Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Нийслэлд оршуулгын цуваа ч цасанд саатаж байна
Э.УНДРАЛБАЯР
Өчигдөр оройноос эхэлсэн хүчтэй цасан шуурганы улмаас улсын хэмжээнд 80 гаруй иргэн сураггүй болжээ. Эднээс одоогоор 30 гаруй иргэнийг олсон бол үлдсэн иргэдийг эрж хайх ажил үргэлжилж байгаа юм. Сураггүй болсон иргэдийн ихэнх нь Увс, Завхан, Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан байна..
Түүнчлэн баасан гарагт талийгаачийг оршуулдаг өдөр болохоор өглөөний 06 цагаас хойш буяны үйлд явж буй иргэдийн цуваа замд боогдох, зам гүвээ давахгүй байна гэсэн дуудлага нэлээдгүй ирж байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан иргэдийн цувааг зам гаргах, чиглэлд нь буцаан оруулахаар Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн тусгай групп гаргаж ажиллаж эхэлжээ. Үдээс өмнө гэхэд л 61-ийн гармын чиглэлд Буян компаний чандарлах газраад гарсан оршуулгын зургаан цуваа даваан дээр гацсан гэх дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас туулах чадвартай машин гаргаж замыг нь чөлөөлж өгсөн байна.
Мөн Төв аймгийн Борнуур сумаас төрөх гэж байгаа эмэгтэйг нийслэл рүү авч явж байсан машин замдаа саатсан гэх дуудлагын дагуу ОБЕГ-ын ажлын хэсэг томилогдоод зам гарчээ.
Хүчтэй салхи, шуурганы улмаас самбар унах, тоног төхөөрөмж нурж иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор барьж байгаа зарим өндөр барилгын ажлыг зогсоогоод байгаа юм байна. Одоогоор Нийслэлийн хэмжээнд энэ төрлийн дуудлага ирээгүй байна.
Өнөөдрийн байдлаар хотоос гарах бүх чиглэлийн хөдөлгөөнийг хааж, Нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

0 Сэтгэгдэл