Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ

Аргын тооллын хоёрдугаар
сарын 29. ДАВАА ГАРАГ.
Билгийн тооллын шинийн 21.


Хаврын тэргүүн цагаан бар сарын  хоёр хар мэнгэтэй цагаагчин луу өдөр. Өдрийн наран 07 цаг 43 минутад мандан, 18 цаг 35 минутад жаргана.  

Өнөөдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр хараалыг дарах, хариулга хийх, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, мал адгуус муулах үйл, эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу.
Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна.

Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.

Зурхайч Л.ТЭРБИШ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан