Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотын хэрэглээг гадаргын усаар хангана

М.ЖАВЗАНДУЛАМ

ЗХУ-ын эрдэмтэд 1985 оноос Улаанбаатар хот нь ирээдүйд гүний биш гадаргын усыг ашиглах бүрэн боломжтой хэмээн үзсэн байдаг. Товчхондоо өсөн нэмэгдэж буй хэрэглээг цаашид гүний усны нөөцөөр хангахад хязгаартай тул гадаргын усыг ашиглах нь хамгийн зөв шийдэл. Иймээс нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын шинэ усан хангамжийг бий болгох “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Гэхдээ хэрхэн хэрэгжүүлэх талаар олон судалгаа шинжилгээ гаргасан ч, техник хэрэгсэл, эдийн засгийн явцыг тодорхой заасан нь байдаггүй гэнэ. Иймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Туул усан цогцолбор” төслийг яаралтай  эцэслэн шийдвэрлэхийг Ус сувгийн удирдах газарт даалгажээ.

Ус сувгийн удирдах газрын захиалгаар Солонгосын “Юшин инженеринг” компани “Туул усан цогцолбор” төслийг гүйцэтгэхээр болсон бөгөөд эхний шатны ажлыг өчигдөр танилцууллаа.

УБ хотын ус хангамжийн одоогийн хэрэглээг Туул голын орчимд байрладаг газрын доорх усны ордууд (Төв, Үйлдвэр, Мах, Дээд эх үүсвэр, Яармаг, Гачуурт, Буянт-Ухаа)-аас хангадаг.

“Юшин инженеринг” компани нь Туул голын дагуу гурван боомт сонгон албаныхны зүгээс хэлэлцээд нөөц боломж, байгууламжийн хүчин чадал, байгаль орчны нөлөөлөл зэргийг харгалзаад гуравдугаарх буюу Гачуурт, Налайхын дунд барих хувилбарыг сонгохоор санал нэгджээ. Төслийн хүрээнд УБ хотын долоон дүүргийн ус цэвэршүүлэх байгууламж, усан сан, ус дамжуулах хоолойг барихаар төлөвлөсөн байна. Тухайлбал, ус цэвэршүүлэх байгууламжийг хамгийн ихдээ 250 мянган тонн усаар, усан санг 24 мянган тонн усаар тус тус хангах юм. Ус хангамжийн тооцооллын хувьд 2020 онд 79.4 хувь, 2030 онд 95 хувь, 2040 онд 100 хувь байхаар тооцсон.

Үүнээс харьцуулж үзэхэд 2030 он гэхэд 1,700 мянган хүнийг усаар хангах бүрэн боломжтой гэж гарчээ.

Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн “УБ хотын хэмжээнд газрын гүний усыг бүх төрлийн үйл ажиллагаанд өнөөдөр ашиглаж байна. Тиймээс эрдэмтэн мэргэд, пүүс компаниуд, яам тамгын газрууд, Ус сувгийн удирдах газраас 2020, 2030 онд нийслэлийн хувьд усны хангамж ямар байх талаар тооцоолол гаргасан. Ялангуяа 2040 он гэхэд газрын гүний ус, бүх төрлийн үйл ажиллагааг бүрэн хангахад хүрэлцэхгүй хэмээн үзжээ.

Иймээс бид энэхүү төслийг бодитой ажил болгохоор өргөн хүрээнд хэлэлцэж байна. Юшин компани нь Солонгос улсдаа эрчим хүч, ус сувгийн далан барих, техник технологи, эдийн засгийн төсөл гаргах төсөлд хамгийн сайн нь” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан