Пакистан улсын алдартай дуучин Газала Жейвд аавтайгаа хамт гоо сайхны газар орчихоод буцах замдаа буудуулан нас барсан харамсалтай хэрэг тус улсын хойд хэсэгт гарчээ. Тухайн үед жолоог Газала Жейвд барьж явсан аж. Түүний садангийн хүний цагдаад өгсөн мэдүүлгээр Газалагийн машины урдуур мотоцикль унасан буутай хүн хөндөлсөн зогсоод буудсан гэнэ. Г.Жейвд нь Пакистан болон Афганистаны ард түмний хайртай дуучин байсан юм. Цагдаагийн ажилтнууд түүний хуучин нөхөр болон талибуудыг энэ хэрэгт сэжиглээд байгаа юм байна. Учир нь, Пакистаны Хибер Пахтунха хотод хэд хэдэн дуучин болон хөгжимчнийг талибууд лалын шашинд үл нийцэгсэд гэсэн шалтгаанаар хөнөөж байсан хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байна.