Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Путин Сириэс цэргээ гаргах тушаал өглөө
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд энэ гуравдугаар асрын 15-ны өдрөөс эхлэн Сирид байгаа оросын цэрэг зэвсгийг гаргах тушаал өгсөн байна. Тэрээр Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нартай уулзах үеэрээ ингэж тушаажээ.
“Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний өмнө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Ийм учраас маргаашаас эхлэн Сирид байгаа манай цэргийн бүлэглэлийн үндсэн хэсгийг гаргаж эхлэх хэрэгтэй” гэж Путин мэдэгджээ.
Орос хүн цөөтэй ч байлдах чадвартай төрөл бүрийн цэрэг багтсан тийм хүчнийг Сирид богино хугацаанд бүрдүүлж чадсан гэж ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглээд энэ бол энхийг сахиулах үйлсийн эхлэл, мөн зөрчилдөөнтэй байгаа орнуудад сайн жишээ болно гэдэгт итгэж байгаагаа хэлжээ.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ үеэр Оросын цэргийн нисэх хүчин энэ хугацаанд 2000 орчим зэвсэгт дайчныг устгасан гэж мэдээлсэн байна.
Хэдийгээр Сириэс цэргээ гаргаж байгаа ч ОХУ тус улсын засгийн газарт зэвсэг, цэргийн техник нийлүүлэх, цэргийн мэргэжилтнүүдийг нь сургах ажлаасаа татгалзахгүй гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны тэргүүн Виктор Озеров хэлжээ.

0 Сэтгэгдэл
X
5 han sariin dotor isis but nergelee oros getel usa udur bolgon bumbugduud ymar ch nemer alga zevseg ni gej huuhdiin togloom yum uu haishaa yum
2016.03.15