Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нарантуул”-ыг хэн шатаагаад байгааг Сайхансамбуу мэднэ гэнэ


“Нарантуул” захад өнгөрсөн шөнөөр гарсан галыг санаатайгаар тавьсан гэж тус захын босс Ш.Сайхансамбуу үзэж байгаа бололтой. Тэрээр твиттер хуудсандаа “Намайг чадах гээд байгаа бол надтай шууд үз. Битгий амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээр тоглоод бай. Тэдний ард үр хүүхэд, гэр бүл бий” хэмээн жиргэжээ.
Мөн “Нарантуул бол миний зах биш. Нарантуул бол олон хүний амьдралыг авч  яваа ажил хөдөлмөр буцалсан газар. Би хэн шатаагаад байгааг мэдэж байгаа” хэмээн үргэжлүүлэн жиргэсэн байна.

2013 оны наймдугаар сарын 22-нд Нарантуул захын Хүнсний зах шатаж нэг хүн амь эрсдэж, олон зуун түрээслэгч эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч байсан юм.  Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд энэ захын  нийтийн бие засах газарт гал гарч нэлээд хэмжээний эд зүйл шатаж байжээ.
Түймэр гарснаас үүдээд “Нарантуул” зах гурав хоног ажиллахгүй юм байна.

0 Сэтгэгдэл
ОЮУНХОРОЛ
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан