ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын намууд дотроо их өрсөлдөөнтэй байна
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дэлхий нийтийн анхааралд яагаад байх ёстой талаар тоймчид ийнхүү онцолж байна. Дэлхийн эдийн засаг, санхүүг АНУ-ын мөнгөн тэмдэгт эзэгнэдэг. Тэр ч утгаараа улс орнуудын дараагийн дөрөв, магадгүй найман жилийн өнгийг тодорхойлох их гүрнийг тодруулах сонгуулийн эргэн тойронд улс орнууд бодлогоо тодорхойлдог талаар хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, АНУ-ын холбоотон орнууд шинэ ерөнхийлөгч ямар намаас нэр дэвших, ямар намын бодлоготой байна холбоотон улс орнууд яг түүнтэй адил бодлого явуулах шаардлагатай болж ирнэ. Тиймээс аль аль талыг нь харж АНУ-ын Ерөнхийлөгчийг тодруулах, сонгох тал дээр хянуур байдал гаргах нь мэдээж. Гол хоёр өрсөлдөөн Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын хооронд өрнөж байгаа гэдгийг өмнө нь манай сонин мэдээлж байсан. Тэгвэл мужуудын сонгуулийн ажил үргэлжилж байгаа энэ цаг мөчид талууд саналын ойролцоо байдал ажиглагдаж байгаа нь өрсөлдөөн ихтэй байгааг харуулжээ.
АНУ-ын холбоотон улс орнууд ардчилсан намын нэр дэвшигчдээс сонгогдвол гадаад бодлого урьдын адил үйл ажиллагаа, харилцаа хэвийн байх төлөвтэй байх болно хэмээн дүгнэсэн бол Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгч тодорвол эдийн засаг руу чиглэсэн, АНУ-ын хатуу бодлого ирээдүйд холбоотон орнуудад халгаатай байхыг ажиглагчид цохон тэмдэглэсэн. АНУ-ын сөрөг хүчин болох улс орнууд ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд давхар ажиглалт хийж байгаа. Зарим нь сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн сөрөг мэдээллийг ашигтай талын нэр дэвшигч нарт өгсөөр байгаа нь нууц биш. Нам дотроо ч өрсөлдөөн байгаа нь бодлогын зөрчилдөөн, өрсөлдөөн явж байгааг дэлхий нийт, сэтгүүлчид, тоймчид харж байна.
Бүгд найрамдах намын Невада мужийн ялалт сонгогчдод том нөлөө үзүүлсэн бололтой энэ долоо хоногийн мягмар гарагт болсон зарим мужуудын санал хураалт Бүгд найрамдах намынхан одоо ч хүчтэй өрсөлдөгч нар хэвээрээ гэдгийг батлан харуулсаар байгаа. Минесота Марко Рубиог сонгох шийдвэр гаргасан нь зарим нэг нэр дэвшигч нарын хувьд урам өгсөн үр дүн. Мужуудын дотор намууд дотроо нэр дэвшигч нарыг өрсөлдүүлсээр байна. Жеоржия мужид болсон санал хураалт сэтгүүлчдийг гайхшралд оруулж чадсан юм. Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа гурван нэр дэвшигч болох Трамп, Рубио, Круз нар ойролцоо санал авсан. Харин Ардчилсан намаас дэвшигч Хиллари Клинтон Сандерсийг хол зөрүүтэй саналаар илүүрхсэн юм. Жеоржия мужийн сонгогчдын 92 хувь нь оролцсон санал хураалтанд Бүгд найрамдах намын Трамп 38,9 хувийн санал авч тэргүүлсэн. Гэхдээ энэ нь тийм ч онцлох зүйл биш бөгөөд өрсөлдөгч хоёр нь ойролцоо байсан ч 10 хувиар илүү Трампийн талд иргэд саналаа өгсөн байна. Харин Ардчилсан намын төлөө санал хураалтанд сонгуулийн насны хүмүүс 100 хувь оролцож Хиллари Клинтоны төлөө 71,2 хувь нь санал өгчээ. Энэ бүхнээс харахад тус мужид Трамп болон Хиллари нар өрсөлдөх дүр зураг ажиглагдаж байгаа юм.
