Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт өдөртөө 0-2 градус дулаан байна


Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

2-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2016 ОНЫ 03 ДУГААР САРЫН 01-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эхээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хэрлэн голын эх, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

 ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан