Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

19990 гаруй хүн төрсөн өдрөө тэмдэглэнэ

Дэлхий нарыг нэг бүтэн тойрох хугацааг, нэг жил гэж үздэг. Нэг жил 365 хоногтой. Гэтэл дэлхий нарыг 365 хоног буюу яг нарийн тооцоогоор 365 хоног, 5 цаг, 48 минут, 46 секундэд бүтэн тойрдог байна. Ийм ч учраас дөрвөн жилд нэг удаа нар болон дэлхийн байрлалыг зөв тодорхойлохын тулд өндөр давтамжтай жил болдог байна. Анх египтүүд энэ тооцоог гаргасан бөгөөд ромчууд сүүлд хоёрдугаар сарыг 29 хоногтой болгохоор шийджээ. Тэгвэл энэ өдөр төрсөн Монголын 8400, дэлхийн нийт 19990 гаруй хүн өнөөдөр манай  гариг дээр амьдардаг аж. Дөрвөн жилд ганц тохиох төрсөн өдрөө тэмдэглэх гэж буй хүмүүст сонирхуулахад,  Юнителийн хэрэглэгч бол аль нэг салбараар нь ороод гарахад буруутахгүй нь байна шүү. Учир нь, энэ өдөр төрсөн хэрэглэгчдээ баярлуулахаар бяцхан гарын бэлэг бэлдсэн байна. Мөн иргэний үнэмлэхээ үзүүлээд KFC-ийн аль ч салбараас нь KFC Эрхийн бичиг бэлгэнд авах боломжтой аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан