Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Алга болсон “MH370” нислэг Энэтхэгийн далайд сүйрсэн

Б.БААТАР

Хоёр жилийн өмнө алга болсон “MH370” нислэг Энэтхэгийн далайд сүйрсэн гэсэн мэдээллийг сайтууд бичиж байна. Тодруулбал, хоёр жилийн өмнө алга болсон зорчигч тээврийн “MH370” онгоцны хэлтэрхий Мозамбик улсын эрэг дээрээс олдсонд эх сурвалжууд гол анхаарлаа хандууллаа.

Өдөр хоног өнгөрөх тусам тус онгоцны хэлтэрхий, хэсэг хаа нэгтээ газраас олдсоор байгаа нь онгоц осолдсон болох нь баталгаатай болсоор байгаа юм. Мэргэжилтнүүд олдсон хэлтэрхий, хэсгийг нягталж үзээд дээрх алга болсон онгоцны хэсэг мөн болохыг тогтоохын тулж ажиллаж байна. Гэхдээ 90 хувийн магадлалтайгаар мөн гэдэг нь ойлгомжтой зүйл гэдгийг хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийн ахлагч хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр “Онгоц сүйрсэн. Одоо сэтгэл санаагаа тайвшруулаад бүхнийг ардаа орхих хэрэгтэй” гэх утгатай зүйлийг ярьжээ.

Нийт 239 хүнтэй “MH370” нислэг 2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала Лампураас Бээжинг чиглэн хөөрснийхөө дараа хяналтын дэлгэцээс алга болж, холбоо тасарсан юм. Сансрын хиймэл дагуулын мэдээллээс харвал Малайзын онгоц Энэтхэгийн далайд осолдсон байх магадлалтай байсан ч эрэл хайгуул өрнөж, бүхий л нөхцөл байдлыг судалж эхэлсэн. Иймд өнгөрсөн хугацаанд олон улсын эрлийн баг Австралийн баруун эргийн ойролцоо Энэтхэгийн далайд хайгуул, самналт хийсэн ч юу ч олж мэдээгүй. Харин оны өмнө болон өнөөдөр онгоцны хэсгүүд нэг нэгээрээ олдож байгаа нь сүйрлийг баталгаажуулсаар байна. Тэдгээр 239 хүний 80 хувь нь хятадууд байсан ч эрх баригчид онгоцыг барьцаалсан байх магадлалтай талаар тухайн үед ярьж байсан билээ.
Ямартай ч дахин амиа алдагсдын ар гэрийнхнээс хүлцэл өчин уучлал гуйсан мэдэгдэл хийлээ.

Онгоц сураггүй болсноос хойш бараг гурван долоо хоногийн хугацаанд янз бүрийн эх сурвалжаас олон төрлийн мэдээлэл, сэжүүр, таамаг дэвшүүлж, онгоц сүйрээгүй, онгоцны бүхээгт зорчиж явсан 239 хүн хаа нэгтээ эсэн мэнд аврал хүлээн суугаа гэх найдвар зөвхөн зорчигчдын ар гэрийнхэнд төдийгүй дэлхий нийтийн залбирал байсан үе саяхан Харамсалтай нь, онгоцонд зорчиж явсан 227 зорчигч, нисэх багийн 12 гишүүнээс нэг ч хүн амьд үлдэж чадаагүй гэсэн мэдээллийг Малайзын Засгийн газрын тэргүүн дуулгаад, зорчигчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн нь энэ. Энэ удаад онгоц сүйрсэн нь баталгаатай бололтой.

Тухайн үед онгоц Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр чиглэлээ огцом өөрчилсний дараа өндрөө алдаж, нэлээд доогуур нисч байсан болохыг цэргийн радараас тогтоогоод байсан. Хяналтын  төвөөс алга болохын өмнөхөн “MH370” 3600 орчим метрийн өндөрт нисч байжээ. Гэтэл онгоц агаарын удирдлагын төвөөс холбоо тасрах үед 10 мянган метрийн өндөртэй байсан талаар баримт байдаг байна. Түүнчлэн онгоцны автомат мэдээллэх системээс ирүүлсэн хамгийн сүүлийн мэдээллээр онгоц Бээжинг чиглэн нисч байсан гэхээр хоёрдугаар нисгэгч хамгийн сүүлд төвтэй холбоо тогтоосны дараа онгоцны нислэгийн чиглэлийг хэн нэгэн өөрчилсөн гэх таамаг зөрж байгаа болохыг Малайзын албаныхан хэргийг улам ээдрээтэй болгож хугацаа алдсан удаа бий.

Тэгэхээр онгоцны нисгэгчийн бүхээгт ямар нэг алдаа мадаг гарсан хэмээх хардлага улам бүр багасч, нислэгийг удирдаж явсан нисгэгч буруу зүйл хийсэн нь тодорхой бус үлдсэн. Ингээд онгоцыг аврах, хайх ажил буруу чиглэлд өрнөж, хугацаа алдсан гэж ажлын хэсгийн дүгнэлтэд тайлагнасан байдаг. Ямартай ч өнөөдөр Мозамбик улсын эрэг дээрээс онгоцны хэлтэрхий  олдсон бөгөөд дахин энэ ослын талаар сэдэв хөндөхгүй байхыг Малайз улсын зүгээс хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан