Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
БНХАУ-ын нууц хот оросуудыг ”айлгаж” байна

Б.БААТАР

ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү нууц хотын талаар судалгаа явуулж, харин сайтууд нь мэдээ мэдээлэл нийтэлсээр байна. Үүнийг олон нийт хэрхэн хүлээн авахаас шалтгаалан ОХУ, цаашлаад холбоотон орнууд төслийн хэмжээнд хэрэгжүүлж магадгүй болоод буй юм байна. Хэн ч, хэзээ ч амьдарч байгаагүй сүрлэг барилгууд, хэн ч хөгжилдөөгүй зугаа цэнгэлийн парк, хэн ч хэзээ ч юу ч худалдаж авч байгаагүй томоохон худалдааны төвүүд, хэзээ ч үзэгч байгаагүй авангард театр, музей, машин үл явж байсан өргөн замууд гээд л. Та бүхэн “Google Earth”-ын зураг дээрээс  хоосон замын сүлжээнд холбогдсон хов хоосон хотыг харж болно. Хятадын цаг агаарын хамгийн хүнд нөхцөл байдалтай нутгуудад буюу Өвөрмонголын цөлд барьсан “Сишианд” хотыг харж байна.

Таны харж байгаа хот юу вэ. Эрх бүхий байгууллагын стратегийн алдаа юу, эсвэл хэдэн жилийн өмнөөс төлөвлөгдсөн нууц төлөвлөгөө юу гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Энэ бүхэн нейтроны бөмбөг дэлбэрэлт, эсвэл хүмүүсийг бүхэлд нь устгах вирустэй шинжлэх ухааны зөгнөлт киноны зураг авалтын талбай мэт харагдаж байгаа биз. Гэхдээ тэнгэр баганадсан барилгууд, цэнгэлдэх, цэцэрлэгт хүрээлэн, зам харгуй нь бүрэн бүтэн үлджээ. Ойролцоогоор 2000 оноос хойш Хятад улс жил бүр 20 гаруй шинэ орчин үеийн хотууд барьж байгуулсан ч тэдгээр нь эзэнгүй хэвээр байсаар байна. Өнөөдөр нийт 64 сая гаруй хоосон орон сууц байна. Эзэнгүй гэсэн үг. Анх 2010 онд Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хагас жилийн хугацаанд 660 хотод цахилгаан хэрэглээний заалт тэг зааж байснаас тэнд хэн ч амьдардаггүй нь харагдсан бас батлагджээ.

Уг нь, эдгээр орон сууцанд 200 сая гаруй хүн амьдрах бололцоотой байдаг. Их Британи улсын “Business Insider” Хятадын эдгээр хотын зургийг цувралаар нийтэлж байсан ч хүмүүс төдийлэн анхаараагүй. Жил бүр Хятад улс цэргийн төсвөө 78 тэрбумаар нэмэгдүүлдэг. Харин “далд хэсэг нь дээрх мөнгөний 30-40 хувь байж болох юм” гэсэн хардлага бий. Мөн БНХАУ-ын армийн болон тэнгисийн цэрэг хамгийн орчин үеийн зэвсгээр тоноглогдсон байдгийг оросууд онцолдог. Хятад улс ОХУ-ын хил хүртэлх чиглэлд цэргийн хүнд тоног төхөөрөмжийн ачаалал даах бетон суурьтай өргөн зурвасын зам барьсаар л байгаа.

