Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
34.7 их наяд төгрөгийн орлого ил болжээ
Б.БИЛГҮҮН
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлахын тулд УИХ долоон сарын хугацаа зарцуулсан. Харин хэрэгжиж дуусах хугацаа нь гурван сар байв. Энэ хугацаанд найман их наяд төгрөгийн далд хөрөнгө, орлогоо иргэн, аж ахуйн нэгж бүртгүүлсэн тул хэрэгжих хугацааг энэ сарын 20 хүртэл сунгаад байсан юм.
Тэгвэл өчигдөр Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг” уулзалтад оролцох үеэрээ дээрх хуулийн хэрэгжилтийн урьдчилсан дүн мэдээг дуулгалаа. Түүний хэлснээр 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болжээ. Энэ хэмжээний хөрөнгөд 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алданги ногдох ёстой юм байна. Гэхдээ хуулийн үйлчлэлээр эдгээр төлбөрөөс нэг удаа чөлөөлж байгаа юм.
Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Мөн 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулаад байгаа юм байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт шууд төвлөрсөн байна.
Энэ хуулийг батлах байнгын хорооны болон УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн үеэр Засгийн газар болон гишүүдийн зүгээс энэ хэмжээний далд хөрөнгө ил болох тухай ямар ч тооцоо, судалгаа, төсөөлөл байгаагүй бөгөөд тэднийхээр дээд тал нь 6-7 их наяд төгрөгийн далд эдийн засаг ил болно гэж байсан юм.
Хуулийн хэрэгжилт дууссантай холбогдуулан Сангийн сайд Б.Болороос зарим зүйлийг тодрууллаа.
-Хуулийн үйлчлэлийн хамгийн сүүлийн буюу хоёрдугаар сарын 20-ны өдрийн 17.00-00.00 цагийн хооронд бүртгэлийн программ гацсанаас болж, иргэн, аж ахуйн нэгжүүд тайлангаа гүйцэд өгч чадаагүй гэх гомдол гарсан. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ, хуулийн хугацаа дууссан үед?
-Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ асуудлыг бид ярилцсан. Бүртгэлд тайлангаа бүрэн өгч чадаагүй хувь хүн, байгууллагыг бүртгэх өөр хуулийн ямар боломж байгаа вэ, гэдгийг одоогоор судалж байна. Тиймээс ямар нэг байдлаар энэ асуудлыг шийднэ.
-Хуулийн хугацааг сунгах юм уу, ямар гаргалгаа байгаа юм бэ?
-Уг нь, өнгөрсөн жилээс эхлээд энэ сарын 20 хүртэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах хугацаа өгсөн. Гэтэл энэ сарын 20-нд буюу хамгийн сүүлийн өдөр маш олон хүн серверт хандсаны улмаас, ачааллыг нэмэгдүүлж, программ гацсан. Гэхдээ энэ хуулийн хугацааг сунгах боломж байхгүй.
-ОХУ их өрийг тэглэхэд Монголросцветметийн өр үлдсэн байсан. Үүнийг саяхан, ОХУ-ын Төрийн ДУМ тэгэлж, бид 3.8 сая ам.долларын өрийг өгөх ёстой болсон. Энэ үлдэгдлийг бид хэзээ шилжүүлэх вэ?
-Энэ асуудал нэлээд эртнээс хоёр улсын хооронд яригдсан. ОХУ-д төлөх өр нь 3.8 сая ам.доллар байгаа. Засгийн газар төсөв батлуулахдаа энэ мөнгийг суулгаж өгсөн. Тиймээс ОХУ-ын талд төлөх өрийг бид энэ сардаа багтаад шилжүүлэх боломжтой.
-Улсын төсвийн бүрдэл ямархуу байгаа вэ?
-Төсвийн орлогын биелэлт 90 гаруй хувьтай байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй эерэг үзүүлэлт. Төсвийн бүрдүүлэлтийг хангах хүрээнд Сангийн яам, Гааль, татварын газар нэлээд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа. Өмнөх онуудыг харахад нэгдүгээр улирлын эхний саруудад төсвийн орлого тааруухан бүрддэг байсан. Бид ямар ч байсан цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, орон нутаг руу шилжүүлэх мөнгөнүүдээ цаг тухайд нь хийгээд явж байна.
-“Мазаалай” бондыг олон улсын зах зээл дээр босгох яриа гарсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Зах зээлийн эдийн засагтай улс орон жил бүр үнэт цаас гаргадаг. Энэ эрхээ УИХ-аас төсөв батлах үеэрээ авдаг. Өрийн таазандаа багтааж, тодорхой эрхийнхээ хүрээнд олон улсын зах зээл дээр бонд босгох ажлыг бид эхлүүлсэн байсан. Энэ ажил эхэндээ нэлээд амжилттай явж байсан ч улс төрийн нөхцөл байдлаас үүдэн зогсонги байдалд орсон. Биднийг бондын зах зээл рүү гарч байх үед хүү 8-9 хувьтай байсан бол одоо 13 хувь болж өссөн. Мөн Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барьсан өдөр хүү огцом өсч, завсарлага авсны дараа мөн л хүү өссөн. Нэгэнт хүү огцом өсчихсөн тул буцаад амархан буурахгүй байна. Тиймээс түр зогсоод байгаа.
-Засгийн газраас бонд босгох талаар дахин ажиллах уу. Ер нь, бондоор хэдий хэмжээний хөрөнгө босгох төлөвлөгөө байсан юм бэ?
-Хүү өндөр байгаа учраас бонд авах талаар дахин ямар нэгэн алхам хийх төлөвлөгөө алга. Яг хэдий хэмжээний хөрөнгө босгох талаар ярилцсан зүйл байхгүй байна.
-Бонд авч чадахгүй болсон гол шалтгаан нь зээлийн хүү өндөр байгаатай холбоотой юм байна. Хэрвээ хүү буурвал бонд босгох ажлыг эхлүүлэх үү. Хүү хэд байвал Засгийн газарт ашигтай вэ?
-Зээлийн хүү мэдээж нэг оронтоо тоо руу орсон нөхцөлд бондын талаар ярилцах боломжтой.
-Энэ ондоо багтан эдийн засаг сэргэх дүр зураг байна уу?
-ОХУ-ын эдийн засгийн өсөлт хоёр жил дараалан хасахтай гарсан. Харин урд хөршийн эдийн засгийн өсөлт сүүлийн 20 жилд байгаагүй өсөлттэй гарлаа. Зүүн Европ, баруун Европын орнууд гээд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Монгол орон өөрөө үйлдвэрлэгч орон биш, түүхий эдээс маш их хамааралтай. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын олон улсын байгууллагаас гаргасан судалгаа, мэдээллийг харахад Гацууртын ордыг ашиглах, Оюутолгойн далд уурхай хөдөлсөн, Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого нь эергээр нөлөөлж тодорхой хэмжээний эерэг үр дүн харуулах бололцоо харагдаж байна. Гадны экспертүүд ч гэсэн хэлж байна, дотоодын эдийн засагчид ч хэлж байгаа. Гол нь улс төрийн нөхцөл байдлаас хамаарна. Эдийн засгаа сайжруулах шаардлагатай байгаа үед улстөрчид нэгдмэл байж, улс төрийн популизмаас татгалзаж, эдийн засгаа “алах”-ааргүй юм руу яваасай л гэж бодож байна.
-Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалт өнөөгийн нөхцөлд ямар байдалтай байгаа вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалт одоогийн нөхцөлд маш бага байна. Ерөнхийдөө өсөлт ажиглагдаж байгаа. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын шинэ хууль батлагдсантай холбоотой. Мөн томоохон төслүүдийг дагаж жижиг хөрөнгө оруулагчид орж ирэх хандлага ажиглагдаж байна. Сая Унгарын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ тал дээр нэлээд асуудлууд яригдсан. Тиймээс хөрөнгө оруулалтууд нэмэгдэх боломжтой.
ХУРДАН СОНГУУЛЬ БОЛООСОЙ. АРДЧИЛСАН НАМЫНХАН ХАРАХААС ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА.
-Энэ нь улсын төсвөөс 4.4 дахин их байна-

0 Сэтгэгдэл
2016.02.28