Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Зээлтэй байсан ч түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдаж болно
Б.ШИРНЭН
Монгол Улсын Засгийн газар анх удаагаа үл хөдлөх хөрөнгийн түрээсийн зах зээлд оролцох гэж байна. Ингэснээр Улаанбаатар хот, 21 аймагт байрлах Засгийн газрын мэдлийн орон сууцанд 929 өрх төвхнөх боломжтой болох юм. Нэгэнт Засгийн газар түрээсийн зах зээлд оролцож байгаа тул үл хөдлөх хөрөнгө түрээслэгчдийн тогтоосон одоогийн зах зээлийн үнэлгээнээс бага зэрэг доогуур түрээс тогтоох юм.
Жишээ нь, өнөөдрийн байдлаар байршлаас хамааран хоёр өрөө байрны нэг сарын түрээс 400 мянган төгрөгөөс дээш байгаа бол Засгийн газар барилгын хийц, бүтэц зэргийг харгалзан 1 ам.метр талбайн өртгийг орон нутагт 4000 төгрөг, Улаанбаатарт 5500 төгрөг байхаар тогтсон. Тэгвэл Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2” хороололд 39.3, 49.23 хэмжээтэй орон сууцыг түрээслүүлэхэд иргэн сард 216450 эсвэл 246150 төгрөг түрээсийн төлбөрт өгөхөөр тогтож байна. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн зах зээлд тогтсон ханшаас доод тал нь хоёр дахин бага гэсэн үг.
2013 онд улсын хэмжээнд 18.4, 2014 онд 22.9 мянган өрх орон сууц түрээслэн амьдардаг гэсэн статистик гарсан бөгөөд Засгийн газраас “орон сууц түрээслэх сонирхол нэмэгдэж байгаа ч түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, чанар муу, үнэ өндөр” байна гэж мэдэгдсэн. Мөн орон сууцны барилга олноор баригдаж, ашиглалтад орсон ч иргэдийн санхүүгийн чадавхиас шалтгаалан орон сууцыг шууд болон зээлээр худалдан авах боломж хомс хэвээр байгаа нь “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бас нэг хөшүүрэг гэж үзсэн.
Тиймээс банкны зээлийн нөхцөл, шалгуурыг хангаж, ипотекийн зээл авч орон сууцтай болох боломжтой иргэдийн тоо бага үед хямд үнээр орон сууц түрээслүүлж, өрхийн гишүүдэд хуримтлал үүсгэх боломж олгож буй нь “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн үндсэн зорилгуудын нэг болж байна.
Энэ ажилд Засгийн газар 1.1 их наяд төгрөг төсөвлөсөн бөгөөд ойрын таван жилд нийслэлд 16 мянга, орон нутагт 4000 өрхийг хямд үнэтэй түрээсийн орон сууцанд оруулах төсөөлөл гаргаад байна. Гэхдээ улсын төсөвт өгөх ачааллыг 9 хувиар буюу 108.2 тэрбумаар тооцож, орон нутгийн төсвөөс 43 хувь буюу 478.8 тэрбумыг, 48 хувь буюу 532 тэрбумыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлэх тооцоо гаргасан юм. Үр дүнд нь 120 мянган айлын түрээсийн орон сууцыг шинээр барих, одоо байгаа орон сууцнаас 8000 айлын орон байрны нөхцөлийг сайжруулж, түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилт тавьсан байна.
“Түрээсийн өтлбөр, ашиглалтын зардал нь өрхийн орлогын 50 хувь байвал түрээсийн орон сууцанд хамрагдаж болно
ТОСК-ын дэд захирал Д.Оюунжаргалаас журам гарсантай холбогдуулан тодруулга авлаа.
-Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг Барилга хот байгуулалтын яам гаргасан. Гэхдээ “ТОСК” журмыг илүү нарийвчлан эцсийн байдлаар гаргасан байна. Ингэснээр зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авах зэрэг шинэ нөхцөл нэмэгдсэн байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Барилга хот байгуулалтын яамнаас “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” баталсан. Энэ журмын 8.3-т түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах нарийвчилсан журмыг ТОСК батална гэж заасны дагуу манай байгууллага иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журмыг боловсруулж гаргалаа. Яамны журам дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, залуу гэр бүл зэрэг ерөнхий нэр заасан байгаа. Гэхдээ тухайн нэр томъёог тайлбарлаагүй байсан. Тиймээс бид жишээ нь, залуу гэр бүл гэж 2016.01.01-ний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулсан, 35 хүртэлх насны эхнэр нөхрийг хэлнэ гэж нарийвчлан журамласан байгаа. Дээрээс нь гэр хороололд амьдардаг гэсэн заалт байсан. Үүнийг хэрхэн, яаж тодорхойлох вэ, гэдгийг ч бид журамд тусгасан. Тухайлбал, 2016.01.01-ний өдрөөс өмнө иргэний үнэмлэх дээр бичигдсэн оршин суугаа хаягийн тодорхойлолтоор нотлогдох зэргийг нарийвчлан тусгасан байгаа юм.
Харин түрээсэнд хамрагдах иргэд яамны ерөнхий журмыг баримтлахаас гадна зорилтот бүлгийн төрлөөс хамаараад нэмэлт бүрдүүлэх бичиг баримт гэж заасан. Харин нийтлэг нэг зүйл нэмэгдсэн нь сарын түрээсийн орлого дээр тухайн сарын ашиглалтын төлбөрийг нэмсэн нь өрхийн орлогын 50 хүртэлх хувь байна гэж заасан явдал. Жишээ нь, сардаа түрээсаллад 300 мянган төгрөгийн зарлага гаргаж байгаа бол тухайн өрхийн орлого нь 600 мянга буюу түүнээс дээш байх ёстой гэж байгаа юм. Мэдээж өрхөд түрээсээс гадна хоол хүнс, унаа, хүүхдийн сургалтын төлбөр зэрэг зардал гарна. Тиймээс түрээсийн төлбөр болоод өрхийн орлогын харьцааг гаргасан юм.
-Зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авах шаардлага яагаад тавигдсан юм бэ?
-Цалингийн, хэрэглээний, автомашины, лизингийн гээд маш олон төрлийн зээл байдаг. Тиймээс бид зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авахыг шаардаж байгаа. Гэхдээ тухайн өрх зээлийн эргэн төлөлтөө хийгээд цаана нь үлдэж байгаа өрхийн орлого сарын түрээс болон ашиглалтын зардалдаа хүрсэн байх юм бол түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдаж болно. Түүнээс зээлтэй хүн энэ хөтөлбөрт хамрагдахгүй гэсэн үг биш л дээ.
-350 иргэн л Улаанбаатар хотод түрээсийн байранд орж болох нь. Гэтэл эрэлт энэ тооноос илүү их байгаа. Тиймээс сугалаа явуулахаар болсон уу, түрээсийн зах зээлийн эрэлт нийлүүлтийг ер нь судалж үзэв үү?
-Сугалаа явуулах шаардлага үүссэн тохиолдолд сугалаа явуулна гэж байгаа юм. Тухайлбал, залуу гэр бүлд зориулсан 70 байр “Буянт-Ухаа 2” хороололд бий. Хэрвээ хөтөлбөрт хамрагдах залуу гэр бүл 70-с давчихвал тэдний дунд сугалаа явуулж, түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулах юм. Сугалаанд оролцох эрх хангасан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг бүртгэлийн дугаартай нь ТОСК-ын цахим хуудаст байршуулчихна. Тэнд тухайн иргэн өөрийгөө хамрагдсан эсэхийг мэдэж болно. Хэрвээ, нэр нь байхгүй бол ямар шалтгаанаар ороогүй вэ, гэдгийг ТОСК-д хандан лавлаж болох юм. Ямартай ч, нэрс байрлуулснаас хойш ажлын 3-5 хоногийн дотор бид сугалаа явуулна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Барилга хот байгуулалтын яам, бүртгүүлсэн иргэд гээд олон нийтийн хяналтын дор сугалааг явуулах гэж байгаа. Нэгэнт сугалаагаар нэр нь тодорсон бол бид журамд заасны дагуу тухайн түрээсийн орон сууцны эхний нэг сарын төлбөр болон түрээсийн гурван сарын орлоготой тэнцэх хэмжээний төлбөрийн нэхэмжлэлийг өгнө. Төлбөр нь орчихвол бид гэрээ байгуулаад иргэдийг орон сууцанд оруулна.
-ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД ЖУРМАА ГАРГАЖ ДУУСАВ-

0 Сэтгэгдэл