Б.БААТАР
АНУ-ын Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа Тед Круз Невада муж дахь ялагдлынхаа дараа өөрийн өрсөлдөгч хийгээд бусад нэр дэвшигч, АНУ-ын Ерөнхийлөгч болох хүсэл мөрөөдлийнхөө талаар хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн байна. Энэхүү ярилцлагыг АНУ-ын “Rawstory” сайтад нийтэлжээ.
-Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх ямар байна?
-Дайжгүй шүү. Миний хувьд өрсөлдөнө гэж мөрөөдөж явсан үе бий. Тиймээс энэ жил АНУ-ын Ерөнхийлөгч болохын төлөө Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байна. Намынхан дотроо ч хүчтэй өрсөлдөөн өрнүүлж байж олж авсан ганц боломж минь гэж ойлгож болно. Нэр дэвшигч нарын хувьд дажгүй шүү. Ардчилсан нам, Бүгд найрамдах нам хооронд гол өрсөлдөөн болж байна гэж би ажиглаж байгаа.
-Намын нэр дэвшигчид ямар байр суурьтай, ямар нэр хүндтэй байна гэж та харж байна?
-Ардчилсан намаас яг өнөөдөр хатагтай Хиллари Клинтон, ноён Сандерс нар өрсөлдөж байна. Гэхдээ тэд нам дотроо. Харин Бүгд найрамдах намаас би Карсон, Касич, Рубио, Трамп нар өрсөлдөж байна. Яг үнэндээ Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа хоёр хүчтэй өрсөлдөгч учраас Дональд Трамп бид дөрөв л голлох саналыг хувааж байна. Мужуудад сонгуулийн ажил өргөн хэмжээнд өрнөж байна. Нэр дэвшигч нар болон тэдний өрсөлдөгчид сөрөг мэдээ мэдээлэл цацаж өрсөлдөгчөө буланд шахсан тохиолдол ч гарлаа. Твиттер хуудас болон Фэйсбүүк хуудаснаа нэр дэвшигч нарын судалгааг явуулсан байдаг. Твиттер дээр хатагтай Хиллари Клинтон тэргүүлсэн бол Фэйсбүүкт Дональд үл ялиг олон санал авсан байх жишээний.
-Тед Круз гэдэг нэр дэвшигч сүүлийн үед цахим ертөнцөөр худал хуурмаг мэдээлэл цацах болсон тухай Дональд ярьсан байгаа юм. Хэрэв энэ үнэн бол сонгуулийг зохион байгуулж байгаа хүмүүс шалгах байх. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцож байна. Гэхдээ өмнө нь тойргийн сонгууль болон нам доторхи сонгуульд өрсөлдөж байсан хүний хувьд Дональд Трампийг дэмжихгүй байгаа гэдэг маань түүний талд ашигтай байдал үүсгэж буй юм. Тэрээр өөрийгөө гүтгэж, түүний сонгуулийн баг нь бас гүтгэж, дараа нь өөрөө уснаас хуурай гарах гэж оролдож байна. Магадгүй цагаачлалын асуудал түүний эмзэг сэдэв бололтой. Ерөнхийлөгчийн эхний шатны санал хураалтаас өмнө хоёр намын хоёр төлөөлөгч тодорхой болно. Тэр хүртэл иргэд нэр дэвшигч нарын шинэ санаа оноо, улс төрийн бодлого, мөрийн хөтөлбөрийг нь сайн судлах ёстой. Тиймээс хүний хэлсэн үг өгүүлбэр бүрийг нягтлан ойлгох учиртай. Цахим ертөнцөд хяналт гэж зүйл үгүй болсон энэ цагт үнэхээр мэдээллийн үнэн байдалд эргэлзэх эрх иргэдэд байгаа.
-Таныг өрсөлдөгч нарынхаа тухай мэдээлэл цацуулж, жагсаалтаас нэг нэгээр нь шахаж байгаа нэр дэвшигч гэж Дональд хэлсэн. Та үнэхээр Марко Рубиог өрсөлдөөнөөс гаргасан уу?
-Марко Рубио бол библийн хэсгийг худал тайлбарлаж, зарим зүйл дээр худлаа ярьдгийг улстөрчид бүгд мэднэ. Түүнийг нэр дэвших асуудал миний захиалгаар нийтлүүлсэн материалаас болж, өрсөлдөөнөөс гарсан гэх ойлголт яваад байна. Би тийм юм хийгээгүй. Шударга л өрсөлдөж байна чадлаараа. Магадгүй зарим хүн бусдын нэрийг ашиглан хор хутгасныг би үгүйсгэхгүй. Нам дотроо хэрхэн өрсөлдөх нь одоо чухал биш. Ардчилсан намын хоёр нэр дэвшигч илүү хүчтэй байгааг бид бүхэн тооцоолох ёстой болоод байна.
