ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2012 онд болсон сонгуульд сонгогчдын 74 хувь нь нэр дэвшигч В.Путинд итгэл үзүүлсэн билээ. Тухайн үед судлаачид энэ рейтинг хамгийн ихдээ 4 жил хадгалагдана хэмээн хэлсэн байдаг. Харин Путиний багийнхан 2012 онд хүлээсэн энэ итгэлээ ирэх зургаан жилдээ хадгална гэж байсан юм. 2013 онд Ерөнхийлөгчийн рейтинг энэ төвшнөө хадгалж чадсан нь судлаачдыг гайхашруулсан гэдэг. Хамгийн гол нь тэрээр залуучуудын дунд рейтинг маш өндөртэй гарч байсан аж.
Өөрөөр хэлбэл судалгаанд оролцсон залуусын 70 хувь нь хэрвээ өнөөдөр ахиад Ерөнхийлөгчийн сонгууль явагдвал В.Путинийг дэмжинэ гэж хариулжээ. Тэгвэл оны дараахан явуулсан судалгаагаар түүнийг дэмжигчид нийгмийн бүхий л бүлэгт өссөн дүн гарчээ. Жишээ нь, судалгаанд оролцсон залуусын 78 хувь, дундаж давхрагад багтах нас тогтсон хүмүүсийн 80 хувь нь, мөн жижиг хотын иргэдийн 81 хувь нь Путинд итгэж санал өгнө гэсэн байна. Судалгааг өнгөрсөн нэгдүгээр сард 46 мужийн 130 дүүргийн 1,6 мянган иргэдийн дунд явуулсан гэнэ.