Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Машин нь цасанд сууж саатсан дуудлага их байна

С.ЭНХ-ҮЖИН
Улсын хэмжээнд цасан бүрхүүл тогтож одоогийн байдлаар Өвөрхангай, Архангай, Булган, Сэлэнгэ, Эрдэнэт, Дархан, дайран өнгөрөх төв аймгийн сумуудад буюу Төв болон зүүн зүгийн нутгаар 20м,сек зарим үед 24 м,сек хүрч хүчтэй цасан шуурга шуурч байна.
Хамгийн ойрхон Найрамдал, Яармаг, Өлзийт зэрэг газрууд цасанд боолтой байна.Энэ талаар Замын цагдаагийн ерөнхий газрын олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Энхбат “Өчигдөр замын цагдаагийн ерөнхий газарт 237 дуудлага ирсэн бол өнөөдөр 15 цагийн байдлаар 159 дуудлага аваад байна”. Үүнээс 14 хүн ослын улмаас гэмтсэн байгаа” гэж ярилаа.
Харин “Онцгой байдлын ерөнхий газрын диспетчирийн албанд 88 хүн алга болсон гэсэн дуудлага ирснээс 87 хүнийг олоод байгаагийн 15 нь малаа дагаж уруудсан иргэд байгаа ч ихэнх нь машин нь эвдэрсэн, цасанд суусан гэсэн дуудлага иржээ. Одоогоор Архангай Хашаат сумын нэг иргэн гэрээсээ гараад алга болсныг эрж хайж байна аа хэмээн Онцгой байдлын ерөнхий газрийн цаг уурын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Туяа хэллээ.
Замын цагдаагийн газар Орон нутаг уруу явах хөдөлгөөнөө зогсоож, шаардлагаггүй бол тээврийн хэрэгслээр замд гарахгүй байж, нийтийн тээврээр зорчихыг санууллаа.
МУУ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2016.03.04