-Дональдын тухайд цагаан арьстай хэсэг бүлэг улстөрчөөс илт дэмжлэг авдаг нэр дэвшигч гэсэн мэдээлэл яваад байсан. Та энэ талаар юу мэдэх вэ?
- Тэрээр уг нь их сайн улстөрч байж болох талтай. Гэхдээ яг Ерөнхийлөгчийн хэмжээнд бол биш санагддаг. Намын хурал дээр ч би хэлж байсан. Дональд бизнесээ хөөгөөд, хөгжүүлээд явж байсан нь дээр гэж. Сонгуульд шударгаар өрсөлдөнө гэдэг бол бүх зүйл олны нүднээ нээлттэй байх ёстой гэсэн утгатай. Тиймээс тэрээр цагаан арьстан тйоруулсан байна уу, өнгөт арьстнаар хүрээлүүлсэн байна уу, надад хамаа алга. Эцсийн дүндээ сонгуульд намын эрх ашиг юун түрүүнд яригдах ёстой. Нөгөө талаас эдийн засгийн бодлого, гадаад бодлого хосолсон мөрийн хөтөлбөртэй байвал арьс өнгөний тухай яриа Дональд Трампаар дуусах учиртай. Трампын талаар ярихад ёстой л шоконд оруулмаар нэг зүйл байгаа.
Улс төрийн системд сэтгэл дундуур, уур хилэнтэй байгаа сонгогчдод Трамп үнэн хэлж байна уу, үгүй юу гэдэг огт хамаагүй юм шиг харагдаж байна. Бодит байдлаас тасархай юм ярьсан ч тэд түүнийг дэмжиж байна. Бодоод үз л дээ, лалын шашинтнуудын талаар Трампын хэлсэн үгийг тэд чимээгүй хүлээн авсан. Энэ бүхэн нь БНН-ын сонгогчид, дэмжигчид одоогийн удирдлагадаа сэтгэл нь хөрсөн болохоор үнэн худлаа ч хамаагүй ярьдаг хүний үгийг дуртайяа сонсдог болсон байна.Трамп бол реалити-шоуны нэр дэвшигч тул түүнийг битгий сонгоосой. Хэрэв Трамп сонгогдвол Америк реалити-шоучин Ерөнхийлөгчтэй болно гэсэн үг. Гэхдээ тэр нам дотроо ялалт байгуулах бүрэн боломжтой. Хэрвээ Трамп намаасаа гараад ирвэл Ардчилсан нам илт давуу байдлаар ялах болно. Тиймээс БНН өнөөдөр яахаа мэдэхгүй л байна.
-АНУ-ын Ерөнхийлөгч болоход төгс хүн гэж хэлж болох нэр дэвшигч таны бодлоор хэн бэ?
-Сонгогчид цэснээс дуртай хоолоо сонгох боломжтой байх ёстой. Өнөөдрийн хувьд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хамгийн төгс төгөлдөр нэр дэвшигч бол Хиллари Клинтон. Эмэгтэй хүн гэдэг утгаараа ч Хиллари Америкийн нийгэмд урьд өмнө үзэгдээгүй өөрчлөлт, хөгжлийг авчирна. Тэр цалин хөлсний тэнцвэртэй байдал, хүүхэд асрах үйлчилгээ зэрэг эмэгтэйчүүдийн асуудлыг мэдээж шийдэж чадна. Дээр нь түүнд эдийн засаг, барилга байгууламж, дэд бүтэц, боловсролын системийн шинэчлэл гээд бүх асуудалд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө бий.
Хиллари эмэгтэй хүн гэдэг утгаараа энэ асуудлуудыг огт өөр өнцгөөс харж, шийдвэрлэх байх. Яг 100 хувь тийм төгс нэр дэвшигч бол байхгүй, байлаа ч тэр нь Америкийн сонгогчдод хэрэгтэй гэж би бодохгүй байна. Бусдаас онцгой байж болно, харин төгс, өө сэвгүй гэвэл хэрэггүй. Миний бодлоор Америкийг сүүлийн найман жилд дайраад байгаа эдийн засаг, цэрэг дайн, гадаад бодлогын хямралаас гаргаж чадах цогц улс төрийн бодлогыг сонгогчдод гарган тавьж чадсан хүн л онцгой нэр дэвшигч болно. Америкчуудад өөдрөг үзэл хайрлаж, ард түмнийг нэгтгэн, бүх иргэнийхээ Ерөнхийлөгч байж чадах тийм хүн хэрэгтэй. Эх орны ирээдүйг хэдэн зуун жилийн цаадахаар харж, сэтгэдэг хүн л Ерөнхийлөгч болох ёстой. Ерөнхийлөгч хүн улс орныг урамшуулж, зоригжуулж байх ёстой.
-Сонирхолтой яриа өрнүүлсэн нэр дэвшигч танд баярлалаа.