Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Сар гаруйхан хугацаанд 10 мянга гаруй жолооч оноогоо хасуулжээ

Замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд оноо хасдаг журам хэрэгжиж эхэлснээс хойш сар гаруйн хугацаанд нийт 10191 жолооч 1-5 хүртэлх оноогоо хасуулсан гэж ЗЦГ мэдээллээ.
Оноо хасуулсан жолооч нарын 50 хувь нь 2-5 хүртэлх оноо хасуулсан гэнэ. Жолооч нар хамгаалах бүс зүүгээгүй, зорчигчдоо хамгаалах бүс зүүлгээгүй, гэрлэн дохио болон цагдаагийн хориглосон дохиог, орон нутгийн замд явахдаа хүн, ачаа тээвэрлэх журам зөрчсөнөөс болж оноогоо хасуулж, торгуулсан байна.
Жолооч нар www.service.police.gov.mn сайтад хандаж өөрийн зөрчлийн оноо, торгуулийн талаарх мэдээллээ авч болох юм байна. Цаашдаа оноо нь хэд хүрсэн, хаана ямар дүрэм зөрчиж оноогоо хасуулсан зэрэг мэдээллээ жолооч нар гар утсандаа тусгай апплкейшн татаж, шалгах боломжтой болох гэнэ.

-Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй 2 жил болбол өнгөрсөн зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулах аж.
-Эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн хасагдсан жолоочийн зөрчлийн оноог сэргээнэ.
-Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгож байх юм байна.

0 Сэтгэгдэл