Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нам, эвсэлд 3.4 тэрбум төгрөгийн “тааз” тогтоолоо

УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнд бүрдсэн 76 гишүүний бүрэн эрх дуусгавар болоход ердөө дөрвөн сарын хугацаа үлджээ. Нам, эвслийн бүлгүүд дахин сонгуульд өрсөлдөх эсэхээ дөрөвдүгээр сард багтаан мэдэгдэх бол одоогийн улстөрчид тавдугаар сарын 9 гэхэд сонгуульд өрсөлдөх эсэх нь тодорхой болох юм. Ингээд хуваарийн дагуу явсаар 120 хоногийн дараа иргэд дараагийн парламентын бүрэлдэхүүнийг сонгох нь.

Харин өчигдөр нэр дэвшигчид 2016 оны УИХ-ын сонгуульд хэчнээн төгрөг зарцуулахыг Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас зарлалаа. Мөн өнөөдрөөс эхлэн сонгуульд хэдэн хүн санал өгөх ёстойг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээлэх ёстой гээд сонгуулийн бэлтгэл ажил хангагдаж эхлэнэ.
2012 оны УИХ-ын сонгуулийн зардалтай харьцуулбал энэ жил нэр дэвшигчдийн сурталчилгаанд зарцуулах мөнгөний хэмжээ танагдсан байгаа нь Монгол Улсын Ерөнхий Аудитор А.Зангадын тушаалаас харагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн удаагийн сонгуулиар нам, эвслийн бүлгүүд сонгуульд 9.06 тэрбум төгрөг зарцуулах дээд хязгаартай байсан бол энэ удаад зардал 3.4 тэрбум төгрөг болж буурсан байна.

Мөн сонгуулийн тойргуудад нэг нэр дэвшигчээс гарах хамгийн өндөр зардал 176-679 сая төгрөг байсан бол ирэх зуны сонгуулиар 173-378 сая төгрөг зарцуулах тооцоо гарч, батлагдлаа. Эдгээр нь 2012 оны дүнгээс бараг хоёр дахин буурсан дүн юм. Гэхдээ зөвхөн нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах дээд хэмжээ. 2012 онд 544 нэр дэвшигч 76 суудлын төлөө өрсөлдөж байсан юм.  
 Өнгөрсөн сонгуулийн намуудын санүүжилт болоод зардлын тайланг үзвэл өнөөдрийн эрх баригч болоод сөрөг хүчнийхэн хамгийн их зардал гаргасан байгаа юм. Жишээ нь, АН дангаараа бүх намын сонгуулийн нийт зардал болох 35 тэрбум төгрөгийн 45.2 хувийг зарцуулсан байна. Энэ нь сонгуулийн сурталчилгаанд хэдий хэмжээний мөнгө зарцуулж байгаагаас хамааран харгалзах суудлын тоо өсдөг гэх судалгаатай зарим талаараа холбогдож байгаа аж. Мөн сонгуулийн кампанит ажлын үеэр зарцуулагдаж байгаа нийт мөнгөний 50-75 хувь нь зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа гаргахад зориулагдсан гэсэн судалгаа бий.

Жишээ нь, 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нам, эвслийн бүлгүүд нийт 35 тэрбум төгрөгийн зардал гаргасан бөгөөд ИЗНН, АН, МАН гэсэн гурван хүчин 87 хувийг нь дээрх байдлаар зарцуулж, УИХ-д суудал авсан байна.         
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан