Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэртсэн хүүхдүүдийн морины уяач ямар ч хариуцлага хүлээхгүй

А.АКЭРКЭ

“Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Наадмын баримтын цуглуулга дансыг (1803-1920) шүүхэд баримтууд нь тухайн оны 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан нь тодорхой харагдсан. Мөн Хан Хэнтий уулын аймгийн Галшар уулын хошууны дансыг шүүж үзэхэд мөн л тухайн оны 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан юм билээ” гэдгийг өнгөрсөн жилийн сүүлээр Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хороо, Эрх зүйн судалгааны төв, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хаврын хурдан морины уралдаан дахь хүүхдийн эрхийн асуудал”-д судалгаа хийснээ тайлагнах үеэр хэлж байв. Түүнчлэн хурдан морины уралдаан нь зөвхөн зун биш өвөл, хавар зохиогдож хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлөхүйц байдлаар бооцоотой гэх мэт хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөрийн хэлбэрийн шинжийг агуулах хандлагатай болж гэснийг нь хэвлэлүүд мэдээлж байсан ч тусыг эс олсоор өнөөдөртэй золгосон.

Үүний үр дүнд багагүй хэл ам дагуулж, өв соёл гэж ирээд хий­­­сэн “Дүнжингарав 2016” хав­­­рын уралдаанаас болж өнөө­дөр 16 хүүхэд хөнгөн, хүнд гэмтэл авч, зарим нь хө­лөө гипсдүүлчихсэн хэвтэж байна.
Хүний эрхийн үндэсний комиссынхон өчигдөр Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны удирдлагуудтай уулзаж мориноосоо унасан хүүхдүүдийн талаар мэдээлэл өгсөн байна. Энэ талаар холбооны тэргүүн Д.Авирмэдээс тодрууллаа.

-Хүний эрхийн үндэс­ний комиссынхон та нарт ямар мэдээлэл өгөв?
-15-16 хүүхэд мориноосоо унаснаас хоёр нь хөлөө хугалсан гэдэг гэсэн. Мөн хүүхдүүдийн биеийн байдал гайгүй байгаа гэсэн. Харин шилбээ хугалсан хоёр хүүхдийн хөлийг нь гибсдээд цагдаагийнхан авч явснаас хойш эргээд холбогдоогүй юм байна.

-Шилбэ нь хугарсан хоёр хүүхдээс бусад нь бэртэл, гэмтэл гайгүй юу?
-Тархи нь хөдөлсөн гэсэн мэдээлэл л өгсөн. Хүнд бэртсэн хүүхэд байхгүй гэж байна билээ.

-Хүүхэд бэртэж, гэмтэх вий гэсэндээ энэ уралдааныг хориглох шаардлага хүртэл хүргүүлсэн ч тусыг эс оллоо. Одоо тэдгээр бэртсэн хүүхдүүдийн морь уяачдад ямар нэгэн хариуцлага тооцох боломж байдаг уу?
-Эрх зүйн талаасаа уяачдад хариуцлага тооцох боломжгүй. Яагаад гэвэл ээж, ааваас нь зөвшөөрөл авсан байж таарна. Насанд хүрээгүй хүүхэд ээж, аавынхаа зөвшөөрлөөр л морь унаж байгаа. Тиймээс уяачид нь ямар ч хариуцлага хү­лээх­гүй гэсэн үг. Тухайн хүүх­дийн ас­­ран хамгаалагчтай гэ­рээ бай­гуулаад цалинжуулж бай­гаа болохоор тэр. Тиймээс хүүх­­­­­­­дэдээ зөвшөөрөл олгосон эцэг, эхийн буруу болоод л   дуусна.
Харин хүүхэд унаж бэртсэн, талаар Монголын мо­рин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, уяач П.Сэргэлэн “тайл­бар хэлэх боломжгүй” гэв.

0 Сэтгэгдэл
Цагдаагийнхан шилбэ нь хугарсан хүүхдүүдийг авч явдаг нь зөв шүү, Түргэн ирээд аваад явсан бол бөөн юм болно. манай цагдаа хүн алсан хүнийг олж чадахгүй. харин хөл нь хугарсан хүүхдүүдийг хурдхн эмчилж магадгүй шүү
Соёолонгийн тоосонд дарагдах нь тэр жилдээ сайн явах монгол ёс ажгуу.Олон мянган жил уламжлагдан мрсэн энэ сайхан ёс заншил минь. ядуу гуйлгачин хүмүүсийн(угаасаа заяа нь тэр ажээ)хүүхдүүд нээх олон бишээ дөчь тавиадхан хүүхдүүд мориноос унаж үхэх нь бидний хийморь сэргээн хурдан морьд давхиж ирэх тэр мөч, хөлсийг нь алгаараа хусан духандаа хүргэх алтан хоромтой зүйрлэх аргагүй.

Хамгийн их уншсан