Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна
Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Монголын сэтгүүлзүйн ойг ”Ил тод, нээлттэй Улаанбаатар” сэдвийн дор тэмдэглэнэ

Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ойг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран 3 сарын 4-ны өдөр Соёлын төв өргөөнөө тэмдэглэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ өдрийг тодорхой сэдвийн дор тэмдэглэн, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хамтарсан тунхаг бичиг гаргадаг бөгөөд энэ удаад мэдээллийн ил тод байдал, нээлттэй засаглалын тухай ярилцах юм.

Нийслэлийн удирдлагууд энэ үеэр өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагнахаас гадна гадна нийслэлийн Засаг даргын Тамгын газар нээлттэй ил тод засаглалыг хэрхэн хөгжүүлж байгаагаа танилцуулна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2012 оноос эхлэн мэдээллийн ил тод байдлыг хангах, сайн засаглалыг хөгжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд нийслэлийн Засаг дарга 2012 онд “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” захирамж гаргаж, захирамжаар хувь хүний нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Төрийн нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтлан ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон юм.
0 Сэтгэгдэл