Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кристен Стюарт: Би тийм ч онцгой эмэгтэй биш



Дэлхийн кино сонирхогчид, ялангуяа өсвөр насныхны шимтэн уншдаг зохиолч Стефани Мейрийн “Бүрэнхий” цувралын гол дүр бүрэг ичимхий Беллагаар дэлхийд танигдсан залуу жүжигчин Кристэн Стюарт дахин шуугиан дэгдээлээ. Тэрээр удаан хүлээлгэсний эцэст Рүперт  Сандерсын хүсэлтийг хүлээн авч “Цасангуа ба анчин” адал явдалт киноны Цасангуагийн дүрд туршлагатай жүжигчин Шарлиз Теронтой хамтран тоглосон нь ихээхэн сонирхол татаад байна. Тус бүтээл дэлгэцэнд гарсан даруйдаа“Box Office”-ын жагсаалтад багтан долоо хоногийн ашиг орлого нь нийтдээ 13,2 сая ам.долларт хүрээд байна. Ингээд та бүхэнд Кристэн Стюартын “Interview Magazine” сэтгүүлд алдарт сэтгүүлч Элвис Митчеллд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь толилуулж байна.



-Өдрийн мэнд, КРИСТЕН! Саяхан таны киног үзтэл нэг зүйл намайг их гайхшрууллаа. Юу вэ гэхээр олон эмэгтэй уран бүтээлч, тэр тусмаа эмэгтэй найруулагчтай хамтран ажиллажээ?
-Тийм шүү. Миний хувьд эмэгтэй хүмүүстэй хамтран ажиллахад арга барил нь эрчүүдээс арай өөр л санагддаг юм. Ядаж л кино зураг авалтын үед ингэмээр байна гээд санаагаа ойлгуулахад илүү хялбар байдаг гэх үү дээ.
-Ямар үед тэр вэ?
-Жишээлбэл,  техниктэй харилцах эсвэл уран сайхны дүр гаргах хэрэгтэй үед эмэгтэй хүний мэдрэмж их нөлөөлдөг. Тэр хэрээр зураг авалт сайн болдог юм л даа.
-Та хамгийн анх ямар эмэгтэйтэй хамтран ажилласан бэ?
-Мм, 2002 онд тоглосон “Онцгой өрөө” кинонд найруулагч Жодитой хамтарсан. Ер нь, намайг кино урлагт хөл тавихад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн бол “Аюулгүй байдал” киног найруулсан Роуз Троше.
-Чи жаахан охин байж дээ, тэгвэл?
-Тийм шүү, миний хамгийн анхны кино. Тэр үед 10-хан настай КРИСТЕН яах ёстойгоо мэдэхгүй маш их сандарч билээ. Гэнэт камер байгааг санаад  л харсан даа.
-“Аюулгүй байдал” кино тэр чигээрээ эмэгтэй хүний тухай өгүүлдэг байх аа?
-Тэгэлгүй яахав. Сайхан эмэгтэйн талаархи бүх зүйлийг тэр кинонд үзүүлдэг. Яг л миний хамтран тоглосон Чарльз шиг хүний тухай өгүүлдэг юм.
-Надад шинэ киноныхоо талаар яриач. Цасангуагийн дүрийг гаргахад хэр хэцүү байв, энэ дүрээрээ үзэгчдэд юу хэлэхийг хүссэн бэ?
-Миний хувьд түүний дүрийг хэрхэн бүтээх, яаж хүмүүст хүргэх хэрэгтэй вэ гэдгийг их бодсон л доо. Цасангуа бол дэлхий ертөнцийн талаар өөрийн гэсэн бодолтой, ямар амьдрал сайхан гэдгийг, дэлхийн дээр хэчнээн сайхан зүйлс байдаг зэргийг мэдэрч чаддаг мөрөөдөмтгий эмэгтэй шүү дээ.
Тийм болохоор би энэ зан чанаруудыг нь бүхий л чадвараа гаргаж амилуулах хэрэгтэй болсон. Яагаад гэвэл Цасангуаг Беллатай харьцуулна гэдгийг би мэдэж байсан.

-Мэдээж ярвигтай зүйл гарсан л биз дээ?
-Хамгийн их айсан зүйл бол бүтээсэн дүр маань хүмүүст нэг их хүрэхгүй бол яанаа гэдэг л бодол.  Гол нь фантази хэсэг дээр тулалдааны тухай зохиол дээрээ их сайхан бичигдсэн байсан учраас гайгүй шүү.
-Тэгвэл Цасангуагийн зан чанараас танд байдаг болов уу?
-Би тийм ч онцгой хүн биш л дээ. Миний бодлоор тэр эх хүн шиг сайхан сэтгэлтэй эмэгтэй.
-Таны ээж  ер нь ямар ааш зантай хүн бэ?
-Миний ээж амьдрал дээр их хүчирхэг, хатуу эмэгтэй.
Гэхдээ надтай бол зөөлөн харилцдаг. Заримдаа бүр ч их зөөлөрдөг л дөө.
-Тэгэлгүй яахав. Шинэ кино бүтээх ажлынхаа үйл явцын талаар яриач?
-Ерөнхийдөө гайгүй, гэхдээ тулааны хэсэг, зарим нэг сэтгэл хөдлөл гаргах хэсэг дээр их сандарсан.
Хамгийн гайхалтай нь Шарлиз Теронтой хамтран ажиллах маш таатай байсныг хэлэх нь зүйтэй. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг.
-Та зураг авалтын талаар нэг их зүйл ярихыг хүсэхгүй байна уу даа?
-Учир нь, нэг зүйлийг хүлээгээд л байна. Юу вэ гэхээр маш олон хүнээс ирэх тоо томшгүй олон шүүмжлэл.
-Ямартай ч танд маш их туршлага болсон гэж ойлгож болох уу?
-Тийм шүү. Цаашдын уран бүтээлд маань их хэрэг болно доо.
-Баярлалаа.

0 Сэтгэгдэл
yoooy yostoi hoorhon goy ohin
Хамгийн их уншсан