Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотек, тэтгэврийн зээлд ямар асуудал байна вэ

Өргөдлийн байнгын хороонд иргэдээс хамгийн их ирүүлсэн өргөдлийн хариуг өгөхөөр өчигдөр нэгэн хэлэлцүүлэг зохиолоо. Орон сууцны ипотекийн, малчны, ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаар холбогдох албаныханг оролцуулан тал бүрээс нь “мөлжсөн” юм. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Монголын банкуудын холбоотой хамтарч энэхүү хэлэлцүүлгийг хийж, эдгээр зээлийн хүү болон өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг хэн нэгнээр дамжуулах биш өөрсдийнх нь амнаас сонссон нь яахын аргагүй цаг үеэ олсон асуудал байлаа. Оролцогч талуудаас ямар санал гаргасныг тоймлон хүргэе.

Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан: Банкууд тэтвгэврийн зээл олгохдоо ямар ч шимтгэл авдаггүй гэж яриад байна. Маш өндөр хүү авч байгаа шүү. Улсад 35 жил ажиллаж, шимтгэл төлсөн байж түүнийхээ тавхан жилийн 45 хувиар тэтгэвэрт гарч байгааг ойлгох хэрэгтэй. Малчид бол хотондоо малтай. Харин Тэтгэврийн зээлтэй хөгшид бол зээлийн мөнгөнөөс өөр юу ч байхгүй. Тэтгэврийн зээлтэй хүн бурхан болоход гэр бүл нь зээлийг нь төлөөд үлддэг. Хүн энэ ертөнцөд хоосон ирээд хоосон буцдаг бол Монголын ахмадууд өртэй тэнгэрт хальдаг. Тиймээс нас барсан бол өрийг нь хаадаг болгож өгөөч гэж маш их ханддаг.

Н.Дашзэвэг: ТОСК-оор дамжуулаад орон сууцны санхүүжилтийг хийе


МУИС-ийн Санхүүгийн тэнхимийн багш Л.Оюун: Тэтгэврийн зорилго ахмад настнуудын хэрэглээг, хэрэгцээг хангах. Бид судалгаа хийхэд ажилгүй залуучууд, ажилгүй хүмүүс хүчээр тэтгэврийн зээл авахуулдаг. Ер нь Тэтгэврийн зээл гэж байх хэрэг байна уу. Ахмадуудыг мөнгөтэй байлгахын тулд энэ зээлийг болих нь зөв. Тэтгэврийн зээлийн ард хүчирхийлэл байна гэж судалгаагаар гарч ирсэн. Орлогын тодорхой хувиар төлүүлээд бусдыг нь үлдээдэг зарчмаар Тэтгэврийн зээлийг 20 хувиар нь боддог ч юм уу ингэж өгдөг болох арга руу банкууд орооч ээ. Малчдын зээл өгөх нь зүйтэй ч юу бүтээснийг нь харгалзаж үзээд дараагийн зээлд урамшуулах эсвэл чангаруулдаг уян хатан байдалтай байхгүй бол болохгүй.

“Монгол” дээд сургуулийн захирал Н.Дашзэвэг: Ипотекийн зээлийн систем гаж буруу явчихлаа. Монголбанк төрийн мөнгийг арилжааны банкинд аваачиж 4  хувийн хүүтэй өгчихлөө. Арилжааны банк зүв зүгээр хэвтэж байгаад 4 хувийн ашиг авангуутаа багцлаад МИК-т /Монголын ипотекийн корпорац/ өгчиж байна. МИК багцлаад 10 хувийн хүүтэй арилжааны банкуудад 4,5 хувийн хүүтэй буцаагаад Монголбанкинд өгчихлөө. Ямар ч утгагүй систем бий болж байна. Төрийн мөнгөөр арилжааны банкууд 4 хувийн ашиг авч, МИК дундаас нь хоёр талын хүүний зөрүүнээс ашиг авчихлаа. МИК чинь өнгөрсөн жил 27 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан шүү дээ. Гэтэл “Говь” компани 1300 ажилтантай, жилд 10 тэрбумын ашиг олж байна. Хатуухан хэлэх юм бол төрийн мөнгөн дээр хулгай, дээрэм явж байна. Тиймээс хувийн хэвшил МИК-ийг ажиллуул. Эвсэл шууд Төрийн орон сууцны корпорацаар нь дамжуулаад орон сууцны санхүүжилтийг хоёр талд нь хийе. Барилга, ипотек талд нь. Монголбанк ипотекийн зээлд цаашид хэдэн тэрбум төгрөг гаргах бололцоотой байна вэ. 3 их наяд төгрөгийн 2,2 их наядыг нь Монголбанк гаргасан бол хаанаас гаргав. Орон сууцаар барьцаалсан үнэт цаасны зах зээл хөгжих ямар ч боломж Монголд алга. Энэ системийг өөрчлөх хэрэгтэй. МИК, арилжааны банкаар дамжуулахгүй шууд иргэдэд 1 хувийн хүүтэйгээр иргэдэд өг л дөө.
Тэтгэврийн зээлийн хувьд Нийгмийн даатгалын сангаар дамжуулаад зээл өгч болох юм уу. Цаашдаа банкны системийг яах юм бэ. Инфляц 1,9 хувь байхад арилжааны банкууд 18 хувийн хүүтэй хадгаламжийн хүү зарлаж байдаг галзуурсан банк уу, монополдож байна уу. Өрсөлдөөд байдаг байж болохгүй. Нэг суманд арилжааны 14 банк очих юм уу хаашаа юм.
Монголбанкны мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагч Ж.Баяртогоо дээрх асуудалд хариулт хэлсэн юм. Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдэх нь зээлийн хүүг 0 болгох шийдэл биш гэлээ. Системтэй, урт хугацааны, нийгмийн халамжийн цогц бодлогоор шийдэгдэнэ. Тэтгэврийн сангуудыг тухайн байгууллага дээр, төрийн нийгмийн даатгалын сан дээр үүсдэг, хуримтлалыг нь цуглуулаад эргэлдүүлж буцаагаад тэтгэвэр өгдөг хувийн сангууд ч бий. Бусад улс орнуудад ийм аргаар шийдсэн байдаг. Санхүүгийн систем, банкны зах зээл дээр нааж харалгүй, урт хугацааны санхүүгийн хөгжилтэй уялдуулж харах нь зөв байх. Тухайн эдийн засгийн төлөв байдлыг илтгэж байгаа үзүүлэлтийг хүү гэдэг. Австрали улсад моргейжийн зээлийн хүү 6 хувь байдаг бол манайд 8 хувь гэдэг нь хангалттай бага гэсэн үг. Үүнээс цааш буулгах гэж оролдож байгаа нь эдийн засгийн нөөц, боломж, чадавхи бүхнээс тэс өөр зүгт яваа өөр зүйл. Тэгэхээр нийгэмд хор хохирол багатайгаар ул суурьтай хандаж шийдэх нь зөв байх гэж саналаа хэлэв. Дараа нь зарим мэдээлэл өгсөн юм.
Монголбанк 3 их наяд төгрөгийг 8 хувийн хүүтэй моргейжийн зээлд олгосон. Үүнээс 2.4 их наяд төгрөг эргэн төлөгджээ. 600 тэрбум төгрөгийн зээл ойрын хугацаанд төлөгдөх төлөвтэй байгаа аж. Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох эсэх, хэзээнээс олгох зэрэг асуудалд Монголбанкны дээрх мэргэжилтэн хариулт өгч чадахгүйгээ шууд хэлэв. Дээд түвшний удирдлагууд үүнд хариулт өгнө гэж хариуллаа. Сүүлийн үед олгож байгаа зээлийн дундаж хүү 19.7 хувь байгаа бол Тэтгэврийн зээлийн хүү 18 хувь гэдэг 1.7 нэгж хувиар бага гэж тайлбарласан. Бусад зээлтэй харьцуулахад шуурхай олгодог, хүү нь бага хэмээн хэлсэн юм.
 
Ж.Үнэнбат: Ипотекийн зээлийн урьчилгаа төлбөр, хүүг өөрчлөх ямар ч боломжгүй

Банкны холбооны тэргүүн Ж.Үнэнбат: Ипотекийн зээлийн эх үүсвэрт тодорхой асуудал тулгарсан. Өнөөдрийг хүртэл явсан ипотекийн зээлийн үндсэн нөхцөлийг хадгалаад үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд бэлэн. Урьдчилгаа төлбө­рийн хэмжээг өөрчлөх ямар ч боломж байхгүй. Хүүгийн хэмжээг ч өөрчлөх шаардлагагүй гэж Банкны холбоо үзэж байгаа. Ямар ч урьдчилсан бэлтгэл, эх үүсвэрийн бололцоо, хол­бог­дох шийдвэргүйгээр хүү, нөхцөлийг тодорхой хэмжээгээр өөрчилнө гэж улстөрчид зарлахгүй, хүлээлт үүсгэхгүй байх нь чухалыг хэлж байгаа юм.

Төрийн банк:
Монгол­банкны мэдээгээр ойрол­­цоогоор 120 мянган малчин өрх бий. Үүнээс төрийн банкин дээр 17 мянган зээлдэгч байгаа. 40 тэрбум төгрөг малчны зээлийн багц байгаа юм. 2016 оны хоёрдугаар сард Засгийн газрын 90 дүгээр тогтоол гарч малчны зээлийг бууруулах шийдвэр гарсан. Малчны зээлийн хүү 29.5 хувь байсныг 18 хувь болгож бууруулсан.

ХААН банк: Бүх суманд ХААН банк салбартай учир малчны зээлийн хамгийн том багцийг эзэмшдэг. Малчны зээлийн хүү дунджаар 25 хувийн хүүтэй байгаа. Төрийн банк бол төрийн өмчийнх. ХААН банк хувийн боловч ижил зах зээл дээр өрсөлдөж байгаа гэдгээрээ хоёрдугаар сарын 26-нд шийдвэр гаргаад нэмэлт шаардлага хангасан малчдад 18 хувийн хүүтэй зээл өгөх боломжтой болсон. Малчид хэрэгцээндээ тааруулаад зээл авдаг. Орлого нь улирлын чанартай учраас зээлээ төлөөд аваад явдаг. Банкууд зах зээл дээр шударгаар өрсөлддөг. Өрсөлдөөнөөс болоод зээлийн хүүгээ бууруулах боломж байгаагүй.
Худалдаа хөгжлийн банк: Тэтгэврийн зээлийн хувьд тухайн жил юм уу сарын хэрэгцээ нь өндөр. Хэрэв сарынхаа хэрэгцээнд нийцсэн тэтгэвэртэй байсан бол зээл авах шаардлагагүй. Хэрэгцээ нь хэд дахин даваад байгаа учраас хэдэн сар, жилийн тэтгэвэрээ урьдчилж авах бололцоог банкууд олгож байна. Тиймээс нийгмийн даатгалын сангийн мөнгийг зээлдүүлдэг байсан бол банкууд дунд нь орж эрсдэл гаргаж нэмж өгөх хэрэггүй. Тийм тогтолцоо байх боломж байсан бол түүгээрээ явах байсан. Нийгмийн даатгалын мөнгийг банкуудад хүүгүй байршуулаад түүн дээр нь өөрсдийн эх үүсвэрээ нэмээд байршуулчихна. Ахмадуудын тэтгэвэрийг банкууд дундаас нь хүүлээд баяжаад байгаа юм биш. Тэтгэвэр нь амьдралд хүрэлцэхгүй байгаагийн тод жишээ. Үүнийг Засгийн газар нь шийдэх ёстой.

Улаанбаатар банк: Банкны системийн хэмжээнд 300 мянган зээлдэгч, 700 мянган хадгаламж эзэмшигч бий. Зээлийн хүүг бууруулах ёстой нь зөв. Хүү буурахгүй байгааг том зургаар нь харвал Монгол Улс бол хуримтлал байхгүй. Нийт иргэдийн хадгаламж нь 7.2 их наяд төгрөг. Гарсан зээл нь 12 их наяд төгрөг. Нийлүүлэлт нь бага байгаа. Иргэдийн хуримтлалыг дэмжсэн бод­логыг илүү явуулаач ээ. НӨАТ-ын урамшууллыг явуулсан шиг мөнгө оруулж ирж байгаа гадаадын улс орнуудыг татвараас чөлөөлдөг. Хадга­ламж ихсээд байх юм бол хүссэн хүсээгүй зээлийн хүүг банкууд уралдаад бууруулна. Хадгаламж байхгүй болохоор өрсөлдөөн гарч ирээд байгаа юм. 2010, 2012 онд гаднаас хөрөнгө оруулалт их орж ирэхэд бид зээлийн хүүг хангалттай хэмжээнд буулгаж байсан. Эрх зүйн орчинг сайжруулж өгөх боломж байна уу. Хуулийн цоорхойг хараад банкуудтай таван жил хүртэл шүүхдээд яваа хүмүүс бий. Нөгөө талдаа бид шүүхэд хандахаар зээлийн хүү зогсдог. Таван жил хүүгүй болчихдог. Эрх зүйн орчноо сайжруулаад өгчихвөл бид зээлийн хүүгээ бууруулж болно. Заавал мөнгө шаардаж байгаа юм биш шүү дээ.
 
Ж.Батзандан: Засгийн газар, УИХ-ын оролцоо хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Р.Амар­жар­гал ипотекийн зээлийг хүүг 5 хувь болгож бууруулах бодит боломж байгаа эсэхийг Монголбанкны мэргэжилтнээс тодруулсан. Тэрээр судлагдаж байгаа учир тодорхой хугацаа, хариу хэлэх боломжгүйгээ хэлсэн юм. Арилжааны банкуудын муу зээлийн хувь хэмжээ 7.6 буюу 960 тэрбум төгрөгийн алдагдалд орсон байгаа аж.

УИХ-ын Өргөдлийн байнгын хо­рооны дарга Ж.Батзандан: Өнөөдөр аж ахуйн нэгжүүд, банкууд хүнд байдалд байгаа. Арилжааны банкууд 960 тэрбум төгрөгийн алдагдалд орсон нь үнэн. Одоо Засгийн газар, УИХ-ын оролцоо хэрэгтэй. Нэг ч гэсэн аж ахуйн нэгжийг дампууруулахгүй авч гарах ёстой. Энэ бол бидний хамтын ажил. Харамсалтай нь Засгийн газрыг төлөөлж цөөхөн хүн ирсэн. Сайд нар ирээгүй. Гэхдээ бид Засгийн газарт чиглэл өгнө. Зээлдэгч, банкууд, улс орон маань ч хүнд байна. Малчдын зээлд Төрийн банк, ХААН банк, Засгийн газар хамтарч шийдэл гаргасан нь сайн хэрэг. Ипотекийн зээлийн хүүг бууруулах зөрүү мөнгийг хаанаас олох, эх үүсвэр тодорхойгүй байгаа. Худлаа ярих шаардлагагүй. Банкууд ч мэдэхгүй байна. Засгийн газар ч шийдлээ олоогүй байна. МИК рүү шилжүүлж байгаа гэж ярьж байгаа нь ч тодорхойгүй. Үүнийг ойрын үед тодорхой болгох ёстой. Ахмадуудын 90 хувь нь зээлтэй. Зээлээ яаж төлөх вэ гэж тэд өдөр бүр санаа зовж байна. Төр хүсэх л юм бол зээлийн хүүг 2 хувь ч болгож болно. Банкны системийг өөрчлөх нь зөв. 20 жил явсан системийг шударга болгох ёстой.

Барилга хот байгуулал­тын яамны Үл хөдлөх хөрөнгө, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн дар­га Ж.Бурмаа: Ипотекийн зээлийн хүүг 8 байгааг 5 хувь болгох асуудал нь шинээр орон сууц авах гэж байгаа хүмүүст хүлээлт үүсгэсэн. 12 мянган шинэ орон сууц бий. 8 хувийн зээлтэй хүмүүс хэзээ 5 хувь болох вэ гэсэн хүлээлт байна. Барилгын компаниуд ч маш их хүлээж байна. Банкны холбоо, БХБЯ хэлэлцүүлэг хийхэд Үнэнбат захирал 1 хувийн хүүг шийдээд өгвөл 5 хувь болгох боломжтой гэж байсан. Гэтэл явсаар байгаад өнөөдрийг хүрээд тодорхой шийдэл гарсангүй. БХБЯ энэ байр сууриндаа бат зогсч байгаа. ДНБ-ий 7.5 хувийг барилгын салбарт оруулж байна. Урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудалд Банкны холбоо боломжгүй гэдэг. 10 хувийн урьдчилгаа төлбөрөө иргэд төлөөд үлдсэн 20 хувьд нь барилгын компанитай гэрээтэй ажилладаг банкууд батлан даах журам харамсалтай нь хүчингүй болсон. Энэ асуудлыг хурдан шийдээд өгөөсэй.

УИХ-ын гишүүн Р.Амар­жаргал:
Ийм хэлэлцүүлэг зохиож олны анхаарлыг хандуулж байгаа Байнгын хороонд талархах нь зөв. БХБЯ ипотекийн зээлэнд гадаадад амьдарч байгаа иргэдээ яаж хамруулахыг мэдээллээрэй. Монголбанкны нэгдүгээр сарын мэдээгээр сүүлийн 10 гаруй жилд арилжааны банкууд анх удаа алдагдалтай ажилласан байна. Өнгөрсөн оны төгсгөлд ашигтай ажилласан байсан шүү дээ. Үүнийг анхаарах ёстой. Нэг зүйл шийдэх гээд нөгөөг нь сүйтгэчих вий. Банк санхүүгийн салбар их эмзэг. Ипотекийн 5 хувийн хүүтэй зээлийг Монголд хэн өгөх вэ. Ямар банк байна вэ. Эх үүсвэрийг хаа нэгтэйгээс гаргах ёстой. Тийм эх үүсвэр гаргаж чадах ганцхан газар байгаа. Тэр шийдвэрээ гаргах юм бол ямар үр дагавар авчрах ёстойгоо гадарлаж байгаа байх. Тэгэхээр маш сайн бодож, сэтгэлийн хөдөлгөөнөөр шийддэг зүйл биш. Улстөрчдийг дагаж намирдаг зүйл ч огт биш. Арилжааны банкны үйл ажиллагаа руу төр засгийн байгууллагууд ороод эхэлбэл бурууддаг. 1990-ээд оны эхэн үеэ бүгд санах ёстой. Арилжааны банкуудын дампуурлын давалгааг мартаагүй байгаа. Байнгын хорооноос тогтоол гарвал үүнийг тусгаад өгөх нь зөв. Нэгэнт дотоодын эх үүсвэр байхгүй бол яах вэ гэдгээ том зургаар нь харах хэрэгтэй. Банк санхүүгийн салбараа төр засгаас татварын бодлогоор дэмжих цаг болсон юм биш биз дээ. Магадгүй ялгавартай татварын тогтолцоо оруулах шийдэл хийх болсон байх.           

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын албаны дарга А.Хишигбаяр: Тэтгэврийн зээл Арилжааны банкны  тухай хуулийн дагуу явж байгаа. Нийгмийн даатгалын хуульд зээлийн асуудал байдаггүй. Энэ нь тэтгэвэр авагчдын нийгмийн асуудалд нөлөөлөөд байгаа учраас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд Тэтгэврийн зээлийн асуудалд ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэтгэврийн зээлийн асуудлыг зохицуулах хууль боловсруулъя, зээлийн хүүг бууруулах, сарын тэтгэврийн 60 хувьд нь зээл авдаг байх санал ХАХНХЯ-наас санал өгсөн. Нийгмийн даатгалын сангийн тухай хуулиар сан хооронд мөнгө шилжүүлэх, зориулалт бусаар ашиглахыг хориглосон байдаг. Тэтгэврийн сан үлдэгдэлгүй байдаг учир зээл олгох боломжгүй.
Монголын ипотекийн корпорац: Зээлийн 5 хувийн хүү шийдэхэд эдийн засгийн орчин, хууль гээд олон талаас нь судлах ёстойд санал нэг байгаа. Ипотекийн зээлийг хэрэгжүүлэгч нэг байгууллага нь манайх. Зээлийн хүү 5, 8 хувь байх, урьчилгаа төлбөр 10, 30 хувь байхыг шийддэг байгууллага биш. Эх үүсэврийг нь ч олж өгөхийг шийддэггүй. Засгийн газар, Монголбанкнаас баталсан журмын дагуу хэрэгжүүлж байгаа байгууллага.  

2 Сэтгэгдэл
Бөөр худалдаж авах уу, эсвэл зарахыг хүсч байна уу бөөр? Чи юу бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна санхүүгийн хямралаас болж юу болохыг та мэдэхгүй хий, дараа нь өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн зүйл санал болгох болно таны бөөрөнд 400,000 доллар. Намайг Доктор Мохаммед гэдэг би FRANCISCO HOSPITAL-ийн Нефрологич юм. Манай эмнэлэг Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бас шийддэг бөөр худалдаж авах, эрхтэн шилжүүлэн суулгах харгалзах донор. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хотод байрладаг Хэрэв та бөөрийг зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол битгий мэдэгдээрэй бидэнтэй имэйлээр холбоо бариарай. Имэйл: franciscohospital1988@gmail.com Сайн сайхныг хүсье DR MOHAMMED
Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болоод бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй өнөөдөр dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, манай эмнэлэгт бөөр яаралтай хэрэгтэй тул 918704214690 дугаарт залгах тул бид танд сайн хэмжээг санал болгоно. имэйл: dr.louisclinic@gmail.com whatsapp: 1- (725) 2017759 Үнэ: $650,000usd
Хамгийн их уншсан