Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ойрын гурав хоногт нэмэх хэмийн дулаан үргэлжилнэ

Хаврын улирал эхэлснээр өдөртөө цельсийн хэм дулаарч байгаа ч энэ долоо хоногийг дуустал шөндөө 9-15 хэмийн хүйтэн үргэлжлэх төлөвтэй байна. Гэхдээ өдөртөө хүйтний эрч суларч өчигдөр гурван хэмийн хүйтэн өнжив. Тэгвэл маргаашнаас өдөртөө нэмэх нэг хэмийн дулаан байх бөгөөд энэ сарын 2,3-ны өдрүүдэд нэмэх гурван хэмийн дулаантай байх аж. Мөн эдгээр өдрүүдэд салхи тогтуун байх хэдий ч үүлшиж, баасан гарагт цас орох урьдчилсан мэдээ байна.
Улаанбаатар хотод цас орсноор өдөртөө 9, шөнөдөө 15 хэмийн хүйтэн болох хэдий ч бусад нутгаар салхины хурд ихсэж, 18-20 м.секунд хүрснээр цасан болон шороон шуурга шуурах тул сэрэмжтэй байхыг сануулж байна.

Хэдийгээр хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхээр цас ханзарж, урин цаг ирдэг ч 1990, 1993, 1997, 1998, 2000-2003, 2006, 2008 оны цаг агаарын нөхцөл байдлаас харвал, энэ үед 40-45 хэм хүртэл цочир хүйтэрч байсан тохиолдол байдаг аж. Мөн үнэмлэхүй их температур нь баруун болоод төвийн нутгийн барууд хойд хэсгээр 6-13, бусад нутгаар 16-21 хэм хүрч дулаарч байсан түүхтэй аж.
Ямартай ч, ойрын гурав хоног дулаан байх хэдий ч цаашид цас бударч, салхины эрч нэмэгдэх төлөвтэй тул сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны эрдэм шинжилгээний хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан