Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Золбин нохой, муур устгах ажлыг гүйцэтгэж байна

Золбин нохой, муур устгах ажилд батлагдсан төсвийг “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, Налайх, Багануур хот, Багахангай дүүрэг нохой, муур устгалын ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдэд хуваариллаа. Устгасан нохойны арьс, ясыг боловсруулан эдийн засгийн эргэлтэнд оруулж ажиллах юм. Баянгол дүүрэгт 1 анчин бусад төвийн 5 дүүрэгт тус бүр 2 анчин ажиллаж байна.

Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа дараах үүргийг өглөө. Үүнд:

    Нийслэлийн удирдлагууд нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг календарьчилсан төлөвлөгөөнд заасан хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах
    Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан “Контракт”-ын гэрээний 2015 оны  биелэлтийн  дүнг 2016 оны 3 дугаар сардаа нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулан холбогдох шийдвэр гаргуулахыг даалгав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан