Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Москвад цэргийн эмч сувилагчдын дурсгалын хөшөө нээлээ

Өчигдөр Орос орон даяар тэмдэглэсэн  Эх орноо хамгаалагчдын өдрөөр Москва орчмын Химкад  Эх орны дайны үеэр цэргийн эмнэлэг байсан өнөөгийн Москвагийн соёлын дээд сургуулийн байрны үүдэнд цэргийн эмч, сувилагчдын дурсгалыг хүндэтгэсэн хөшөө нээсэн байна.

Цэргийн эмч, хижээлдүү сувилагч хоёр эдгэрсэн цэрэг эрийг фронтод үдэж өгч байгааг дүрсэлсэн энэ хөшөөг нээхэд ОХУ-ын Соёлын сайд Владимир Медицинский “Дайны үед цэргийн эмнэлгээр эмчлүүлэгсдийн 77 хувь нь буюу 17 сая хүн эдгэрээд эргэж фронтод явж байсан юм. Тэр цагт манай эмнэлгүүдэд маш сайн эм байсан гэж бодохгүй байна, манай эмч нар маш хүрэлцээтэй байсан ч гэж бодохгүй байна. Ганцхан манай эмч, сувилагч нар алтан гартай байсан юм” гэж хэлжээ.

1943-1945 онд өнөөгийн дээд сургуулийн гуравдугаар корпуст цэргийн эмнэлэг байрлаж дайнд шархадсан 5000 гаруй цэрэг офицерийн амь насыг аварч байжээ.

Үүний зэрэгцээ цэргийн эмч сувилагчдын хөшөөг Москва хот орчмын цэргийн эмнэлэг байрлаж байсан газруудад байрлуулна гэж ОХУ-ын БХЯ-ны Цэргийн эмнэлгийн газрын дарга хошууч генерал Александр Фисун хэлж байна.

Аугаа их Эх орны дайны жилүүдэд улаан армийн 22,3 сая цэрэг офицер цэргийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж цэргийн болон  энгийн эмч сувилагчдын ачаар шархдагсдын 72 хувь нь, нийт өвчтөний 90 хувь нь эх орноо хамгаалахаар  эргэж жагсаалдаа орсон гэж тэр дурджээ.

Дайны жилүүдэд цэргийн эмнэлгийн алба өөрийн 210 мянга гаруй хүнээ алдсан, гэлээ ч цэргийн эмнэлгийн ажилтнууд эх орноо хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэн гэж цэргийн эмч дурдсан  байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан