ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Европын холбоо Украиныг шинэчлэхийг шаардлаа
Хэсэгхэн зуур дэлхий нийтийн анхаарлаас гадна байсан Украины асуудал Европын холбооны сайд нарын хараанд дахин өртөж эхэллээ. Улсын төсөв хүнд болж, эдийн засгийн хямрал нүүрлээд буй Украин улсын хувьд нөхцөл байдал төсөөлж байсанаас ч хурдан муудаж байгаа бололтой. Олон тэрбум еврогийн зээл аваад байсан тус улсын сангийн яамнаас украинчуудыг авлига хээл хахуулийн асуудал хөгжлөөс хойш татан улс орны сэргэлтийг үгүй хийсээр байгааг онцолсон. Энэ үйл явдал Европын холбооны анхаарлыг татаж улс төрийн намын шинэчлэл хэрэгтэй байгаа нь харагджээ. Украинчууд одоог болтол албан ёсны Ерөнхийлөгчтэй болж амжаагүй байгаа бөгөөд парламент нь эв түнжиггүй хэвээр байгаа юм. Өмнө нь төр барьж байсан хүмүүс залуу үедээ залгамж халаагаа өгөхгүй, туршлага дутна гэж эмээж буй. Сонгууль явуулах санхүүгийн боломжгүй болсон гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулсан.
Ерөнхийдөө Украин улсад хүчтэй нам, засаглал одоо болтол байхгүй нь тэдний зээлсэн өрийг ашигтай гэхээсээ ашиггүй зарцуулах аюулд хүргээд байгаа аж. Долоо хоног бүр гудамж талбайд эсэргүүцлийн жагсаал болж, тэгсэн мөртлөө ямар нэгэн үр дүн гарахгүй байсаар л. Төр засгийн эрхийг авах гэсэн долоо, найман улс төрийн хүчин бий болсоныг Украины хэвлэлүүд онцолсон. Эдгээр нам, эвсэл бүгд санхүүжилт, ард түмний итгэл олж авахын тулд ажиллаж байгаа ч улс төрийн хувьд тогтвортой, итгэл төрүүлэх хэмжээний улстөрч, лидер алга. Иймээс Европын холбоо асуудалд өөрөөр хандаж эхэлжээ. Франц болон ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд нар Украин улсыг улс төрийн шинэчлэлээ хурдан хийхийн шаардлаа. Дээрх хоёр улс Украинд санхүүгийн тусламж хэлбэрээр зээл, хөрөнгө оруулалт хийсэн учир санаа зовиносон хэрэг. Киев хотод авлига дээд цэгт тулсан гэдгийг хотын хэвлэлүүд бичиж байгаа ч хэн ч зогсоож дийлэхгүйд хүрчээ. Өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан Украиныг дараагийн Грек болохыг ч үгүйсгэхгүй байна.
ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Уолтер Штайнмаиер өчигдөр мэдэгдэл хийж, албан бичиг хүргүүлсэн байна. Тэрээр “Украинчуудыг эрх мэдлийн төлөө ингэж улайрна гэж бодсонгүй. Авлига хээл хахууль энэ улсад хамгийн өндөр байгаагийн шалтгаан нь юу юм бол. Улс төрийн хүчтэй нам гарч ирж байж шинэчлэл хийх хэрэгтэй” хэмээн ярьжээ. Гадаад улс орнуудын Гадаад хэргийн сайд нар ийнхүү Украины төлөө санаа зовж эхэлсэн юм. Нийт 22 зүйл анги бүхий улс төрийн шинэчлэл хийх заавар зөвлөгөөг албан бичгээр явуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ноён Штайнмаиер өчигдөр Киев хотод очиж, Украин улсын Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчтэй уулзаж нөхцөл байдалтай танилцах зорилготой айлчлал хийж байна.
Украин улсад ОХУ-тай гал зогсоох гэрээ үйлчилж байгаа төдийгүй дайны уур амьсгал арай зөөлөрсөн байдалд шилжжээ. Минскийн гэрээгээр ОХУ-ын зүгээс Крым арал, Луганск болон Донецск хотод хяналт тогтоосон. Газар нутгаа алдсан, эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсон, өр зээлтэй украинчууд улс төрийн хувьд шинэчлэл хийх гэхээр авлига хээл хахууль хойш татаад байдаг. Нөгөө талаараа эх орныхоо хөгжлийг өөд нь татаж байсан улстөрчид нь эх орноосоо урваж, зугтаасан. Украин улсыг Европын холбоо дэмжих гэсэн боловч улс төрийн нөхцөл байдал тогтворгүй. Хөрөнгө мөнгө гаргаад санал хураалт явуулья гэхээр намуудад нь итгэл хүлээлгэхэд хэцүү. Жилийн өмнө Минскийн гэрээ хэрэгжиж эхлээд ОХУ-тай тайван замаар хэлэлцээрийн шинээний ард суухаар болж хилийн шинэчилсэн бүсийг байгуулсан удаатай. Яг хоёр жилийн хугацаанд нийт 9100 гаруй хүн ОХУ, Украины зөрчлөөс болж амиа алдсан тоо барим ч бий. Ийм болохоор Европын холбоо Украиныг шинэчлэхийг шаардаж байгаа юм.
Украинд хамгийн их авлига авч байгаа салбарыг хэвлэлүүд хөндөх болсон. Төмөр зам болон эрчим хүчний салбар авлига авч, өгч байгаа нь хамгийн өндөр гэж сэтгүүлчид үзсэн. Барууныхан Украинд ардчилсан нийгмийг байгуулах талаар улс төрийн хүчнийг дэмжсэн боловч “Үндсэрхэг Украин” эвсэл болон Хөдөлмөрийн намынхан барууны хөгжлөөр алхах учиргүй талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн удаатай. Украин улс өнөөдөр Европын холбоо, Европын улс орнуудын хөгжлийг дагасан замыг сонгох учиртайг ард түмэн нь дэмжиж, үндэсний мөнгөн тэмдэгтийг евро болгосон.
Тэгвэл “Яагаад авлига газар аваад байгаа вэ” гэсэн асуултад тус улсын тоймч Анатоли Ярамов ийнхүү тайлбарласан байна. Төмөр зам болон эрчим хүчний салбарт хамгийн их мөнгө олох боломжтой салбар. Ийм учраас улсад биш хувьдаа аль болох их хөрөнгө цуглуулахын тулд авлига хээл хахуулиар энэ хоёр салбарыг дүүргэсэн гэв. Байгалийн хий болон нүүрсийг төмөр замын салбарт хэрхэн ашиг олох боломжтой байгаа нь авлига газар авах гол шалтгаан болсон. Байгалийн хийг ОХУ-аас өөр орноос авах хоолой шугам, хөрөнгө мөнгө санхүүгийн боломж одоохондоо байхгүй. Тиймээс мөнгөтэй нэгэн Украинд хөрөнгөө өсгөн үржүүлэх он жилүүд үргэлжилж байгаа талаар “Удар” нам өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
Авлига газар авсан байхад хэн ч тус улсад хөрөнгө оруулахыг хүсэхгүй. Зээл олгохыг ч хүсэхгүй нь ойлгомжтой. Улс төрийн тогтворгүй байдал ч маш том нөлөө үзүүлдэж буй. АНУ болон барууны улс орнууд Украинд “Өөрсдийн банкийн байгуулах юм бол” гэсэн сэдвийн дор хуралдаж, хэлэлцсэн. Гэвч аль нам нь эрх барих магадлалтайг таамаглаж, тодорхойлж чадахгүй байгаа нөхцөлд олон улсын хөрөнгө оруулагчид Украинаас зайгаа барих нь зүйн хэрэг. Нөхцөл байдал энэ чигээрээ удаан үргэлжлэх юм бол цэргийнхэн улс орныг удирдаж, эрхийг гартаа оруулахгүй байхын арга байхгүй. Украины Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа Петро Порошенко, Ерөнхий сайд Арсений Яценюкийг өрөөндөө дуудан улмаар түүнийг парламентад үг хэлүүлэх, шинэ улс төрийн нам байгуулах талаар санал бодол хуваалцсан талаар “usatoday” сайт мэдээллээ.
Уурхайчид ажил хаяалт зарлаж, улсад томоохон хохирол учруулсан. Үүнийг улс төрийн захиалгатай гэж нэг хэсэг үзэж байсан. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард болсон уурхайчдын жагсаал эдийн засгийг багахан ч гэлтгүй сэргээх боломжтой байсан талаар ажиглагчид дүгнэж байсан. Тэгвэл энэ жил уурхайчид дахин жагсаал хийх төлөвтэй байна. Өмнө нь уурхайчдын цалинг илүү олгосон, заримынхыг нь аль хэдийнэ өгсөн хэмээн Ерөнхий сайд нь мэдэгдэж байв. Украин улсын нийт уурхайн зөвхөн нүүрсний гэх 90 уурхайн 35 нь Засгийн газрын мэдэлд байдаг. Харин үлдсэн нь Донецск болон Луганскийн нутаг дэвсгэрт бий. Гэвч эдгээр нь одоо ОХУ-ын мэдэлд очсон. Нүүрсний ханш өнгөрсөн жилээс буурсан. Дээрх нөхцөл шалтгаанууд уурхайчдын ажил хаялтад нөлөөлнө гэж хэвлэлүүд бичиж эхэлжээ. Энэ мэтчлэн салбар салбарт хямрал нүүрлэж байгаа нь тодорхой харагдах болов. Жагсаал хийж байгаа олон салбарын нэг нь л ийм байдалтай байна.
Өнөөдрийн Украин улсыг их гүрнүүдийн “тоглоом” гэж нэрлэх хэвлэлүүд бий. ОХУ-ын төрийн тэргүүн Орос улсыг Хятад, АНУ Европын холбоотой өрсөлдөх хэмжээний эдийн засгийн хувьд хүчирхэг улс болгохыг хүсдэг. Үүний тулд зарим орнуудтай гаалийн холбоог үүсгэсэн. Украин улсын газарзүйн байрлал ОХУ-д хамгийн ашигтай тул Крым рүү “чичирч дайрсан” гэж улс төрийн тоймчид хэлдэг. Хамгийн гол нь хар тэнгис дэх ОХУ-ын ноёрхол НАТО, АНУ-ын цар хүрээг хязгаарлах цорын ганц боломж бололтой. Гадаад улс орнууд Украиныг ийнхүү өөр өнцөгөөс харж байна. Мөн АНУ-ын хувьд Украин нь ОХУ-ын баллистик пуужингийн эсрэг хамгаалалт байрлуулах хамгийн тохиромжтой. Тиймээс ч НАТО-д элсэх санал тавьж байсан удаатай. Гэвч цаг хугацааны хувьд Украин улс төрийн тогтвортой байдлаа олж автал гадаад улс орнуудтай тохиролцоонд хүрэх болоогүй гэдгийг харуулсаар байгаа юм. Хятад улс тухайд Украины газар нутаг нь “шинэ торгоны зам”-ын нэг хэсэг.
Зээл аваад ч энэ улсын нөхцөл байдал сэргээгүй. Дахин 15 тэрбум еврогийн зээл шаардлагатай гэсэн мэдэгдлийг өнгөрсөн оны сүүлээр Засгийн газар нь хийсэн. Украины зүүн бүс нутгийн дэд бүтэц, цахилгаанжуулалт, дулааны шугам зэрэг ажилд энэхүү хэрэгцээтэй байгаа зээл зарцуулагдах шаардлагатайг мөн мэдэгдсэн. Хөшигний цаана юу болохыг Украины одоогийн Засгийн газрын тэргүүн л мэднэ.
Авсан зээлийг хэрхэн эргүүлж төлөх, еврогийн зээлийн хүү зэргийг хэрхэн зохицуулах нь Сангийн яамны үүрэг. Зарцуулах ёстой салбарт нь хөрөнгө оруулалт хийх юм бол хоёр жилийн дотор зээлийг төлж эхэлнэ хэмээн зарим яам, агентлаг амлалт өгч ч байлаа. Гэхдээ үүнд нэг ч баталгаа байхгүй нь санаа зовоосон асуудал хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. Тусламжийн гараа сунгахад бэлэн гэх АНУ ч гэсэн Украинд мөнгө зээлүүлэхэд эргэлзэж эхэлсэн бололтой. Тиймээс л тус улсад улс орноо аваад явах чадвартай улс төрийн хүчтэй нам үгүйлэгдэж байгаа юм.
-Украин авлигад хамгийн их өртсөн улс болжээ-
Б.БААТАРХэсэгхэн зуур дэлхий нийтийн анхаарлаас гадна байсан Украины асуудал Европын холбооны сайд нарын хараанд дахин өртөж эхэллээ. Улсын төсөв хүнд болж, эдийн засгийн хямрал нүүрлээд буй Украин улсын хувьд нөхцөл байдал төсөөлж байсанаас ч хурдан муудаж байгаа бололтой. Олон тэрбум еврогийн зээл аваад байсан тус улсын сангийн яамнаас украинчуудыг авлига хээл хахуулийн асуудал хөгжлөөс хойш татан улс орны сэргэлтийг үгүй хийсээр байгааг онцолсон. Энэ үйл явдал Европын холбооны анхаарлыг татаж улс төрийн намын шинэчлэл хэрэгтэй байгаа нь харагджээ. Украинчууд одоог болтол албан ёсны Ерөнхийлөгчтэй болж амжаагүй байгаа бөгөөд парламент нь эв түнжиггүй хэвээр байгаа юм. Өмнө нь төр барьж байсан хүмүүс залуу үедээ залгамж халаагаа өгөхгүй, туршлага дутна гэж эмээж буй. Сонгууль явуулах санхүүгийн боломжгүй болсон гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулсан.

0 Сэтгэгдэл