Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Татварын буцаан олголтыг өгч эхлэх захирамж гарлаа


Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  “Татварын буцаан олголтын тухай”  А/155 дугаар захирамж гаргалаа. Хуулийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг хүлээн авч, бичиг баримтын бүрдлийг шалган, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг баталгаажуулан ирүүлэхийг энэ захирамжаар нийслэлийн Татварын газарт даалгасан байна. Мөн  нийслэлийн 2016 оны төсөвт тусгагдсан, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод зарцуулахаар  баталсан 26,5 тэрбум төгрөгийг нийслэлийн Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн жагсаалтын дагуу татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар дамжуулан, банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр татвар төлөгчдөд олгохыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна хэмээн Нисйлэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан