Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Эксперт: Зэвсгийн наймаагаар Орос, АНУ тэргүүлсэн хэвээр


2004 оноос хойш манай гариг дээрх зэвсгийн наймаа үргэлж өсч 2011-2015 онд гэхэд л өмнөх таван жилийнхээсээ 14 хувь өссөн дүнтэй байна.

Дэлхий дээр зэвсэг худалдаалах хэмжээгээрээ АНУ, ОХУ эхний байраа хадгалсаар байна гэж Стокгольмын олон улсын судалгааны хүрээлэнгийн илтгэлд дурджээ.  Манай гариг дээр худалдаалж байгаа нийт зэвсгийн 33 хувийг АНУ гаргаж байгаа бол 25 хувийг ОХУ нийлүүлж байна гэнэ.

АНУ-ын гол худалдан авагчид нь Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Турк, ойрхи дорнодын орнууд байна. Сүүлийн таван жилд АНУ-ын худалдалдаг зэвсгийн хэмжээ 27 хувиар өсчээ.

Хоёрдугаар байрт ОХУ орж өнгөрсөн таван жил энэ улсын зэвсгийн худалдаа 28 хувь өссөн гэж байна. Оросын зэвсгийн гол худалдан авагчид нь Энэтхэг, Хятад, Вьетнам улсууд.

Зэвсэг хамгийн их худалдаалдаг орнуудын жагсаалтын гуравдугаарт Хятад, дөрөвт Франц, айргийн тавдл Герман улс орж байна.

Энэ илтгэлд Орос улс дэлхийн 50 улс, мөн Украины дорнодод байлдаж байгаа босогчдод зэвсэг нийлүүлдэг гэж тэмдэглэжээ. Оросын зэвсгийн 39 хувийг Энэтхэг улс худалдаж авдаг байна.

Сүүлийн таван жилд хамгийн их зэвсэг худалдан авсан  улс орнуудын жагсаалтыг Энэтхэг, Хятад, Австрали, Пакистан, Вьетнам, Өмнөд Солонгос тэргүүлж байна.

0 Сэтгэгдэл
Бусад жижиг улсуудыг хориглоод, элдэв саад тавиад байдаг мөртлөө хамгийн их зэвсэгийн наймаа хийдэг нь АНУ, ингэхийн тулд тэд дэлхийн өнцөг булан бүрт дайн хийж, өдөөж явдаг бохир заваан гадаад бодлоготой улс юм даа.
Хамгийн их уншсан