд оролцох эрх бүхий сертификат байдаг аж.
Үнэлгээний хороо нь Сайншанд орчимд байгаль орчны үнэлгээ хийхтэй холбоотой тендерын ажлыг хариуцаж байсан байна.
Тодруулбал, Н.Алтанхуягийн Засгийн газар “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх тухай 76 дугаар тогтоол 2013 онд гаргасан юм. Энэ тогтоолд, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 2013 онд шаардагдах 14.170.8 (арван дөрвөн тэрбум нэг зуун далан сая найман зуун мянган) сая төгрөгийг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байгаа юм.
Энэ дагуу тогтоолыг хэрэгжүүлэхээр Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд 2013 оны тавдугаар сарын 27-ны өдөр ажлын даалгавар болон тендерын материалыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан, тендер зарласан байна. Ингээд тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 6-ны өдөр дотоодын “Натур фрэйндли” болон гадаадын түншлэлийн “Мотт Макдоналдс” компанийн түншлэл тендерт шалгарч, ажил гүйцэтгэх гэрээг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын А/407 тушаалын дагуу гэрээ байгуулсан байна.
Энэ гэрээний дагуу дээрх түншлэл ““Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүс нутгийн байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгааны ажил” хийхээр болжээ. Үнэлгээ хийх энэ ажил нь Хэнтий болон Дорногвь аймгийн үндсэн гурван хэсгээс бүрдэх дөрвөн талбайд хийгдэх ёстой байж.
Харин Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг тус компанийг дээрх газруудад үнэлгээ хийгээгүй, зөвхөн нэг талбайд буюу 3000 га газарт үнэлгээ хийж, улсаас таван тэрбум төгрөг шамшигдуулсан гэж дөрвөн эмэгтэйг баривчлаад байгаа юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 148 буюу Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг 148.4-т зааснаар ...зохион байгуулалттай бүлэг, гэмэт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан гэдгээр буруутгаж байна. Мөн Эрүүгийн хуулийн 1661 дугаар зүйлд зааснаар залилан мэхэлж олсон мөнгөө угаасан гэж үзэж байгаа юм.
“Натур фрэйндли” компанийн зүгээс энэ хэрэгт албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тул бид Г.Түвшинжаргалын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар “Натур фрэйндли” компанийн кассчин Т.Энхцэцэг нарын өмгөөлөгчтэй холбогдож мэдээлэл авсан юм.
“ХИЙХ АЖЛАА 10 НУГАЛЖ ГҮЙЦЭТГЭСЭН ШҮҮ ДЭЭ”
Цагдаагийн газраас тэднийг тендерын ажлаа дутуу гүйцэтгэсэн гэж буруутгаж байгаа ч өмгөөлөгчид тус компанийн хийж гүйцэтгэсэн ажлын тайланд үндэслэн эсэргүүцсэн тайлбар өглөө. Тэд 19 мянган га талбайд ажил гүйцэтгэх байсан ч 120 мянган га газарт үнэлгээ хийсэн гэлээ. Энэ талаарх баримт тайлбар байгаа, цагдаа нар мэдэж байгаа мөртлөө зөвхөн нэг газрыг нь сугалж аваад буруутгаж байна гэсэн юм.
Тэдний хэлснээр бол тус компани дараах газруудад байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгааны ажил хийсэн гэх тайлбар өглөө. Энэ хүснэгтэд бичигдсэнээр бол тус компани 120 мянган га талбайд үнэлгээ хийсэн байгаа юм.
ЦАГДАА НАР ХӨНДЛӨНГИЙН ГЭРЧГҮЙ НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ
Г.Түвшинжаргалын өмгөөлөгчөөр ажиллаж буй Д.Пүрэвбаатар нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч. Тэрээр энэ сарын 16-ны өдөр Х.Баттулгын нэрийг холбогдуулан шалгаж буй “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэрээ Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг албан тушаалаа бууж, “Энержи Ресурс” компанитай холбоотой эсэхээ шалгуулах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ мэдээллийг өгсний дараа Г.Түвшинжаргалыг баривчилсан нь учир холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.
Энэ талаараа тэрээр “Цагдаагийнхан өчигдөр (уржигдар) Г.Түвшинжаргалын гэрт нэгжлэг хийж, дайчлан баривчилсан байна. Мөн өнөөдөр (өчигдөр) Г.Түвшинжаргалыг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцуулж, таслан сэргийлэх арга хэмжээ авах гэж оролдлоо. Тиймээс бид цагдаагийнхан ийм булхайтай зүйл хийж болохгүй гээд шүүхэд хандаад маргааш (өнөөдөр) талууд мэтгэлзэхээр боллоо. Энэ дүр зургийг харахаар цагдаагийнхан маш их өсөрхөж байна. Хоёрдугаар, УИХ-ын гишүүн Х.Баттулгын эргэн тойронд байгаа хүмүүсээс ямар ч хамаагүй аргаар мэдээлэл олж авах санаатай хууль бус үйлдлүүдийг ээлж дараалан хийж байна” гэсэн юм.
Мөн УИХ-ын Х.Баттулгатай холбоотойгоор “Шинэ яармаг”, “Шинэ төмөр зам”, “Майдар” гээд олон төслийг цагдаагийнхан шалгасан тухай ярилаа. Харин төслүүдээс юу ч олоогүй, улсыг хохироосон зүйл олоогүй тул аргаа бараад туслах эмэгтэйг нь баривчилсан гэж тэрээр үзэж байгаа юм байна. “Тиймээс цаашдаа жолоочийг нь манаачыг нь хүртэл барих нь байна л даа” гэлээ.
Учир нь, Г.Түвшинжаргал тендерт нөлөөлөх ямарч боломжгүйгээс гадна, дийлэнхдээ бичиг цаасны ажил хийж, Үнэлгээний хороог зарлан хуралдуулах зэрэг л үүрэгтэй байсан аж. Мөн тендерт санал өгөх боложгүй албан тушаал гэж өмгөөлөгч нь үзжээ. Мөн тэрээр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамд Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ жирэмсны амралт авсан байна. Ингэснээр Үнэлгээний хорооны ажлаа дуусгаагүй буюу тендерт ямар компани тендерт шалгарсан, хичнээн төгрөг хэрхэн ““Натур фрэйндли” компани-д олгосон зэргийг мэдэх үндэсгүй гэж өмгөөлмж байна.
Мөн цагдаагийн байгууллагын ажилчид Г.Түвшинжаргалын гэрт нэгжлэг хийхдээ хөндлөнгийн гэрчгүй орж, зарим зүйлсийг хурааж авсан байна. Гэхдээ хөндлөнгийн гэрчтэй байх шаардлага тавихад цагдаагийнхан жолоочоо дуудаж, гэрч болгосон байна. Үүнийг өмгөөлөгч процессын алдаа гэж үзлээ.
Харин Г.Түвшинжаргалын нөхөр н.Мөнхбаатар “Манайд өдрийн 12 цагийн үед Цагдаагийн газрын гурван ажилтан орж ирээд “танай гэрт нэгжлэг хийнэ. Прокурорын газрын бичигтэй ирсэн” гээд нэгжлэг хийгээд явсан. Хоёр “IPad” байсанг аваад явсан. Өөр бичиг баримт байгаагүй. Одоо манай нэг ой найман сартай, есөн настай хоёр хүүхэд яах болж байна” гэсэн юм.
tsagdaagiinhan ch alban tushaalaa ashiglan ush hunzun ih sanadag baliar hogiin nobshnuud be Huul sahiulagch nar gerchgyi negjleg hiin tegeed ch uursdiin joloochoo duudaj bolj bga yum uu
tsagdaa nertei hunii orontsoguud baih yumaa.tsagdaagiin darga geheeree l durgui hunee bariulj boldog gej bodood bh yum. oort ni bish yumaa gehed ur huuhed ni ene zovlong amsana sh dee. oortoo gai tariad bgagaa meddeggui yum bh daa CHINGIS guai
Энэ төр эзэнгүй болж,мөнгөтэй хүмүүст үйлчилдэг хүчний байгууллага байгаа юм уу даа
-ЭНЭ ЯВДАЛ НЬ ЦАГДААГИЙНХАН ӨШИРХӨЖ БАЙГААГ ХАРУУЛЛАА ГЭВ-

0 Сэтгэгдэл
zochin
tsagdaagiinhan ch alban tushaalaa ashiglan ush hunzun ih sanadag baliar hogiin nobshnuud be Huul sahiulagch nar gerchgyi negjleg hiin tegeed ch uursdiin joloochoo duudaj bolj bga yum uu
2016.04.03
2016.04.03
2016.03.18
2016.03.18