Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түрээсийн орон сууцны бүртгэл эхэллээ

Б.ШИРНЭН

Засгийн газрын түрээсийн орон сууц хөтөлбөр өнөөдрөөс эхлэн хэрэгжих гэж байна. Эхний ээлжид түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд 929 өрхөд орон сууцыг түрээслүүлэхээр болсны 350 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь таван аймагт “ТОСК”-ын захиалгаар барьж, ашиглалтад оруулсан орон сууцнууд байх юм.
Тухайлбал, Улаан­­баатар хотод “Буян-Ухаа 2” хорооллын хоёр өрөө 39.3-49.23 м.кв хэмжээтэй 350 байр, Дархан, Увс, Ховд, Хэнтий, Сэлэнгэ аймагт 579 байрыг түрээслүүлэхээр болсон. Тэгвэл түрэээсийн орон сууц хөтөлбөрийн эхний бүртгэл өнөөдрөөс 18-ныг хүртэл Дархан суман дахь “Найрамдал хороолол”-ын 85 байраар эхлэх гэж байна. Харин Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэ­булган, Сэлэнгэ айм­гийн Зүүнхараа, Хэн­тий аймгийн Бор-Өндөр суманд гуравдугаар сарын 21-25-ны хооронд тухайн орон нутаг дахь ТОСК бүртгэл явуулах юм байна.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан