Л.БАТБААТАР
“Бид” ярилцлагын цагийн энэ удаагийн зочноор УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа оролцлоо.
-Эхний асуултаа Барилга, хот байгуулалтын дэд сайд байсны тань хувиар эхэлье. Орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох хууль эрх зүйн орчин нь бүрдлээ гэж УИХ-аас зарласан. Хуулиа ч баталсан. Гэвч иргэд өнөөдөр яагаад зээл олгож эхлэхгүй байна. Зээл хэзээнээс хэвийн үргэлжлэх бол гэсэн асуулт асуусаар байна?
-Ипотекийн зээлийн хөтөлбөр маань 2013 оны зургадугаар сараас эхэлж хэрэгжсэн. Энэ хугацаанд нийтдээ 77 мянган өрх 8 хувийн хүүтэй зээлээр байр шинээр авсан болон өмнө нь 18 хувийн хүүтэй банкны зээлээ мөн шилжүүлсэн байдаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нд Иргэний тухай хуульд өөрчлөлт оруулснаар Ипотекийн зээл түр хугацаанд зогсох нөхцөл үүссэн. Үүнийг Улсын Их Хурал болон холбогдох ажлын хэсгийнхэн хянаж үзээд зайлшгүй буцааж олгох ёстой гэдэгт санал нэгдсэн. Ингээд нэгдүгээр сарын 9-нд дээрх хуульд орсон заалтыг нь буцааж, ипотекийн 8 хувийн хүүтэй зээл олгох явц хэвийн үргэлжлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байгаа. Иргэний тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт орсон байгаа. Ингэснээр хууль эрх зүйн орчин нь цогцоороо бүрдсэн.
Мөн арилжааны банкуудаас хувь хүнд найманхувийн зээл олгох техникийн үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар бүрэн дүүрэн хангагдаад байна. Иргэд маань фэйсбүүк болон твиттерээр энэ зээл яг банкин дээр очихоор олгогдохгүй байна гэж гомдоллож байна л даа. Яагаад олгогдохгүй байна гэхээр ипотекийн зээлээр баталгаажсан бондын санхүүжилтээр энэ зээл маань зөвхөн орон сууцны санхүүжилтээр босгосон бондоор хэрэгжээд явах учраас бондын нийлүүлэлт, зохицуулалт нь бүрэн дүүрэн хийж чадаагүй байсантай холбоотой. Өнөөдөр бид зээлийн хүүг таванхувь болгох талаар ярьж байна. Бид анх 2013 онд ипотекийн зээлийг гаргахдаа инфляцын түвшинтэй уялдуулаад наймандээр нэмэх, хасах 1 гэсэн нөхцөлтэйгээр хийсэн. Тухайн үед инфляцын түвшин 14 хувьтай байсан бол өнөөдөр 3 хувьтай байна. Тэгэхээр инфляцын түвшин буусан тохиолдолд бид хувь, хүүгээ бууруулаад явах боломжтой юм гэсэн тооцоо судалгаа гаргасны үндсэн дээрээс өнөөдөр таванхувийн зээлийг ярьж байна. Хүүг таванхувьд хүргэхэд холбогдох гэрээ, хэлцэл, журам гээд нийтдээ 14 нэр төрлийн холбогдох баримт бичгүүдэд өөрчлөлт оруулж, шинээр хийх нөхцөл байдал үүсэж байгаа.
-Жирийн иргэд нэг л зүйлийг асууж байна. Найман хувийн хүүтэй ипотекийн зээл хэзээ үргэлжлэх юм, хэзээ хүү нь таванхувь болох вэ? Таван хувь болох юм бол найманхувиасаа шилжих боломжтой юу? 2016 оны УИХ-ын сонгууль тун удахгүй болно. Сонгууль өнгөрөөд л энэ зээл зогсчихгүй байгаа гэж. Та үүнд хариу өгөөч...
-Найман хувийн зээлийг хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр цааш үргэлжлээд явах нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан. Эргээд энэ маань бодит ажил болохдоо техникийн болон процедурын үйл ажиллагаа, хугацаа шаарддаг. Өнөөдрөөс эхлээд арилжааны банкуудаар найманхувийн зээл хүссэн иргэд маань 30 хувийн урдчилгаа төлбөрөө барьж очоод хамрагдахад эдийн засгийн хувьд бүрэн боломж нь бүрдсэн. Бид гуравдугаар сараас хэтрэхгүйгээр таванхувь болгох шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байна. Ипотекийн зээлийн хүү таванхувь болох шийдвэр гарч, алх цохигдсоноос хойш тодорхой хэмжээний бичилт болон техникийн ажлууд хийдэг. Үүнийг 4таванхоногт хийж дуусгана гэсэн тооцоо судалгаа гаргасан. Таван хувь болгох ажил маань хүмүүсийн гар дээр тавдугаар сараас хэтрэхгүйгээр бодит үр дүн болж очно гэж тооцоолон ажиллаж байгаа. Хүмүүсийн яараад байгаа зүйл нь хууль эрх зүйн шийдвэр гарлаа л бол маргааш нь банкнаас очоод зээлээ авчихна гээд байдаг. Энэ бол техникийн болон бичилтийн үйл ажиллагаа хийгддэг гүйцэтгэлийн явц, цаг хугацаа шаардагддаг зүйл.
-Таван хувийн зээл дөнгөж олгож эхлээд л 2016 оны УИХ-ын сонгууль болно. Сонгууль дуусахад энэ зээл зогсчихгүй байгаа гэх хар хүн бүрт л байна?
-Үүнийг зориудаар сонгуулийн шоу, Ардчилсан намынхны гаргаж ирж байгаа пиар сурталчилгаа гээд байх шиг байна. Би түрүүн хэлсэн хууль эрх зүйн орчин нөхцөл нь бүрдсэн тул сонгуулийн дараа зогсдог зүйл биш. 2013 онд ипотекийн зээлийг гаргахдаа ипотекийн зээл гэдэг бол зөвхөн нэг шийдэлтэй, туйлын нэг сонголт биш гэдгийг бид олж харсан. Ер нь хөгжингүй орнуудад олон сонголтууд байдаг юм билээ. Бид ч бас 7-наймантөрлийн ипотекийн зээл байж болох юм гэж харж судалж байгаа. Найман хувийн хүүтэй зээл байхад таванхувийн хүүтэй нь бас байж болно. Энэ нь өөрөө эдийн засгийн нөхцөл байдалтай шууд хамааралтай. Эдийн засгийн нөхцөл байдалтай шууд хамааралтай гээд ярихаар улс орны эдийн засаг сул, хүнд байна гэх хүмүүс ч байдаг. Гэтэл бид улсын төсвөөс хамааралгүйгээр ипотекоор баталгаажсан бонд гэж тусад нь мөнгө гаргаад энэ маань зөвхөн барилгын салбарт тасралтгүй эргэлдэж байх нөхцөл боломжийг бүрдүүлсэн учраас өнөөдөр улсынхаа инфляцын түвшинтэй уялдуулаад хүүгийн хувьд бууруулах нөхцөл боломж байна гэдгийг хэлж байгаа.
-Бид ардчилсан төр засагтай, чөлөөт зах зээлтэй оронд амьдарч байгаа. Гэтэл банкны хүүг парламент дээр нь шийдээд байна. Энэ бол чөлөөт зах зээлийн улс орнуудад байж болохгүй юм гэж зарим эдийн засагч үзэж байна л даа...
-Бидний хамгийн гол зорилго бол иргэдээ орон сууцанд хамруулах. Эрэлтийг харах юм бол зөвхөн Улаанбаатар хотод 204 мянган айл өрх орон сууцанд хамрагдахыг хүсэж байна. Энэ эрэлт нийлүүлэлтийг төр засаг балансжуулах хэрэгтэй. Орон сууцанд хамрагдана гэдэг бол амьдралын наад захын хэрэгцээ. Өнөөдөр арилжааны банкууд ямар зээлийг хэдэн хувийн хүүтэйгээр олгох вэ гэдгээ бизнесийнхээ зарчмаар л шийдэж байгаа. Энд бид хориг саад тавьж, төр бизнест нь гар дүрээгүй. Хүмүүсийн эрэлт хэрэгцээ нь орон сууцанд хамрагдах, тэр орон сууцны зээлийн хүү нь бага байгаасай, урьдчилгаа төлбөрийн хэмжээг бууруулах боломж байна уу гэдгийг л эрэлхийлж байна. Энэ хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн зохицуулалтыг төр хийж өгөх ёстой. Иргэдийг ая тухтай амьдруулах үүрэг хүлээсэн учраас л бид энэ шийдлүүдийг гаргаж байгаа.
-Эдийн засагч, судлаачид таванхувийн хүүгийн асуудал яригдахтай зэрэгцээд санхүүгийн эх үүсвэрийн асуудлыг хөндөж эхэлсэн. Мөнгө хэрэгтэй болно, мөнгө хэвлэнэ. Энэ маань өөрөө барилгын салбараас бусад салбарт хэрэглээгээ танах, төгрөгийн ханшийг сулруулах сөрөг талтай гэх зэрэг янз бүрээр л ярьж байсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Эдийн засагчид өөрсдийн өнцгөөр л харж байгаа байх. Гэвч амьдрал баялаг. Орон сууцны ипотекийн зээлийг явуулах хэрэгцээ шаардлага бидэнд байна. Өнөөдөр бид утаа, хөрс, агаарын бохирдлоосоо салах ёстой. Үүнийг ард иргэдээ орон сууцжуулж байж л шийднэ. Гэр хорооллын дахин төлөвлөлт явж байгаа. Шинээр орон сууцны хороолол маш ихээр баригдаж байна. Энэ хэмжээгээр нийлүүлэлтийг өсгөсөн. Сүүлийн 3 жилээс өмнө нь жилдээ улсын хэмжээнд 12-13 мянган айлын орон сууц ашиглалтанд ордог байсан бол өнөөдөр 2таванмянган айлын орон сууц бэлэн болж байна. Он дамжсан 50 хувиас дээш гүйцэтгэлтэй 20 хэдэн мянган айлын орон сууц эзнээ хүлээж байгаа. Тэгэхээр энэ нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байгааг илтгэнэ. Хүмүүсийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж байна. Дээрээс нь бага ч гэсэн утаа, хөрсний бохирдлын асуудлыг шийдэж байгаа учраас энэ бол гарцаагүй бидний хийх ёстой ажил. Аливаа улс орон бүр л мөнгө хэвлэдэг. Одоо ч гэсэн хэвлэсээр байгаа. Харин энэ хэвлэж байгаа мөнгө маань эргээд үр ашиг өгч байна уу, эдийн засагт нөлөөлж байна уу, дотооддоо шингэж дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжиж байна уу, хүрэх ёстой хүндээ хүрч байна уу гэдэг чухал. Төв банк мөнгөний бодлогоо бариад явж байгаа. Ганцхан зүйл хэлье, гэр хороололд амьдарч байгаа иргэд юу хүсээд байна гэхээр галаа түлдэггүй, гаднаас усаа авдаггүй, гарч бие засдаггүй ийм орчин нөхцөл. Мөн нэг тоо баримт хэлэхэд 77 мянган айл өрх найманхувийн хүүтэй зээлд хамрагдан эргэн төлөлтөө хийгээд явж байгаа. Гэтэл энэ 77 мянган өрхөөс дөнгөж 40-хөн айл л зээлээ хугацаанд нь төлөхгүй тохиолдол гарсан байна.
-Асуудлыг Монгол улсын хэмжээнд ярья. Сүүлийн жилүүдэд аймаг, сумын төвүүдэд тодорхой хэмжээний барилга байшин баригдаж байгаа харагддаг. Гэхдээ нийслэлд баригдаж байгаа орон сууцны тоо илүү хурдацтай байна. Нийслэл рүү ирж амьдрах, суурьших хүмүүсийн тоо нэмэгдээд асуудал улам ихсээд байдаг.
-2012-2016 онд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 100 сумын төвийг шинэчилнэ, аймаг болгонд 1000 айлын орон сууц барина. Улаанбаатар хотод нийтдээ 7таванмянган айлын орон сууцыг 17 хотхон хорооллоор барьж байгуулна гэж зорилго тавьж байсан. Би Барилга, хот байгуулалтын яаманд гурван жил гаруй ажилласан. Бодлого шийдвэрт гар бие оролцож, хийлцэж байсан хүний хувьд хэлэхэд бид зорилгодоо хүрсэн. Улсын хэмжээнд 120 мянган айлын орон сууц ашиглалтад орсон. Зарим аймагт ашиглалтад орсон орон сууцны тоо 1000 хол давчихсан байна. Яагаад гэвэл хүн амын суурьшил, нягтаршлаасаа хамаараад. Нөгөө талаар эрэлт хэрэгцээнээс ч хамаарч байгаа байх. Манай бизнесийн байгууллагууд эрэлт байхгүй газар хоосон орон сууц бариад байж болохгүй. Бизнес нь жам ёсоороо явж байна. Сумын төвүүд дээр бид жишиг сумын төв байгуулах ажлыг 2013 оны төсөвт суулгаж эхэлсэн. Үүний үр дүн тодорхой байна. Жишиг сумын төв дээр зэргэлдээ сумдаас хүмүүс нүүж ирэн суурьшиж байна. Эмнэлэг, сургууль, хүүхдийн дотуур байр гээд цогцоор нь шийдээд өгөхөөр орон нутгийнханд таатай байгаа. Мөн хот руу ирэх нүүдэл маань саарч байгаа. Одоогоос таванжилийн өмнө жилдээ 30-40 мянган хүн хот руу нүүж ирдэг байсан бол өнгөрсөн оны байдлаар энэ тоо 20 мянга руу орсон байна. Өнөөдөр Улаанбаатарт ирж байгаа нүүдлийг бид шууд зогсоож чадахгүй. Хүн амьдрах газраа өөрөө сонгох эрх нь Үндсэн хуулиар баталгаажчихсан. Харин Улаанбаатар хотод үүсэж, бий болж байгаа авто замын бөглөрөл, бохирдлын асуудлыг дагуул хотуудыг бий болгох замаар шийдэх нь чухал. Энэ талаар бид тодорхой шийдлүүдийг ч гаргаж байгаа. Тухайлбал, Богд уулыг тойрсон хурдны зам, төмөр замтай болъё, Майдар экосити хотыг бий болгоё, нисэх онгоцны буудлыг дагасан суурьшлын бүсүүдийг бий болгоё гэх зэргээр хотоо тэлэх бодлого баримтлая гэж төлөвлөж, ажлууд хийгдэж байгаа.