ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
БНАСАУ-д их хурлаа угтаж өндөр бүтээлийн 70 хоногийн аян зарлажээ
Умард Солонгост ирэх тавдугаар сард болох Хөдөлмөрийн намын 7 дугаар их хурлаа угтаж “70 хоногийн өндөр бүтээлийн аян” зарласан байна. Хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн энэ аяны хүрээнд бүхийл албан байгууллага, үйлдвэр аж ахуйн газар, сургууль боловсролын байгууллага үүрэг хариуцлагаа өндөржүүлж, 36 жилийн хугацаанд анх удаа болж байгаа энэ их хурлаа өндөр амжилтаар угтах ёстой гэнэ.
Их хурал эхлэх өдрийг одоохондоо зарлаагүй ч Умардын төрийн байгууллагын төлөөлөгч хурал тавдугаар сарын эхний хагаст болно гэжээ.
“Бүх ард түмэн нэгдмэл санаа зорилгын дор өөр өөрийн ажлын байр, сургууль, анги танхимдаа бүхий л хүч чадлаа дайчлан сурч хөдөлмөрлөж, шинэ шинэ амжилт олон, намын төлөвлөгөөт зорилтыг давуулан биелүүлэхээр хөдөлмөрлөж эхэллээ” гэж Умард солонгосын түшмэл хэлсэн байна.
Орон даяар “70 хоногийн өндөр бүтээлийн аян”-д зориулсан уриа лоозон, зурагт хуудас, туг далбаа намирч, газар сайгүй жагсаал цуглаан болж хүмүүс шинэ шинэ үүрэг амлалт авч байна. Олон байгууллага дотроо “70 хоногийн өндөр бүтээлийн аян дуусахад төд хоног үлдлээ” гэсэн зурагт хуанли байрлуулсан бол үүнийг дагаад “Нөхөр минь та Өндөр бүтээлийн 70 хоногийн аяны өнөөдрийн төлөвлөгөөгөө биелүүлсэн үү” гэсэн асуулт залгаж байгаа юм.
“Өндөр бүтээлийн аян эхэлсэнтэй холбогдуулан олон хүн сайн дураараа илүү цагаар ажиллаж шинэ шинэ амжилт гаргахаар чармайж байна. Одоогоор бид энэ аяны хүрээнд хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлснээр үйлдвэрийн бүтээгдхүүнийг өмнөхөөсөө 30 хувь илүү гаргаж эхэлсэн. Цаашид ч энэ үзүүлэлтийг өсгөх болно” гэж Вонсаны шувуун фабрикийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал Квон Ён Чхоль сонин сурвалжлагчид ярьжээ.
Умард Солонгосын эрх баригичд Хөдөлмөрийн намынхаа 7 дугаар их хуралд гадаадын сэтгүүлч сурвалжлагчдыг урьж магадгүй гэснийг няцаасангүй.
“Энэ талаар яг одоо тодорхой хэлж мэдэхгүй, судлах шатандаа явж байна. Бид өнгөрсөн аравдугаар сард тэмдэглэсэн Хөдөлмөрийн намынхаа 70 жилийн ойд гадаадын сэтгүүлчдийг урьсан. Их удирдагч Ким Ир Сенийхээ төрсний 100 жилийн ойд бас урьсан. Долдугаар их хурлыг гадаадын хэвлэлд нээлттэй хийхийг үгүйсгэхгүй” гэж умардын төлөөлөгч хэлжээ.

0 Сэтгэгдэл
хэ хэ хэ.
социализмын үед таван жил тутамд нэг удаа хуралддаг энхрий хайрт \эдүгээгийн авлигач хулгайч луйварчин МАН, МАХН\-МАХН-ынхаа ээлжит их хурлыг угтаж манайд яг одоогийн Хойд Солонгос шиг тухайн их хурлын дугаар шиг төдөн сарын өндөр бүтээлийн уралдаан зарлагдаж төлөвлөгөө нормоо биелүүлэх гэж эгэл жирийн муусайн ажилчин малчдын үйл тамыг үздэг байж билээ.Тэр санаанд орчихлоо.
2016.02.29