Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэл хийсэн ажлаа тайлагнана

Монголын үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг ирэх гуравдугаар сарын 4-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулна. Тус арга хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын 1000 гаруй сэтгүүлч оролцох аж.

Форумын үеэр ирэх гуравдугаар сарын 6-нд болох Монголын үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойн өдрийг тэмдэглэж, нээлттэй ил тод засаглал ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны чиг хандлагын талаар ярилцана. Мөн нийслэлд 2012 оноос хийсэн бүтээн байгуулалт, томоохон арга хэмжээнүүдийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгч, төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар санал солилцож бодлогын баримт бичиг гарган олны хүртээл болгох аж.

“Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг ёслолын ажиллагаагаар эхлүүлж Улаанбаатар хотын дөрвөн жилийг ажлыг тайлагнасан видеог үзүүлж, амжилттай ажилласан  сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад нийслэлийн болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагналыг гардуулах аж. Түүнчлэн, нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн нээлттэй асуултад хариулж ёслолын арга хэмжээний тунхаг бичиг гаргах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан