Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Контент үйлдвэрлэл телевизийн салбарт “босго” тогтооно
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдөдрөөс өдөрт олширч, тэр хэрээр чанаргүйжиж байгаа тухай дээр дооргүй ярьдаг ч ард олныг соён гэгээрүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг дэлгэн ярьдаг нь хэд билээ. Тэгвэл телевизийн салбарынхан салбартаа тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг дүгнэн, мөн цаашдын хэтийн төлөв, урагшлах алхмуудаа “Монголын телевизүүдийн чуулган” уулзалт дор гурав дахь жилдээ нэгдэн ярилцаж байна.
Манай улсад 280 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж, нэг хүнд ногдох телевизийн тоогоор дэлхийд тэргүүлж, 16 мянган хүн тутамд нэг телевиз ногдож байна. Энэ нь мэдээллийг тэнцвэртэй, олон талын байр сууринаас хүргэх сайн талтай ч чанаргүй мэдээлэл түгээх, контентын үнэ цэнийг алдагдуулах сөрөг тал ихтэй.

Нэг үзэгч дунджаар өдөрт 293 минутыг телевиз үзэхэд зарцуулж байгаа талаар “Максима Медиа” компанийн 2015 оны телевиз үзэлтийн судалгааны тайлан мэдээнд дурджээ. Энэ тоо өмнөх онтой харьцуулахад 10 минут буюу гурван хувиар буурсан үзүүлэлт юм. Эндээс үзэгчид чанаргүй, түүхий мэдээллээс илүүтэй чанартай дэлгэцийн бүтээлийг илүүд үзэх болсон нь харагдаж байна. Тиймээс энэ жилийн чуулган “Контентын үнэлэмж Монголд” сэдвийн хүрээнд өрнөж байна.
Манай улсад үйл ажиллагаа явуулж буй 300 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл дан ганц зар сурталчилгаагаар зардлаа нөхөж, санхүүждэг гэж болно. Гэвч зардлаа ч нөхөж чадахгүй, алдагдалтай ажилладаг тухай Казахстаны “IMCconsulting” компанийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаанаас харж болно. Монголын телевизүүд өнгөрсөн жил нийт 12 сая ам.долларын ашиг олсон нь барууны телевизүүдийн оргил цагийн шоунаас ч давахгүй дүн юм. Телевизийн салбарынхан үүнийг ч хүлээн зөвшөөрч, санхүүгийн эс үүсвэрийн өөр нэгэн гарцыг “контент” үйлдвэрлэл хэмээн харж, дүгнэж байна. Гэвч дотоодын зах зээлд контент үйлдвэрлэлийн бизнес эрхлэх нөхцөл боломж тааруу, ялангуяа санхүүжилтийн тал дээр асуудал их гэдгийг салбарынхан хэлж байна.
Дэлхийн жишигт ч телевизийн сувгууд “iptv”буюу бизнесийн чиглэл рүү шилжиж, чанартай контент үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлж эхэлсэн. Эхний ээлжинд манай телевизүүд зах зээлийн болоод хэрэглэгчийн судалгаанд үндэслэн бодлогоо тодорхойлох, контент үйлдвэрлэгч, “iptv”үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд ойлголцож, хамтран ажиллах шаардлага үүсч буй юм.
О.Гомбожав: Контент үйлдвэрлэгчдийг үнэлэх үнэлэмж сул байна
Чуулга уулзалтын үеэр илтгэл хэлэлцүүлсэн “Максима медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Гомбожаваас цөөн асуултад хариу авлаа.
-Таны илтгэлд дурьдснаар Монголын телевизүүд өнгөрсөн жил нийт 12 сая ам.доллар олж, зарлагаа нөхөж чадаагүй гэлээ. Тэгвэл телевизүүд орлогоо нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ?
-Манай улсын хувьд хамгийн эрэлттэй контент олон ангит кино гэх жанр. Харин хамгийн их нийлүүлэгддэг мэдээ хамгийн бага жанрын контент байх жишээтэй. Эндээс телевиз бол чөлөөт цаг өнгөрөөх, энтертайнмент, зугаацуулах талруугаа чиглэж байна. Өнгөрсөн онд Казахстаны “IMCconsulting” компани манай улсын телевизийн зах зээлд үнэлгээ хийж, дээрх тоог гаргасан. 12 сая ам.доллар гэдэг бол бидний тооцоолж байснаас ч бага тоо. Энэ бол телевизийн салбарын орлогын өрсөлдөх чадварыг харуулж, муутгаж байгаа үзүүлэлт. Үүнийг нэмэгдүүлэх хэд хэдэн арга зам бий. Мэдээж, нэгдүгээрт телевизийн тоо олон байна. Энэ нь орлогыг боолчилдог. Гаднаас орж ирэх ашиг ч олон хуваагдсанаар нэг телевизэд ногдох орлого ч багасна. Мөн бид зах зээлээ тэлэх ёстой. Үүний тулд зах зээлийн харилцаа буюу зар сурталчилгааны харилцааг олон улсын системд шилжүүлэх ёстой. Энэ харилцаа манайд секундээр үнэлэгддэг бол олон улсын жишигт үзэгчдийн тоогоор хэмжигддэг. Энэ жишиг рүү шилжих юмбол одоогийн үнэлгээ өсч, гадны зар сурталчилгаа нийлүүлэгчид ч орж ирэхолон боломж харагдаж байна.
-Телевиз үзэгчдийн тоо өнгөрсөн онд буурсан. Дижитал контентын үйлчилгээ IPTV-тэй нийлэх ёстой ч гэж ярьж байна. IPTV, өргөн нэвтрүүлгийн үзэгчдийн тоог харьцуулахад ямар байна. Ер нь үзэгчдийн хандлага ямар байна вэ?
-Энэ нь идэвхгүй үзэлт буурсантай буюу үзэгчид контентыг идэвхтэй хайж, үздэг болсонтой холбоотой. IPTV-тэй айлуудын шууд үзэлт багасдаг. Ямар нэгэн байдлаар timeshape технологийг ашиглаж, аль эсвэл өөр контент үздэг. Харин аналоги системтэй айлууд яалт ч үгүй шууд буюу өргөн нэвтрүүлгийн сувгийг үздэг. Өргөн нэвтрүүлгийн телевиз интерактив болж хувирсан. Жишээлэхэд, контент дээр авч үзэхэд сүүний өрмийг нь аль нэг олон сувгийн үйлчилгээ эрхлэгч байгууллага хүртэж, харин хусмыг нь телевизүүд хүртэж байгаатай л ижил. Манай телевизүүд контент үйлдвэрлэгч болж, түүнийгээ мэдээллийн олон сувгаар борлуулж, ашигтай ажиллах боломж бий. Хамгийн ойрын жишээ бол Боловсрол суваг телевиз анхны контент продакшн“Гэр” контент группийг гаргаж ирсэн. Энэ продакшн зөвхөн телевизийн контент бус, бусад сувгуудаас орлого олох боломжтой тийм контентуудыг үйлдвэрлэх зорилготой.
-Контентын бизнес эрхлэх нөхцөл боломж дотоодод хэр байна вэ. Дотооддоо контент үйлдвэрлээд гадагш гаргах боломж харагдаж байна уу?
-Бид контентыг чанартай, олон улсад өрсөлдөх хэмжээнд үйлдвэрлэж байна уу гэвэл тийм. Жишээлбэл, Монголын олон ангит кинонууд Солонгос сериалаас өндөр рейтингтэй. Монгол уран сайхны кинонууд бусад орны ижил төрлийн контентуудаас мөн л өндөр рейтингтэй. Эндээс чанартай контент үйлдвэрлэх боломж байна гэж харагдаж байгаа. Харин контент үйлдвэрлэх өртөг зардлын хувьд асуудал их. Зөвхөн телевизэд зориулсан контент үйлдвэрлэх нь ирээдүй муутай. Харин уран сайхны кино олон цонх, шатлалаар ашиг олох боломжтой. Манай улсад энэ контентоор дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бий. Дан ганц телевизэд зориулсан контентоор манай улс дэлхийн зах зээлд өрсөлдөх хараахан болоогүй.
Д.Батбаяр: Контент бол хэвлэл мэдээллийн салбарын амин сүнс
”Гэр” контент группийн бизнес хариуцсан захирал
-Зах зээл өөрөө өөрийгөө зохицуулаад телевиз гэлтгүй хэвлэл мэдээллийн салбар төрөлжих хандлага руу орлоо. Манайд 280 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж, контент үйлдвэрлэж тэрийгээ телевизүүдэд худалддаг бизнес рүү аяндаа орж байна. Яагаад заавал энэ бизнес рүү орох болов. Зах зээл шаардах болов уу. Энэ бизнесийг санаачилгаараа эхлүүлсэн үү?
-Контент үйлдвэрлэл тал руу “Гэр” контент группийн “Хүлэгү пикчерз” түлхүү ажиллаж байна. Энэ пикчерз зөвхөн контент үйлдвэрлэнэ. Контент бол хэвлэл мэдээллийн салбарын амин сүнс. IPTV, бусад телевиз, сувгууд нэг ёсондоо контент борлуулдаг дэлгүүр. Гэвч энэ дэлгүүрийг бид гадны бараагаар дүүргэчихээд байна. Үнэнийг хэлэхэд дотоодын контент гадны ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөд хэцүү байгаа. Манайхан гаднаас хямд үнээр контент худалдаж авдаг. Гэтэл дотоодын контент илүү их зардлаар бүтдэг. Гэхдээ хэн нэгэн энэ ажлыг эхлүүлэхгүй бол дотоодын контент хөгжихгүй. Тиймээс бид энэ салбар руу зориглож орсон. “Хүлэгү пикчерз” зөвхөн “Гэр” контент группийн телевизүүдэд контент нийлүүлэх биш бизнесийн зарчмаар явна. Аль ч мэдээлийн сувгийн захиалгаар кино, нэвтрүүлэг хийнэ.
-Ингээд контент үйлдвэрлээд зах зээлд худалдахад танай компанид хэр ашигтай гэж харж байна вэ?
-Мэдээж энэ салбар руу олон зүйлийг тооцоолж орсон. Эцсийн хэрэглэгчээс ямар нэгэн байдлаар мөнгө авдаг контент үйлдвэрлэхгүй бол зөвхөн телевизийн контент хийгээд явбал дотоодын контент үйлдвэрлэл хөгжихгүй. Телевизэд зориулсан контент зөвхөн тухайн телевизийн рейтингийг л өсгөдөг.
-Контентын нэг цагийн үнэлгээ дунджаар 83 мянган төгрөг, харин мэдээллийн хөтөлбөрийнх 300 мянган төгрөг байна-

0 Сэтгэгдэл