Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Шариатын цааз гүйцэтгэгч, улсын гол алуурчны яриа


Саудын Араб бол  хүнд гэмт хэрэгт цаазын ял өгдөг орны нэг. Гэхдээ энд бас шариатын хууль үйлчилдэг. Эндхийн хуулиар аллага, хүчирхийлэл, зэвсэгт дээрэм, хар тамхины наймаа, хар тамхинд мансуурсан зэрэг гэмт хэрэгт цаазаар авах ял оноодог юм. Барууны орнууд, хүний эрхийг хамгаалагчид  шүүмжилсээр  байгаа ч Саудын Араб цаазын ялаа хэвээр үргэлжлүүлсээр байгаа нь энэ.

Саудын Арабын гол алуурчин, цаазын ял гүйцэтгэгч 42 настай Мохаммед Саад аль-Беши саудын “Араб Ньюз” сонинд өгсөн ярилцлагадаа “Бурхны үйлийг гүйцэтгэж байгаагаараа  маш их бахархдаг” гээд өдөрт хэд хэдэн хүний толгойг авдгаа дурсаад олон эмэгтэйг цаазалж байснаа ч хэлсэн байна. Энэ тухайд тэрээр “Би уг нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг үзэн яддаг ч, бурхны зарлигийг бол гүйцэтгэх л ёстой” гэжээ.

Нэг өдөрт хэдэн хүний толгой авдаг вэ гэхэд “Хоёр байна уу, дөрөв, бүр арав ч байлаа надад ялгаагүй. Ганцхан Аллахын хүсэл зоригийг гүйцээж байгаа болохоор би хэдийг цаазлах нь гол биш” гэсэн байна.

Үхлээ сонгох

Аль-Беши шариатын хуулиар цаазын ял сонссон хэд хэдэн эмэгтэйг буудаж байснаа хэлээд “Яллагдагч өрөө ялыг яаж гүйцэлдүүлэхийг хүссэнээс шалтгаалдаг. Зарим нь сэлмээр толгойгоо авхуулахыг хүсдэг, гэтэл зарим нь гар буугаар буудуулахыг хүсдэг юм” гэж тэр ярьжээ.
Гол алуурчин нэгэн цагт Таиф дахь шоронд ажиллаж цаазлуулах ялтанд гав зүүлгэн нүдийг нь хар бүсээр боодог байхаас л надад хүмүүсийг цаазлах сонирхол төрсөн гэдгээ дурсан ярьсан байна.
1998 онд Аль-Бешиг анх удаа цаазын ял гүйцэтгэхэд нь энэ ажиллагааг үзэхээр маш олон хүн ирсэн байсан болохоор маш их тэвдэж, уурласан гэж дурсчээ. Харин одоо бол цаазын ял бүр ердийн л нэг ажиллагаа болсондоо гэсэн байна.
“Хэрэгтний гарыг нь гавлаж холбоод нүдийг нь хар бүсээр тагладаг. Сэлмээр нэг цавчихад л толгой нь унаж хэдэн метр газар өнхөрдөг юм” гэж Аль-Беши хэлж байна.

Үнэт сэлэм

Мохаммед Саад аль-Беши өөрөө бол долоон хүүхэдтэй өнөр айлын аз жаргалтай эцэг. Түүний барьдаг сэлмийг засгийн газар бэлэглэсэн юм байна.  Улсын гол алуурчин энэ сэлмээ ямагт хурцаас хурц байлгах гэж ирлэж, цэвэрлэдэг зарим үед хүүхдүүд нь энэ ажилд нь тусалж сэлмийг нь нандигнан цэвэрлэж өгдөг гэнэ.
“Хүний толгой яагаад тэгэж их биеэсээ тийм хурдан салж унадаг юм бол гэж хүмүүс их гайхдаг юм” гэж тэр  ярилаа.
Цаазын ял гүйцэтгэх ажил бүрийнхээ өмнө Аль-Беши гэмт хэрэгтнийг  өршөөхийг хүссэн хохирогчийн гэр бүлийнхэнд хандан мөргөдөг гэнэ.
“Би хамгийн сүүлийн мөч хүртэл гэмт хэрэгтнийг өршөөхийг хүсч Бурханд мөргөдөг. Түүнд ганц ч болов боломж олгооч гэж гуйдаг” гэж аль-Бешир яриад “Гэхдээ би бол тушаал гүйцэтгэгч. Тушаал өгмөгц л толгойг нь цавчих ёстой” гэжээ.

Залгамж халаагаа бэлтгэх

Ажилдаа эзэн болсон, туршлагатай алуурчин Мохаммед Саад аль-Беши одоо энэ нарийн мэргэжилдээ бусдыг сургаж эхэлжээ. Түүний нэг хүү нь эцгийнхээ ажил мэргэжлийг өвлөж авна гэсэн хэмээн Аль-Беши бахархан ярьж байна.
Шинэ залуусыг сургах ажил сэлмээ хэрхэн барихаас эхлээд хүний яг хаана нь цавчих зэргийг заана. Заримдаа аль-Бешид цаазлах биш хүний гар, хөлийг цавчих хэрэг гарна. “Ийм тохиолдолд сэлэмтэй хамт маш хурц хутга хэрэглэдэг. Гар хөлийг хаагуур нь  тайрах шийдвэрийг эрх баригчид шийддэг, би бол зөвхөн гүйцэтгэдэг л юм” гэж тэр ярьжээ.
Эцэст нь тэрээр “Миний ажил бол ажил, амьдрал бол өөр, Миний ажил миний амьдралд нөлөөлдөггүй” гэсэн байна. “Би сайхан амьдарч, шөнөдөө нам унтдаг” гэжээ.

0 Сэтгэгдэл
6t7u
Бурханы тушаал мөн биш нь хамаагүй. Энэ хүн өөрийн санаа зоригоор хүн хөнөөгөөгүй бол эрлэгийн өмнө нэг зүйл анги наагуур л очих байх.
За да энэ цаазын ял гүйцэтгэгч хүн дурлаад байх ажил ч биш шүү бурхан минь..БНМАУ-гэж бхад тэр үеиин цаазын яалыг маш нууц байдалд НАХЯам гүйцэтгэдэг байсан. Сонирхуулж хэлэхэд цаазын яал гүйцэтгэгчииг нариин сонгон шалгаруулж авдаг байв, хэнд ч иим ажил гүйцэтгэдэг гэдгээ хэлэхгүй нэг ёсондоо гар хөлиин үсэг зурж ам тангараг өргөнө. Гэриинхэндэ ч хэлж болдоггүй үхэн үхтлээ гүйцэтгэх ажлын талаар а- ч дуугарч болдгүй хуультай байв.ингээд бичвэл их л юм бичнэ дэ...
Хүний толгойг авч байгаа бичлэгийг харахаар үнэхээр хэцүү. Гэтэл ийм зүйлийг хийнэ гэдэг бол тамд унах ажил. Гэтэл энэ хүн бурхны тушаал гэж буруу ойлгох юм. Шашин гэдэг бол хэн нэгэн бүлэг этгээд өөрсдөдөө зориулж давуу байдал бий болгох ***** төдий зүйл шүү дээ.
ямар аймаар нөхөр вэ. еэ бүү үзэгд. Тэгээд бас бахархдаг гээд байгаа шүүв Дотор муухайрчихлаа
1968-1976 онд БНМАУ-д гүйцэтгэсэн цаазыг Д.Доржнамжил, Б.Рэнцэн гэсэн хоёр офицер гүйцэтгэсэн байдаг.
mongoliin avilgach hulgaichdiig tsaazlaad ugdug boloosoi
mongold abchirch tord baigaa hulgaichuudiig l tolgoig n abhuulj baimaar nohor bna daaa ha ha ha
Yamar aimaar ajil xiideg yum be Arabiin niigem mash xargis niigem yum daa
Zandalchin yum biz dee
ee ***** uzegd
Хамгийн их уншсан