Цэргийн шинжээчдийн мэдэгдлийн дагуу бол Хятадын арми Хабаровскт 2-3 цагт л очих боломжтой. Хил хязгаарын томоохон хэмжээний үйл ажиллагаа эхэллээ гэхэд ОХУ-ын хойд хэсэгт десант бууж, Хятадын шуурхай ялалтаар дуусах болно гэдгийг оросууд өөрсдөө ч мэддэг.  Түүнээс гадна Урал хүртэл бүхий л газар нутгийг эзэлж, оросууд эсвэл устгагдах болно гэсэн айдастай байдгийг албаныхан хэлсээр ирсэн. “Ялагчийг хэн ч шүүхгүй” хэмээн Александр Аладдин гэгч цэргийн стратегийн мэргэжилтэн таамаглаж байна. Одоогийн байдлаар Хятадын Ардын чөлөөлөх арми 2.25 сая цэрэгтэй. Цэргийн үйл ажиллагаа болоход буу зэвсэг бүхий 208.1 сая сайтар зэвсэглэсэн, сургалтад хамрагдсан цэрэг гаргах боломжтой. Иймд хоосон хотууд Бээжин цөмийн дайнаас айдаггүйг ил тод харуулж байна. Гадаад бодлогод ямар ч цөмийн дайралтаас айж эмээх зүйлгүй мэт.

Цөмийн цэнэг нь Хятадаас ирэх түрэмгийллийг тогтоох ЗХУ-аас үлдсэн, орчин үеийн ОХУ-ын цорын ганц зэвсэг юм. Эдгээр хотын дор хэдэн зуун сая хүнээр тооцоолон хоргодох байр барьж байгаа гэдэгт холбогдох тагнуулынхан санал нийлдэг. Өөрөөр хэлбэл, их гүрнүүдийн Бээжин Москва, Вашингтонд цөмийн дайнд бэлэн гэдгээ харуулж буй хэрэг.

Газар доорхи хоргодох байр нь цөмийн дэлбэрэлт болон гэмтээх хүчин зүйлсийн эсрэг хамгийн үр дүнтэй хамгаалалт болно гэж мэдэгдэж байсан удаатай. Хардах ч үндэслэл бий. Бүрэн ионжуулагч цацраг, гэрэл туяа, цацраг идэвхт бохирдол өнөөдөр Хятадын цөмийн болон ердийн дайны асуудлын аль аль нь бидэнд хамаагүй гэж дүр эсгэдэг ч дурын дайнд хамгийн их бэлтгэлтэй цорын ганц улс гэдгийг дээрх хот илтгэнэ.

Иран дэлхийн улс орнуудын хоригийг үл тоон цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байна. Хойд Солонгос цөмийн туршилт хийнэ гэж мэдэгдэж хэчнээн хориг тавьсан ч үл тоосоор байгаа. Манай найзууд айлгаж нэг аргадаж үзээд тодорхой зөвшилцөлд хүрч чадахгүй арга чаргаа баран мухардаад сууж байх хооронд пан хийлгэж орхижээ. Одоо харин дэлхий нийтээрээ сандран яахаа мэдэхгүй бужигнаж байгаа тухай гадаад сайтууд дээр мэдээлэл тавигдсан байна. Хойд хөрш Орос улс нь 4399 тооны цөмийн цэнэгт хошуутай, тэдгээрийг тээгч пуужинг хөөргөх 663 цооногтой, 639 цөмийн хошуу тээх 12 стратегийн зориулалттай цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцтой, 624 цөмийн хошууг 11000 км зайд тээх 78 ширхэг алсын зайны бөмбөгдөгч онгоцтой гэсэн тоо энэ улсыг яахын аргагүй дэлхийн хэмжээний их гүрэн гэдгийг харуулна. Хамгийн сүүлд 2012 оны цэргийн зардлыг 25 миллиард ам.доллар байхаар төлөвлөсөн боловч тавдугаар сард дахин гурав дахин  нэмэгдүүлсэн, цэргийн зардлын хэмжээгээр хамгийн өндөр таван улсын нэг.

Хамгийн сонирхол татаж байгаа зүйл нь дэлхий дээр хувь хүн ч цөмийн зэвсэгтэй болох боломж бүрдэж байна. Саяхан тагнуулын ажиллагаагаараа дэлхийд нэгт тооцогддог Британийн тусгайгийнхан хүн төрөлхтнийг гайхшралд оруулахаар илтгэл гаргажээ. Тус албаны мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар дэлхийн найман орны засгийн газрын байгууллага, их сургууль болон 360 хувийн байгууллага цөмийн хөтөлбөрт ашигладаг технологи, материалтай болохыг тус илтгэлд дурджээ. Илтгэлд хувийн цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжтой объектын 17 хуудас жагсаалтад Пакистаны 95 компани, Ираны 114, Энэтхэгийн 73, Израилийн 11, Арабын нэгдсэн Эмират Улсын 24 болон Сири, Египетийн хэд хэдэн байгууллага орсон байна. Жагсаалтаас үзвэл цөмийн зэвсэг төсөөлж байснаас ч илүү эрэлттэй, зах зээлтэй болох нь тодорхой байгааг онцолжээ. Үнэхээр хүн төрөлхтний сэтгэл зовоох асуудал цөмийн зэвсэг болоод байгааг Британийн тагнуулчид сэрэмжлүүлж байна.

25 жилийн дараа хэн нэгэн хувийн цөмийн зэвсэгтэй болсноо зарлахад гайхах зүйл үгүй болоод байгаа. Нөхцөл байдал ийм байгааг ОХУ-ын сайтууд ийнхүү мэдээлсээр.  

0 Сэтгэгдэл
Хятадууд Оросруу халдаж чадахгүй л дээ . Хэрвээ халдвал арьсаа хуулуулна гэдгээ сайн мэдэж байгаа. Харин Америк Орос хоёрыг халз үзүүлэх асар их сонирхолтой байгаа даа
Манай эргүү малууд хэрэлдээд сүрхий хүн болж улсын нууцаа Их Хурлын индэр дээрээс зүгээр л цацаж байхад. Үндэсний аюулгүй байдал маань юу болж байнааа, санаа зовж байна шүү.Цээжээ дэлдээд орилоод байгаа малуудын амыг хязгаарлаж, хариуцлага тооцох хэрэгтэй.
Хорогдох байр үй олноор бэлдсэн байна шүү дээ. Газар доорхи хамгаалалт. Бурхан минь ,урд хөршөө хүчирхэг гэдгийг хүлээн зөвшөөрч ухаантайхан шиг байгаач.Хэддүгээр зуунд амьдраад байнаа малаа.Чи л хятадын тагнуул байх.
XN hun bol yrin uchuuhen amitan shude henteige haana yahii hoorondo baildahimu , esvl bugd l duusn biz neegl ih tsumiin bumbug dain ,uhsen hatda uur tulmagdsan asuudaluda shiid
xorogdox bair bj magadgyi xoliin bodol
Цөмийн дайнд ялагч байж болохоор болжээ гэсэн үг үү? Баячууд маань хувьдаа Цөмийн бөмбөг авч үз дээ Ядаж 50ш цөмийн бөмбөг авахуйц баяцуул байгаа биз дээ
Хятадыг бүр шүтчижээ.Энийг уншаад хятадыг пиарддаг хүн тэдний захиалгаар бичсэн юмшиг санагдлаа.
Хорогдох байр үй олноор бэлдсэн байна шүү дээ. Газар доорхи хамгаалалт. Бурхан минь ,урд хөршөө хүчирхэг гэдгийг хүлээн зөвшөөрч ухаантайхан шиг байгаач.Хэддүгээр зуунд амьдраад байнаа малаа.Чи л хятадын тагнуул байх.
tiim hsy xaraxaar augyi aimaar xoocon xot xaragddag neg cn xvn amidardaggyi ehe bol xencn xarcan 1 bodlogo oroi xarui byrii bolxod 1 cn gerel acdaggyi xoocon xongiluud cnig aimhsigiin kinion deer gardag kino hsig xaragddag jixvvdec xvrmeer ereeneec beejin xvrtel obormongoliin nutag uag tegj xaragddag xvn xezeecn oroxgyi um hsig xaragddag
Хамгийн их уншсан