Вермонтд нөхцөл байдал Бүгд найрамдах намын хувьд арай өөр байна. Трамп 32,7 хувь авч нийт саналыг тэргүүлсэн ч Касич 30,4 хувиар ойрхон санал авсан нь нам дотор өрсөлдөөн ширүүсч байгааг харуулсан үр дүн гарлаа. Харин эсрэгээрээ Ардчилсан намын хувьд нөхцөл байдал Вермонтд хатагтай Хиллари Клинтоны талд биш ноён Сандерсын талд 86,2 хувиар “бут ниргэсэн” үйл явдал боллоо. Мөн л санал өгсөн хүмүүсийн ирц Ардчилсан нам дээр 100 хувь байлаа. Бүгд найрамдах намын санал хураалтанд 93 хувь нь оролцжээ. АНУ-ын хамгийн чухал муж гэж хэлж болох Виржиния мужид Бүгд найрамдах намынхан 99 хувийн ирцтэй байж Трампын ээлж дараалсан ялалт үргэлжилсээр байсан юм. Энэ удаад Рубио 31,9 хувийн санал авч удаах байранд орсон аж. Ардчилсан намаас Хиллари Клинтон Сандерсаас хариугаа аван ялалтын харьцаа 2:1 болж 64,3 хувиар илүүрхсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Ингээд Алабама мужид Трамп дахин ялалт байгуулж 43,3 хувиар итгэл төгс тэргүүлж эхэллээ гэж ойлгож болохоор байгаа юм. Харин нөгөө талд Ардчилсан намаас Хиллари 77,8 хувиар 100 хувийн ирцээс ялалт байгуулжээ. Массачусетс мужийн хувьд нэг зүйл бусдын анхаарлыг татсан юм. Тэр нь Ардчилсан намын санал хураалтанд сонгогдогч 0,7 хувь нь санал өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл нам дотор биш, Бүгд найрамдах намын талд ашигтай байдал Массачусетс мужид үүсээд байгаа гэж дүгнэхээр байна. Гол өрсөлдөгч нар Хиллари 50,3 хувиар ялалт байгуулсан бол Сандерс 48,5 хувийн санал авч эн тэнцүү өрсөлдөөн Массачусетс мужид үзүүлжээ.
Оклахомад Круз 34,4 хувиар Бүгд найрамдах намыг өнгөлжээ. Харин Сандерс 51,9 хувиар ялалт байгуулсан байна. Теннесее мужид Трамп 38,9 хувиар, Хиллари 66,1 хувиар тус тус ялсан аж. Техас мужид Бүгд найрамдах нам илүү давуу байдалтай байсаар ирсэн. Үүнийг ч баталж нийт иргэдийн 63 хувь нь ирцээр Ардчилсан намд санал өгчээ. Бүгд найрамдах намын хувьд Техас муж хоёрдахь шатны санал хураалтаар тэднийх болох нь тодорхой болж байх шиг байна. Гэхдээ ноён Трамп биш Круз ялалт байгуулсан нь хачирхалтай ч Трамп ердөө 26 хувийн санал авсан аж. АНУ-ын нийт мужуудын хамгийн идэвхгүй мужаар Аляска тодорч байна. Нийт санал өгөх боломжтой хүмүүсийн 21 хувь нь сонгуульд оролцжээ. Энэ нь тус мужид Бүгд найрамдах нам ялагдана гэдгийг харуулж буй хэрэг.
Дээрх сонгуулийн үр дүн нийт сонгогчдын сэтгэл санаанд хамгийн их нөлөөлөх учиртай зүйлийн нэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт тун өрсөлдөөнтэй болох нь харагдаж байна. Круз, Рубио Трамп гурвын аль нь ч давамгай байдалтай байхгүй байгаа учраас Ардчилсан намд энэ нь ашигтай. Сөрөг нам хоорондоо өрсөлдөж байгаа бол хоёрдугаар шатанд хоёр намаас сонгогдсон нэр дэвшигч нар Ардчилсан намд давуу байдал үүснэ гэж тооцоолжээ. Гэхдээ өнөөдөр АНУ-ын сонгуулийн дүр зураг хараахан тодорхой болоогүй байгаа. Эхний шатны санал хураалтын дүн танилцуулагдсаны дараа жинхэнэ тоглолт явагдана. Улс орнууд АНУ-ын аль намыг дэмжиж, ямар ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт юу тусгагдсан талаар тус бүртээ тооцоолно.

0 Сэтгэгдэл
Hi
Bayarlalaa . Goy medee oruulaj ogsond
2016.03.03