Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автомашины хөдөлгөөн багасахаар орой дахиад цасаа цэвэрлэнэ

М.ЖАВЗАНДУЛАМ

Өнөөдрийн байдлаар Монгол орны хэмжээнд цасан шуурга шуурч, иргэд болон тээвэрчид замын хөдөлгөөнд оролцоход хүндрэл учираад байна. Иймээс Нийслэлийн  үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн газраас төв замын дагуу одоогоор  зам талбайн 350 гаруй үйлчлэгч, 4 том автомеханизм, давс, бодис цацдаг 11 машин ажиллаж байна. Мөн өглөөний 04 цагаас өдрийн 15:00 цагийн байдлаар төв хэсгийн зам талбайд 40 тонн давс, 20 тонн бодис цацжээ.
НҮУБН газрын албан хаагчид Айдсын даваа, Мөрөнгийн даваа хаагдсан байсныг онгойлгосон байна.  Мөн Эмээлт, Баруунтуруунд шуурхай баригадынхан хүч нэмэн ажиллажээ.
НҮУБН газрын Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах албаны дарга П.Түмэндэмбэрэл “Зам талбайг дахин дахин цэвэрлэсэн ч, цас үргэлжлэн орох төлөвтэй байна. Иймээс тодорхой нэг хэсэг гарган ажиллаж байна. Оройн 23 цагаас автомашины хөдөлгөөн багасах үед бүх замын уулзварыг хааш хаашаа 20 метр талбайд цасыг нь түрж цэвэрлэхээр төлөвлөөд байна. Одоогоор Энхтайвны өргөн чөлөө болон томоохон төв замуудын цасыг түрэх, цэвэрлэх,  тэр дор нь  ачих зэрэг ажлыг хийж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан