Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ жил антибиотикоос татгалзахыг уриалж байна

Маргааш буюу 15-ны өдөр Чингисийн талбай дээр Олон улсын хэрэглэгчийн өдрийг тэмдэглэх гэж байна. Дэлхий нийтээрээ тэмдэглээд 30 жил болж байгаа энэ өдрийг манай улс 2012 оноос “Бидний мөнгө бидний эрх”, “Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын төлөө”, “Үүрэн телефон хэрэглэгчдийн эрхийг хамгаалъя”, “Зөв зохистой хооллолтын төлөө” уриатайгаар тэмдэглэж эхэлсэн. Тэгвэл энэ жил “Антибиотикийг цэснээсээ хасъя” уриан дор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэхчлэн хэрэглэгчийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хэрэглэгчийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх юм. Тухайлбал, Стандартчилал, хэмжилзүйн газрын хувьд үнэт металл, эрдэнийн чулууны сорьц тогтоох үйл ажиллагааг хэрэглэгчдэд танилцуулах, худалдаа, үйлчилгээнд хэрэглэж буй хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг таниулах, үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг дэмжих зорилгоор Үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрх авсан бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, бараа бүтээгдэхүүний баталгаажуулалтын талаар танилцуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан