БНХАУ-ын Шиан мужийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн байшинд ажиллахгүй болоод байсан цахилгаан шатанд 43 настай эмэгтэйн цогцос байхыг олжээ. Эмэгтэй тэнд сар орчим хугацаанд гацаж, улмаар өлсч амиа алдсан байж магадгүй гэнэ. Тэрээр цахилгаан шатанд гацсан учир утас нь сүлжээгүй болсон бололтой. Цахилгаан шатыг нэгдүгээр сарын 30-ны өдөр Хятадын цагаан сарын өмнө Шаанши Кайвен Механик Электрикийн компани цахилгааны гэмтэлтэй хэмээн зогсоосон байжээ. Ингээд баярын өдрүүдээр ямар ч хүн олж анзаарахгүй багагүй хугацаа өнгөрч. Гэвч цахилгаан хүн гацсан байсныг хэн ч мэдээгүй байна. Энэхүү харамсалтай хэрэг бусдын нөлөөгөөр амиа алдсан хэмээн үзэх хангалттай үндэслэлтэй гэж хохирогчийн ар гэрийнхэн хэлжээ. Уг нь цахилгаан шатыг зогсоохын өмнө дотор нь хүн байгаа эсэхийг шалгаж үзэх ёстой. Тиймээс хууль хяналтын байгууллагад гомдол мэдүүлсэн тул хэргийг шалгахаар болсон аж. Хэрэгт холбоотой хэмээн үзэж, цахилгаан шатыг зогсоосон хоёр ажилтанг цагдаагийнхан баривчилжээ.